- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📍META PLATFORMS КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 📊 20.32 ХУВИАР ӨСЖЭЭ.
📍META PLATFORMS КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ 📊 20.32 ХУВИАР ӨСЖЭЭ.
Индексүүд - Түүхэн дээд ханш | Carvana - Бүтцийн өөрчлөлт | Компанийн - Тайлангууд

📊ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ТОВЧ
📍АНУ-ын бодлогын хүү хэвээр хадгалагдлаа
Хүлээлтийн дагуу АНУ-ын ХНС бодлогын хүүг хэвээр хадгаллаа. Түүнчлэн бодлогын хүүг 6-р сар хүртэл бууруулахгүй байх магадлал нэмэгдсэнээр 1 сарын 31-ны өдөр зах зээл уналттай хаагдлаа.

🔎Хятадад юу болж байна?
Хятад улсын хувьд зах зээлээ тогтворжуулахаа амлаж байгаа ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятадын Үнэт Цаасны Зохицуулах Хороо ням гарагт хөрөнгийн зах зээлийн өндөр хэлбэлзлээс урьдчилан сэргийлэхээ амлаж, дунд болон урт хугацааны сангуудыг зах зээлд чиглүүлж, богино арилжаа болон дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийх зэрэг хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно гэж мэдэгдэв.

📊CSI 300 индекс 3.4 хувиар огцом унав.
Баасан гарагт Шанхай, Шэньжэнийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниудын CSI 300 индекс 3.4 хувиар огцом унасны дараа хувь хөрөнгө оруулагчдын бухимдал ихээхэн төрж буйг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр цацаж байна.

📊ТАЙЛАН
S&P 500 индексийн тайлангаа тавьсан компаниудын 72% ашгийн хүлээлтээ давуулжээ.
🤙Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байдлаар S&P 500 индекст багтдаг компаниудын 46 хувь нь 2023 оны 4-р улирлын тайлангаа тавьжээ.
Эдгээр компаниудын 65 хувь нь орлогын хүлээлтийг давуулсан бол 72 хувь нь ашгийн хүлээлтийг давуулжээ. Мөн тус хугацаанд тайлангаа танилцуулсан компаниудын цэвэр ашиг өнгөрсөн оны мөн үеэс дунджаар 1.6 хувиар өссөн байна.

Технологийн компаниудын тайлан
📢Өнгөрсөн долоо хоногт AMD, Microsoft, Alphabet, Amazon, Apple, Meta зэрэг технологийн томоохон компаниуд тайлангаа танилцуулав. Үүнээс Meta Platforms компанийн хувьцааны ханш өсөж баасан гарагийн арилжаагаар 20.32 хувиар өсжээ.

Харин энэ долоо хоногт
📍Snap, Ford, Alibaba, Paypal, Walt Disney, Palantir, Caterpillar зэрэг компаниуд 2023 оны 4-р улирлын тайлан танилцуулах хүлээлттэй байна.

📊 ИНДЕКСҮҮД ӨСӨВ
Индексүүд бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа дахин шинэчлэн тогтоожээ.
Индексүүд өсөхөд юу нөлөөлөв?
📢АНУ-ын компаниуд 4-р улиралын тайлангаа танилцуулсаар байна.
Meta Platforms (NASDAQ:META) болон Amazon (NASDAQ:AMZN) компаниудын 4-р улирлын тайлан маш сайн гарч хувьцааны ханш нь 20% ба 8%-иар тус тус өссөн нь АНУ-ын хөрөнгийн зах зээлийг индексүүдийг өсөхөд голлох нөлөөг үзүүлжээ.

📍Мөн баасан гарагт АНУ-ын ажил эрхлэлтийн мэдээлэл гарсны дараа индексүүд бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа дахин шинэчлэн тогтоолоо.
Технологийн топ компаниудын ихэнх нь аль хэдийн тайлангаа танилцуулсан ч энэ долоо хоногт S&P 500-д багтдаг Эли Лилли (NYSE: LLY), Уолт Дисней (NYSE: DIS), Коноко Филлипс (NYSE: COP) болон PepsiCo (NASDAQ:PEP) компаниуд тайлангаа танилцуулна.
Хөрөнгө оруулагчдын анхаарал
💵Хөрөнгө оруулагчид 2024 оны ашиг нь 2023 онтой харьцуулахад илүү хурдан өсөх төлөвтэй байгаа компаниудын мэдээлэлд анхаарлаа түлхүү хандуулж байна.

📊 ЦОМХОТГОЛ
Carvana бүтцийн өөрчлөлт хийнэ
АНУ-д хурдацтай хөгжиж буй онлайн хуучин автомашины худалдаа эрхэлдэг Carvana компани нь ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ гэж мэдэгдлээ.
Тус компанийн хувьд сүүлийн 18 сарын хугацаанд үйл ажиллагаа болон удирдлагын тогтолцоондоо шинэчлэл хийх гарцыг хайж байгаа юм.

Carvana-ийн 88%-ийг компанийн Гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн дарга Эрни Гарсиа III болон түүний эцэг Эрни Гарсиа II эзэмшдэг байна.
Нэгэн цагт 5 ам.доллараар арилжаалагдаж байсан компанийн нэгж хувьцаа нь оны эхээр 55 ам.долларын түвшинд хүрч өнгөрсөн долоо хоногийн байдлаар 43.45 ам.доллар дээр тогтсон байна.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.
🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊НОГДОЛ АШИГ
"Бодь Даатгал" ХК жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.69 төгрөгийн ногдол ашиг олгоно.
“Бодь Даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24/03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас 💵615,000,000 /Зургаан зуун арван таван сая/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 💵2.69 /Хоёр төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлнэ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоожээ.

МХБ-ийн 2024.02.02-ны өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 194,016,185 төгрөгийн үнийн дүн бүхий 637,940 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,760 ширхэг нэгж эрх 6,239,881 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 19 ширхэг бонд 1,888,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 75,760 ширхэг үнэт цаас 2,424,320,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 7,296,000 юань буюу 3,453,123,840 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 346,500 ам.доллар буюу 1,178,072,280 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 459,900 ам.доллар буюу 1,563,623,208 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 164,083,840 ам.доллар буюу 557,871,929,292.80 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 566,693,266,687 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 42,154.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,237,294,528,589 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
