META, IBM КОМПАНИУД 📍 ХИЙМЭЛ ОЮУНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ.

Alphabet-Өсөлт | Broadcom - Хүлээлт | АНУ - Индекс |

💠META, IBM компаниуд хиймэл оюуны хөгжлийн төлөө нэгдлээ.

💠Alphabet компанийн хувьцаа 5.3 хувиар өссөн шалтгаан

💠Broadcom-ийн санхүүгийн үзүүлэлтүүд өндөр хүлээлт үүсгэв.

💠АНУ-ын голлох индексүүд өслөө.

💠МХБ-ийн 2023.12.07-ны өдрийн арилжаа

📌 НЭГДЭЛ

META, IBM компаниуд хиймэл оюуны хөгжлийн төлөө нэгдлээ.

Хиймэл оюун ухааныг хөгжүүлж, эрсдэлийг бууруулах, технологийн дэвшлийн талаарх мэдээллийг нээлттэй солилцох зорилготой “Хиймэл оюуны эвсэл” холбоонд одоогоор технологийн салбарын 40 гаруй компани нэгджээ. 

Хамгийн сүүлд Meta Platforms болон International Business Machines” (IBM) компани нэгдсэнээ зарлалаа.

Өнгөрсөн мягмар гарагт “Хиймэл оюуны эвсэл”-ээс хиймэл оюун ухааны аюулгүй байдал, хамгаалалтын хөгжүүлэлт, технологийн хөгжилд хариуцлагатай хандана гэж мэдэгдсэн юм.

Сүүлийн саруудад Meta Platforms компани хиймэл оюун ухаанд тулгуурласан чатботын суурь болох хэлний томоохон моделиуудын эх хувилбарыг олон нийтэд нээлттэй цацаад байгаа юм.

📊 ӨСӨЛТ

Alphabet компанийн хувьцаа 5.3 хувиар өссөн шалтгаан

Өчигдөр Alphabet Inc компани өөрсдийн хиймэл оюун ухааны чатын систем Gemini-г олон нийтэд танилцуулсны дараа тус компанийн хувцааны ханш биржийн арилжаагаар 5.31 хувиар өсөж хаагдсан байна.

Google-ийн удирдлагууд Gemini нь OpenAI-ын хөгжүүлсэн GPT-3.5 системээс илүү өндөр үзүүлэлттэй байгаа талаар мэдэгдсэн байна.

Харин дийлэнх шинжээчдийн дунд тавигдаж байгаа гол асуулт нь Google хэрхэн өөрсдийн хөгжүүлсэн хиймэн оюун ухааны чатын системээ орлого олдог болгох вэ? юм.

Тэгвэл Microsoft-ын хувьд хиймэл оюун ухааны чатаа өөрсдийн Word, Excel болон бусад Office-ын платформуудтай холбож сар болгон 30 ам.долларын төлбөр авдаг байна.

📊 ХҮЛЭЭЛТ

Broadcom-ийн санхүүгийн үзүүлэлтүүд өндөр хүлээлт үүсгэв.

Технологийн тэргүүлэгч компани болох Broadcom-ын 4-р улирлын санхүүгийн үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарсан ч хувьцааных нь ханш биржийн арилжааны дараах захиалга дээр 3%-иар унав.

Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг EPS 11.06 ам.доллар байгаа ба энэ нь шинжээчдийн таамаглал болох 10.93 ам.доллараас өндөр гарчээ.

Ирэх онд Broadcom компанийн орлого 💵50 тэрбум ам.долларт хүрэхээр хүлээгдэж байна. Тодруулбал, ирэх оны борлуулалтын орлогын өсөлт өндөртөө 10%, багадаа 0% байхаар байна. 

⚙️ИНДЕКС

АНУ-ын голлох индексүүд өслөө.

Индексүүд өсөхөд юу нөлөөлөв?

Пүрэв гарагт Alphabet (NASDAQ:GOOGL) болон AMD (NASDAQ:AMD) хиймэл оюун ухааны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсны дараа Nasdaq ханш огцом өсчээ.

Google хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухааны загварыг гаргасны дараа Alphabet-ийн хувьцаа 5.3%-иар өссөн бол AMD компанийн мэдээллийн төвийн AI чипийн зах зээл энэ онд 45 тэрбум долларт хүрнэ гэж тооцоолсны дараа хувьцааны ханш нь бараг 10%-иар өссөн байна.

Технологийн бусад том компаниудын хувьцаа мөн өсөж, Nvidia (NASDAQ:NVDA) болон Meta Platforms (NASDAQ:META) 2%-иас дээш, Amazon (NASDAQ:AMZN) 1.6%-иар, Apple (NASDAQ:AAPL) 1%-иар өссөн байна.

Тэгвэл индексүүд хэрхэн өсөв?

Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ гуравдугаар сараас бууруулж эхлэнэ гэсэн хүлээлттэй холбоотойгоор S&P 500 индекс аравдугаар сарын сүүлчээс хойш тасралтгүй өссөөр байна.

S&P 500 биржийн хамгийн их арилжигдсан хувьцаа бол Тесла (NASDAQ:TSLA) бөгөөд арилжааны үеэр 25.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаанууд арилжигдаж хувьцааны ханш 1.37%-иар өссөн байна.

Nasdaq индекс 1.37%-иар өсч 14,339.99 нэгжид хүрсэн бол Dow Jones Industrial Average 0.18%-иар өсч 36,117.57 нэгж болжээ.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ "А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ИНВЕСКОР БОНД”-ЫН 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

Голомт Капитал ҮЦК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-иас олгосон Монголын анхны "А"  тогтвортой үнэлгээтэй бонд буюу санхүүгийн салбарт тэргүүлэгч ИНВЕСКОР ББСБ ХХК-ийн бондын 30 ТЭРБУМ төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭХ

БОНДЫН НӨХЦӨЛ

"НОГООН БОНД"-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

ХААН Банкнаас Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалах дотоодын анхны ногоон бондыг гаргах гэж байна.

Бондын захиалгыг 2023.12.11-нд авах бөгөөд нийт 170 мянган ширхэг, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16.0%-ийн хүүтэй гарна.

Энэ удаагийн дотоодын ногоон бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дээрх чиглэлүүдээс гадна усны менежмент, усны хэмнэлттэй технологи, ногоон барилгын шийдлүүд, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, ногоон тээврийн төслүүдийг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх юм байна.

 

 

МХБ-ийн 2023.12.07-ны өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 285,291,696 төгрөгийн үнийн дүн бүхий 697,854 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Монгол керамик ХК (KEK +15.00%)

  • Улаансан ХК (UNS +15.00%)

  • Эрдэнэт хүнс ХК (TAS +14.87%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Глобал монголиа холдингс ХК (HML -14.98%)

  • Авто импекс ХК (AOI -6.90%)

  • Айтүүлс ХК (ITLS -3.39%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 71,677 ширхэг нэгж эрх 8,001,908 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 37,880 ширхэг үнэт цаас 250,008,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,432,000 юань буюу 8,834,273,280 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 283,800 ам.доллар буюу 973,521,978 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,560,000 юань буюу 8,895,622,400 төгрөгөөр 

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 14 багц 86,600 тонн 1/3 коксжих нүүрс 11,289,600 ам.доллар буюу 38,726,827,776 төгрөгөөр  тус тус арилжаалагдлаа. 

Энэ өдөр нийт 57,973,547,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 37,274.63 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,106,379,736,663 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!