- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 META (FB)-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ 📊1.6% УНАЛАА
📢 META (FB)-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ 📊1.6% УНАЛАА
🔎Target - Өсөв | 📊Tesla Inc-Үнэ | ⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”


MONTHLY MARKET UPDATE /2024.03/
Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна.
Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.
Сэдэв:
Өнгөрсөн сарын зах зээлийн онцлох үйл явдлууд
3 сард биднийг юу хүлээж байна вэ?
AI салбарын өсөлтөөс хоцорсон уу?
Цахилгаан автомашины зах зээлийн тренд дууссан уу?

Шинжээчид:
Р.Дарханбаяр Ахлах шинжээч
О.Саран-Анар Шинжээч
Уулзах цаг:
Өдөр: 2024.03.07
Цаг: 20:00


META (FB) компанийн сүлжээ тасарснаар хувьцааны ханш нь 1.6% уналаа
Өчигдөр Монголын цагаар 23 цагийн орчимд Метагийн сүлжээ унтарч, Facebook, Instagram, Threads платформуудыг ашиглах боломжгүй болсон билээ.
Тодруулбал, өдөрт 3.2 тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй META болон Instagram сүлжээнүүд техникийн саатлын улмаас дэлхий даяар 2 цаг тасарч хэрэглэгчдээ багагүй сандаргав.

Хэдийгээр яг ямар шалтгааны улмаас сүлжээ унтарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч дэлхий өнцөг буланд адилхан асуудал тохиолдсон нь олон зуун мянган хүн цахим сүлжээн дэх доголдлын мэдүүлгийг илгээснээс харж болохоор байна.
Энэ үеэр META-ийн хувьцаа 1.2% унаснаар нийт 1.6%-ийн уналт үзүүллээ.

Өрсөлдөгч нь-----------------
Метагийн хүчтэй өрсөлдөгч Elon Musk X (twitter) дээрээ “Хэрэв та энэ жиргээг харж буй бол манай сервер хэвийн ажиллаж байгаагийнх” гэж бичжээ.


Борлуулалтын Target компани гишүүнчлэлийн хөтөлбөр эхлүүллээ
Target борлуулалтын компани 2023 оны жилийн тайлангаа танилцууллаа. Tус компанийн борлуулалтын орлого 31.9 тэрбум ам.долларт хүрч 4-р улиралд өмнөх жилтэй харьцуулбал 1.7 хувь өссөн бол үйл ажиллагааны ашиг нь 5.7 тэрбум ам.долларт хүрч 48.3 хувиар өссөн байна.

Хувьцааны ханш нь өсөв-------------
Тайлангийн мэдээллээс шалтгаалж тус компанийн хувьцаа 168.58 ам.доллар дээр хаагдаж 12 хувийн өсөлтийг үзүүлсэн байна.
Түүнчлэн, тус компани борлуулалтаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Target Circle 360 гишүүнчлэлийн хөтөлбөр эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь 4 сараас хэрэгжиж эхлэх бөгөөд жилийн хураамж нь 99 ам.доллар байх юм байна.


Тесла автомашины үнээ эрэлтэд тулгуурлан тогтооно
Цахилгаан автомашины үнэ эрэлтээс шалтгаалж буурсан. Хөрөнгө оруулагчид, дотоод шаталтат хөдөлгүүр болон хосолсон хөдөлгүүрт тээврийн хэрэгсэлтэй харьцуулахад цахилгаан автомашины худалдан авалт буурч зах зээлд эзлэх хувь нь багасаж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлсээр байна.
Тиймээс хөрөнгө оруулалтын шинжээчид Tesla (NASDAQ:TSLA) болон Rivian (NASDAQ:RIVN) компаниудыг АНУ-д худалдаалах үнээ эрэлт болон ашгийн уян хатан байдалд тулгуурлан тогтоох ёстой гэж үзэж байна.

Удахгүй-------------
Гэхдээ шинжээчид цахилгаан автомашин (BEVs) худалдан авах сонирхол АНУ-ын өсвөр үеийнхний дунд өндөр байгаа нь ирээдүйд худалдан авалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
АНУ-д богино болон дунд хугацаанд худалдан авалтын өсөлт саарсан ч хосолсон болон (PHEVs) цахилгаан автомашины урт хугацааны эрэлтийг тогтвортой байна гэж таамаглаж байна.

Tesla Inc борлуулалтаа өсгөхийн тулд--------------------
Deutsche банкны шинжээч Эммануэль Роснер, Тесла энэ сараас Хятадад борлуулагдаж буй загвар 3 болон Y загварын автомашиндаа 5,000 орчим ам.долларын урамшуулал санал болгож байна гэж мэдээллээ.
Үүнд шинээр автомашин авсан хэрэглэгчдэд даатгалын хөнгөлөлт олгохоос гадна машиныхаа будгийг өөрчлөх хөнгөлөлтийг олгох юм байна.
📍Харин АНУ-д Теслагийн хэрэглэгчид 3-р сарыг дуустал хурдны замын ойролцоо байрладаг хурдан цэнэглэгч сүлжээ болох Superchargers-ийг нь 5000 миль үнэгүй ашиглахыг санал болгож байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Монгол Улсын Хөгжлийн Банк олон улсын зах зээлд хаалттай хүрээнд бонд татан төвлөрүүллээ


МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА
МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.
МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан
МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Захиалах: 8688-9922
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


МХБ-ийн 2024.03.05-ны өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 365,212,386 төгрөгийн үнийн дүн бүхий 1,626,493 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,060 ширхэг нэгж эрх 21,135,251 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 1,768,139 ширхэг үнэт цаас 1,735,304,703 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,304,000 юань буюу 12,342,362,880 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 14,336,000 юань буюу 6,726,737,920 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 21,190,753,140 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 44,018.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,526,720,620,143 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
