📍“MARKET UPDATE” 🤗ШИНЭЧЛЭГДЭЖ ТАНД ХҮРНЭ

Хятад-Хязгаарлалт | Palantir - 19%-ийн өсөлт | Ойрхи Дорнод - McDonald's | Газар Шим - Ногдол ашиг

📍“MARKET UPDATE” ШИНЭЧЛЭГДЭЖ ТАНД ХҮРНЭ 

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх зорилгоор тогтмол судалгаа, мэдээллээр ханган ажилладаг билээ. 

Бид тус зорилтынхоо хүрээнд мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор өглөө бүр танд хүрдэг байсан “MARKET UPDATE” LIVE-ыг 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад 09:30-10:00 цагт тогтмол булантай хүргэхээр зорьж байна.

 

“MARKET UPDATE” LIVE

  • Хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг түгээх

  • Хөндлөнгийн туршлагатай хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдийн арга барилаас суралцах

  • Гадаад, дотоод зах зээлийн шинэлэг бөгөөд бодитой шинжилгээг хүргэх юм.

 

📊ХЯЗГААРЛАЛТ

БНХАУ дотоодын болон оффшоре хөрөнгө оруулагчдадаа арилжааны хязгаарлалт тавилаа

Хятадын эрх баригчид хувьцааны хямралыг зогсоохын тулд дотоодын институциональ хөрөнгө оруулагчид болон зарим оффшор нэгжүүдийн арилжааны хязгаарлалтыг чангатгаж байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр энэ долоо хоногт зарим брокерийн компаниудын үйлчлүүлэгчидтэй хийсэн хил дамнасан своп хэлцэлд дээд хязгаар тогтоож байгаа юм байна.

Тодруулбал------------------------------------------------------

Мөн Хятадад төвтэй хөрөнгө оруулагчдын Хонконгийн хувьцааг шорт арилжаа хийх сувгийг хязгаарласан бол Хятадын зарим брокеруудад өөрсдийн позицоо бууруулахгүй байхыг уриалсан байна.

Зарим хедж сангуудад 2  сарын 5-аас эхлэн зарах захиалга өгөхийг бүрэн хориглосон бол зарим хөшүүрэгтэй сангуудыг хувьцааны позицоо бууруулахыг хориглосон байна.  

📊ТАЙЛАН

Ойрхи Дорнодын мөргөлдөөн МсДоналдсын орлогод нөлөөлөв.  

Өчигдөр буюу даваа гарагт McDonalds компани тайлангаа зарлалаа. Тайлангаар тус компани 6.41 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь шинжээчдийн хүлээлт болох 6.45 тэрбумаас доогуур байлаа.

Ийнхүү компанийн хувьцааны ханш даваа гарагт 4%-ийн уналттай хаагдав.

Борлуулалтын орлого хүлээлтэд хүрээгүйг Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн нь тус бүс нутгийн борлуулалтад нөлөөлсөнтэй холбон тайлбарласан байна.

McDonald's-ын Израйлийн лиценз эзэмшигч нь цэргүүдэд хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ борлуулсан бол Ойрхи Дорнод дахь борлуулалт нь бойкотоос болж буурчээ.

Цаашид мөргөлдөөн ширүүссээр байгаа тул бойкотын нөлөө үргэлжлэх төлөвтэй байна гэж компани анхааруулав.

Түүнчлэн тус компани ажилчдынхаа аюулгүй байдлыг хангахын тулд зарим салбараа түр хаах шаардлагатай болжээ.

mcdonalds GIF

Бусад нөлөө------------------------------------------------------

McDonald's-аас гадна бойкотууд Starbucks-ийн улирлын борлуулалтад хүртэл нөлөөлөөд амжжээ. 

Индексүүд эргэн унав------------------------------------------------------

Мөн Тесла (NASDAQ:TSLA), Карнивал корпораци (NYSE:CCL) зэрэг компанийн хувьцаанууд тухайн өдрийн хамгийн муу гүйцэтгэлтэй байсан нь зах зээлд дарамт үүсгэж АНУ-ын индексүүд уналттай хаагдлаа.

📊 ӨСӨЛТ

Технологийн Palantir компанийн хувьцааны ханш 19 хувиар өслөө

Palantir Technologies Inc компани нь мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн шинжилгээнд суурилсан програм хангамж хөгжүүлэгч компани бөгөөд АНУ-ын засгийн газрын томоохон агентлагуудтай хамтран ажилладаг.

Тайлан өсөлтийг дагуулав------------------------------------------------------

Өчигдөр тус компани 2023 оны 4-р улирлын тайлангаа олон нийтэд тавьсан бөгөөд голлох үзүүлэлтүүд нь шинжээчдийн таамаглалыг эвдсэн бол 2024 оны тайлангийн хүлээлт шинжээчдийн хүлээлттэй нийцжээ.

Тодруулбал, борлуулалтын орлого нь өмнөх оны мөн үеэс 20 хувиар өссөн бол цэвэр ашиг нь 202 хувиар өсжээ.

Энэ нь тус компанийн хувьцааны ханшийг 19 хувиар өсгөлөө.

Цаашид------------------------------------------------------

Тус компанийн гүйцэтгэх захирал Alex Karp-ын мэдэгдсэнээр компанийн тэлэлт, өсөлт нь урьд өмнө байгаагүйгээр өндөр байгаа бөгөөд компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт цаашид өндөр байх хүлээлттэй байна гэжээ.

Alex Karp

📊 ШИЙДВЭР

 

Гоо сайхны Avon брэнд нь Natura&Co группээс сална.

Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн Natura&Co групп Aesop болон The Body Shop брэндээс хөрөнгө оруулалтаа татсаны дараахан Avon брэндийг бүтцээсээ тусгаарлахаар болжээ.

Одоогоор компанийн удирдлага тус шийдвэрийг хэлэлцэж байгаа бөгөөд үр дүнд нь 2 тусдаа арилжаалагддаг компани бий болгохоор зорьж байна.

Avon тусгаарлагдах тохиолдолд Natura өөрийн брэндийг дэлхий даяар ажиллуулах эрхтэй болохоос гадна Avon брэндийг Латин Америкт хариуцах юм байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

📊НОГДОЛ АШИГ

“Газар Шим Үйлдвэр” ХК нэгж хувьцаанд 4.68 төгрөгийн ногдол ашиг хуваарилна.

“Газар шим" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №002/007/2024131-002 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас 80%-ийг буюу 5,607,169,808 /таван тэрбум зургаан зуун долоон сая нэг зуун жаран есөн мянга найман зуун найман/ төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 4.68 /дөрвөн төгрөг жаран найман/ мөнгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

 

МХБ-ийн 2024.02.05-ны өдрийн арилжаа

2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 344,765,908 төгрөгийн үнийн дүн бүхий 898,450 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Улаанбаатар хивс ХК (UBH +14.92%)

  • Гермес центр ХК (HRM +11.77%)

  • Ремикон ХК (RMC +8.08%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Э-Транс ложистикс XК (ETR -8.33%)

  • Би ди сек ХК (BDS -7.07%)

  • Хай би ойл ХК (HBO -5.66%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,932 ширхэг нэгж эрх 5,452,364 төгрөгөөр арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,648,000 юань буюу 13,094,092,800 төгрөгөөр,

    “Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,688,000 юань буюу 12,639,436,800  төгрөгөөр  тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 26,083,747,872 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23% хувиар буурч, 42,057.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,204,931,835,320 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!