- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТЭРБУМТАН ЖАК МА 🍅 “MA’S KITCHEN FOOD” ХҮНСНИЙ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ
ТЭРБУМТАН ЖАК МА 🍅 “MA’S KITCHEN FOOD” ХҮНСНИЙ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ
Shein - IPO хийнэ | Амазон - Тэргүүлэв | Foxconn- Тэлэлт | Монголын анхны 📣“А” үнэлгээтэй бондын захиалга

💠Apple-ийн гар утас үйлдвэрлэгч Foxconn Энэтхэгт бизнесээ өргөжүүлнэ.
💠 Хятадын Shein компани АНУ-д IPO хийнэ.
💠Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо.
💠Амазон АНУ-ын хамгийн том хүргэлтийн компани боллоо.
💠Тэрбумтан Жак Ма “Ma’s Kitchen Food” хүнсний бизнесээ эхлүүллээ.
💠МХБ-ийн 2023.11.27-ны өдрийн арилжаа

🍅ШИНЭ БИЗНЕС
Тэрбумтан Жак Ма “Ma’s Kitchen Food” хүнсний бизнесээ эхлүүллээ
“Alibaba” группийн хамтран үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма өнгөрсөн долоо хоногт “Hangzhou Ma’s Kitchen Food” хэмээх хүнсний жижиг компаниа байгуулснаа зарлалаа.
🍅Жак Магийн шинэ компани нь ууталж савласан хүнсний ногоо худалдаалах аж.
Энэ мэдээллийн дараа олон нийт түүнийг бизнестээ эргэн ирж байна гэж таамаглаж байна.

🍅“Hangzhou Ma’s Kitchen Food” компани нь 1.4 сая ам.долларын гарааны хөрөнгө бүртгүүлснийг “Tian-Yancha” компанийн дата мэдээллээс харж болохоор байна.

🚗 ТЭРГҮҮЛЭВ
Амазон АНУ-ын хамгийн том хүргэлтийн бизнес боллоо.
The Wall Street Journal-д мэдээлснээр Амазон компани хүргэлтийн үйлчилгээгээрээ United Parcel Service Inc (NYSE:UPS) болон FedEx (NYSE:FDX) хоёрыг давж тэргүүлэгч болсон байна.
Тус компани 2018 онд ложистикийн сүлжээ бий болгох чухал санаачилга гаргаж бизнес эрхлэгчдэд Amazon илгээмжийг хүргэх франчайз хөтөлбөрийг нэвтрүүлсэн.
FedEx-ийн Ground unit-тэй төстэй энэхүү загвар нь орон нутгийн гүйцэтгэгч компаниудыг ашигладаг юм.
Улмаар тус компани 2020 онд FedEx-ийг гүйцэж түрүүлсэн бол 2022 онд АНУ-д UPS-ээс илүү олон илгээмж хүргэжээ.
📭 Энэ жилийн талархлын баярын өмнө Амазон АНУ-д аль хэдийн 4.8 тэрбум гаруй илгээмж хүргэсэн бөгөөд он дуусахад ойролцоогоор 5.9 тэрбум илгээмж хүргэнэ гэж таамаглаж байна.

Хэдийгээр Амазон орон сууцанд хийх хүргэлтээрээ тус хоёр компанийг давсан ч дэлхий хэмжээнд хүртээмжтэй иж бүрэн үйлчилгээг санал болгож чадаагүй л байна.
Амазон нь АНУ-д 200,000 орчим жолоочтой сүлжээтэй болсон нь өдөр бүр хүргэх илгээмжийн тоог хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн юм.
🚗Мөн тахлын эхэн үед цахим худалдаа, ложистикийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, олон зуун шинэ агуулах, ангилах төвүүдийг нээснээр тахлын эхэн үеэс 2021 оны сүүл хүртэл сүлжээгээ бараг хоёр дахин нэмэгдүүлсэн билээ.

🏆 МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ
Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал ҮЦК нь нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд хөрөнгө оруулалтын боловсрол олгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуус, боловсролыг дэмжих гол зарчмыг баримталдаг.
Тэгвэл энэ удаа “Шударга Ёсыг Бадраах Сан” болон бусад ААН-үүдтэй хамтран, МУИС, СЭЗИС-ийн нийт 36 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо.

Тус хөтөлбөрт жил бүр 150-160 оюутан материалаа ирүүлдгээс 3 үе шаттайгаар шилдэг оюутнуудыг тодруулдаг байна.
Тус сан нь СЗХ-ны анхны дарга Д.Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, санхүүгийн салбарын ирээдүйн залгамж халааг бэлтгэх зорилгоор 2006 оноос эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.


📊 ТЭЛЭЛТ
Apple-ийн гар утас үйлдвэрлэгч Foxconn Энэтхэгт бизнесээ өргөжүүлнэ
📱Apple компанийн гар утас үйлдвэрлэгч Foxconn technology компани Энэтхэг улсад хэрэгжүүлж буй гар утасны үйлдвэрийн төсөлд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа мэдэгдлээ.
Мөн тус улсын Karnataka мужид хэрэгжүүлж буй төсөлдөө 600 сая ам.доллар, Telangana мужид 500 сая ам.долларын үнэлгээ бүхий төслүүдийг хэрэгжүүлж буйгаа мэдээлээд байгаа юм.

Foxconn компани Энэтхэгийн Maharashtra мужид 2015 оноос эхлэн үйлдвэрийн мега төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 1.541 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ Тайванийн холбогдох зохицуулагч байгууллагад мэдээлсэн байна.
📱2022 онд цар тахлын хөл хорионы улмаас Apple компанийн гар утасны үйлдвэрлэл, нийлүүлэлтэд томоохон саатал үүссэн тул үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс Foxconn компани сүүлийн жилүүдэд Энэтхэгт оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмж байна.

📊 ШИНЭ IPO
Хятадын Shein компани АНУ-д IPO хийнэ.
Хятадын Shein компани АНУ-д хувьцаагаа гаргахаар боллоо. Тус компани 66 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд 2024 онд IPO хийхээр байна.
Хэлцлийн үндсэн андеррайтераар Goldman Sachs, JPMorgan болон Morgan Stanley ажиллахаар сонгогдсон гэсэн мэдээлэл байгаа юм.

Саяхан Shein компани Sparc Group-ийн гуравны нэгийг эзэмшилдээ авсан нь АНУ дахь байр суурийг нь бататгаж өгсөн билээ.
Sparc Group нь брэнд менежментийн компани болох Authentic Brands Group болон үл хөдлөх хөрөнгийн Simon Property Group-ийг эзэмшдэг байна.
Гэхдээ АНУ-д хувьцаагаа арилжаалах тохиолдолд Shein АНУ-ын зохицуулагч байгуулагуудын шаардлагад нийцэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ “А” ҮНЭЛГЭЭТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь “ИНВЕСКОР ББСБ” ХК-ийн Монголын анхны "А" үнэлгээтэй бондыг санал болгож байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-ийн Зэрэглэлийн хорооны 2023.11.01-ний өдрийн хурлын шийдвэрээр “ИНВЕСКОР ББСБ” ХК-д Монголын анхны "А" ТОГТВОРТОЙ гэсэн үнэлгээг өгч баталгаажуулаад байгаа юм.

🔎 “А” ТОГТВОРТОЙ ҮНЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
📢 “А” тогтвортой үнэлгээ гэдэг нь тус компанийн санхүүгийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцсэн, зээлийн багцын чанар сайн, цаашид тогтвортой өсөх төлөвтэй, эх үүсвэрийн төрөлжилт сайн, эрсдэлийн удирдлага болон сайн засаглалтай компани гэдгийг баталгаажуулсан үнэлгээ юм.
БОНДЫН НӨХЦӨЛ

НИЙТ ХӨРӨНГӨ /тэрбум ₮ /

ХҮҮГИЙН ОРЛОГО /тэрбум ₮ /

ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ - POCKET
Зээлийн аппликэйшн: 590 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгч

Чанаргүй зээл: 4.1% буюу салбарын дунджаас 1.9 дахин бага

БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ШИНЭ - IPO
ДИЖИТАЛ ШИЙДЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ- УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Монгол Улсын дижитал төлбөрийн системийн дэд бүтцийг амжилттай бүтээж банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay Mongolia үйлчилгээг амжилттай нэвтрүүлж буй Innovation Investment компани нь хувьцаагаа анх удаа олон нийтэд санал болгоход бэлэн болж, урьдчилсан захиалга эхэллээ.

Нэгж хувьцааны үнэ: 225 төгрөг
Татан төвлөрүүлэх хөрөнгө: 8.3 тэрбум төгрөг
Санал болгох хувь: 20%
Хувьцааны захиалга: 2023.12.04-12.08

МХБ-ийн 2023.11.27-ны өдрийн арилжаа
2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 146,338,810 төгрөгийн үнийн дүн бүхий 692,260 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,579 ширхэг нэгж эрх 10,495,997 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 4 ширхэг үнэт цаас 400,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 135 ширхэг бонд 13,500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,977,902,080 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 290,400 ам.доллар буюу 998,058,336 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 10,146,695,223 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.45 хувиар буурч, 36,486.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,151,081,808,838 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
