- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ЭТТ ХК-ИЙН 📢 НОГДОЛ АШИГ АВАХДАА БЭЛЭН ҮҮ?
ЭТТ ХК-ИЙН 📢 НОГДОЛ АШИГ АВАХДАА БЭЛЭН ҮҮ?
Macy’s - 5.8 тэрбумаас татгалзав | Мета - Хиймэл оюун ухааны салбарт | Панасоник - Шийдвэр | Хэрэглээтэй бонд-2 "Хүү 19.5%"

📊 ЭТТ ХК-ИЙН НОГДОЛ АШИГ АВАХДАА БЭЛЭН ҮҮ?
ДАНС НЭЭХ АЯН
Эрдэнэс Таван Толгой ХК ногдол ашиг тараах болсон. Мөн УИХ-аас 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн ойролцоогоор нэг сая орчим хүүхдэд 1072 хувьцааг нэмэлтээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
ЭТТ ХК-иас хийсэн урьдчилсан тооцооллоор тус компанийн 2023 оны тайлант жилийн цэвэр ашгаас нэг иргэнд ойролцоогоор 233 мянган төгрөг ногдох төлөвтэй байна.
Хэрэв 2022 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараана гэвэл нэмж 120 мянган төгрөг нэмж олгох магадлалтай байгаа юм.
Өөрөөр хэлбэл, яг хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах эцсийн шийд хараахан гараагүй ч ногдол ашиг тараах нь тодорхой болоод байна.

🤗Тиймээс Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлж эхэллээ.
📍Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.
ДАНС НЭЭЛГЭХ БОЛОМЖУУД:
|
|
ДАНС НЭЭХ ЗААВАР:
Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.
Шаардагдах бичиг баримт:
Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)
Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар

📊 ХОЙШЛУУЛАВ
Панасоник цахилгаан автомашины баттаррейн үйлдвэрийн барилгын ажлаа түр зогсоолоо
Өчигдөр Панасоник компанийн гүйцэтгэх захирал Yuki Kusumi Ройтерсд өгсөн ярилцлагадаа, шинээр барихаар төлөвлөж байсан цахилгаан автомашины баттаррейн 3 дахь үйлдвэрийнхээ ажлыг түр хугацаанд хойшлуулж, зөв цагтаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Тус мэдэгдэл нь General Motors болон Ford зэрэг автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашины эрэлт сул байна гэсэн мэдэгдлийн дараа гарсан байна.
Панасоник Энержи компани нь АНУ-ын Nevada болон Kansas мужуудад үйлдвэртэй бөгөөд өнгөрсөн 12 сард дараагийн үйлдвэрээ барина гэж мэдэгдэж байсан юм..
Тус компанийн Kansas дахь үйлдвэр нь цагт 80 гигаватт баттарей үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2031 он гэхэд хүчин чадал нь 200 гигаватад хүрэх төлөвтэй байна.

📊 ТЕХНОЛОГИ
Мета хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд олон тэрбумыг зарцуулна.
МЕТА компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербергийн хэлснээр тус компани нийт 600 мянга гаруй Nvidia-ын H100 GPU-г өөрийн хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд ашиглана гэж мэдэгдлээ.
Харин хүнтэй ижил оюун ухаант AI технологийг хөгжүүлэхийн тулд нийт 350 мянга гаруй GPU ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Марк Зукерберг нь “Хамгийн сайн AI туслах, зохион бүтээгчдэд зориулсан AI, бизнесүүдэд зориулсан AI” зэрэг технологиудыг хөгжүүлэх зорилтыг тавьснаа танилцуулсан байна.

📊 ТАЙЛАНГИЙН УЛИРАЛ ЭХЭЛЛЭЭ
Компаниудын тайлан өсөлтийг авчрах уу?
Мягмар гарагт Netflix (NASDAQ:NFLX), лхагва гарагт Tesla (NASDAQ:TSLA), 3M (NYSE:MMM) болон Intel (NASDAQ:INTC) зэрэг томоохон компаниуд тайлангаа тавина.
Өнгөрөгч баасан гарагт S&P 500 индекс хоёр жилийн дараа анх удаа өөрийн дээд ханшийг дахин шинэчлэн тогтоосон нь чип үйлдвэрлэгч болон бусад томоохон технологийн компаниудын хувьцааны өсөлтөөс үүдэлтэй юм.
Энэ сарын дундаас компаниуд жилийн эцсийн тайлангаа танилцуулж байгаа нь өсөлт дахин үргэлжлэх хөшүүрэг болох боломжтой.

Европын технологийн компаниудын хувьд ч мөн хүлээлт өндөр долоо хоног болно.
ASML (AS:ASML), Logitech (NASDAQ:LOGI) болон SAP (NYSE:SAP) тайлан, тансаг зэрэглэлийн хүчирхэг LVMH (EPA:LVMH) зэрэг компаниуд тайлангаа танилцуулна.

"ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2" ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.
Голомт Капитал ҮЦК нь Нэкст Дистрибьюшн ХХК-тай хамтран нийт 💰10 тэрбум төгрөгийн, нэгж нь 💰1,000,000,000 /1 сая/ төгрөгөөр үнэлэгдсэн📍19.5%-ийн хүүтэй, улирал тутам хүүгээ төлөх нөхцөлтэй “ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2”-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

“ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД-2” бондын нөхцөл:
🔸Нэгжийн нэрлэсэн үнэ: 1,000,000 төгрөг
🔸Хүү: 19.5%
🔸Хугацаа: 24 сар
🔸Хүү төлөх давтамж: Улирал тутам
🔸Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
🔸Хүүгийн татвар: 10%
🔸Барьцаа: Нэкст Дистрибьюшнийн 20% хувьцаа
🔸Баталгаа: Хувьцаа эзэмшигчийн баталгаа

Л. ЧУЛУУНБОЛДЫН БАТАЛГАА /100% хувьцаа эзэмшигч/
🔸Лхамсүрэн овогтой Чулуунболд нь 2003 онд Мебел Таун нэртэй тавилгын дэлгүүрээ нээснээр Нэкст Групп бий болох үндэс суурийг эхлүүлсэн.
📍Нэкст групп нь цахилгаан бараа, тавилга, автомашин, хүнсний худалдаа, тээвэр, засвар, ердийн даатгал, зээл, үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээний 9 охин компани, 2 хөрөнгө оруулалттай компанитайгаар үйл ажиллагаа эрхэлж байна.
Нэкст нь Монголын Хэрэглээний цахилгаан барааны зах зээлд №1, Бөөний цахилгаан барааны зах зээлд №3-т бичигддэг салбартаа тэргүүлэгч юм.
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |

📊 ТАТГАЛЗАВ
Macy’s сүлжээ 5.8 тэрбум ам.долларын худалдан авалтын саналаас татгалзлаа
Өчигдөр Macy’s их дэлгүүр Arkhouse Management болон Brigade Capital Management нарын санал болгосон 5.8 тэрбум ам.долларын худалдан авалтын саналаас татгалзлаа.

Arkhouse Management нь үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын пүүс бол Brigade Capital Management нь олон улсын хөрөнгийн удирдлагын компани юм.
Тэд Macy’s компанийн нэгж хувьцааг 21 ам.доллараар худалдан авах санал тавьсан юм.
Macy’s компанийн удирдлагын мэдээлснээр тус компаниуд хэлцлийг санхүүжүүлэх чадвартай эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.
Гадаад арилжааны брокер ☝️ 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер ☝️ 8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.
🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗
БОНД ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |


МХБ-ийн 2024.01.19-ний өдрийн арилжаа
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 193,776,615 төгрөгийн үнийн дүн бүхий 242,772 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,300 ширхэг нэгж эрх 2,033,592 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 320 ширхэг бонд 31,987,200 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 14,988,800 ам. доллар буюу 51,059,047,424 төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 51,286,844,831 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.64% хувиар өсч, 41,806.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,214,010,922,483 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
