- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ОХУ-ЫН АМЛАЛТ, ХЭЛЭЛЦЭЭР
ОХУ-ЫН АМЛАЛТ, ХЭЛЭЛЦЭЭР
АНУ-Хориг | Lucid-Ханш | Монголбанк-Инфляц 6 +-2

🎯АНУ AI технологийн чипний экспортод хориг тавьснаар Nvidia-ийн хувьцааны ханш унав.
🎯ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлнэ.
🎯Борлуулалт муу байснаар Lucid компаний хувьцааны ханш уналаа.
🎯“Week 31”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” дахин тэргүүлж эхэллээ.
🎯Монголбанк дунд хугацаанд инфляцыг 6 +-2 нэгж хувийн интервалд байлгах зорилттой байна.
🎯МХБ-ийн 2023.10.17-ны өдрийн арилжаа

✅ХЭЛЭЛЦЭЭР
ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлнэ.
📊БНХАУ-ын Бээжин хотод “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд болж байна. Тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа.
Энэ үеэр ОХУ-аас Монгол улсад түлш, шатахууны нийлүүлэлтийг цаашид тогтвортой байлгахаа мэдэгдсэн бөгөөд зарим хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын татварыг бууруулах асуудлаар хэлэлцэхээр тогтсон байна.

🕹Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварын хэмжээг ойрын өдрүүдэд Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр тохиролцжээ.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP
ОНЦЛОХ- WEEK 31🙆🏼♂️
📢“Week 31”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇“Goldie” дахин тэргүүлж эхэлсэн бол оролцогч 🥈“TJ” болон “BT” нар хүчтэй өрсөлдөж байна.

💰“Week 30”-ийн байдлаар TOP-100 оролцогчийн 75 гаруй хувь нь АНУ, 15 гаруй хувь нь Ази, 7 орчим хувь нь Австрали, Номхон далайн орнууд, үлдсэн хувь нь Европын орнуудад арилжаа хийжээ.
💵TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтын багцыг бүрдлээр нь авч үзвэл 29.89 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 12.75 хувь нь үндсэн бараа материал, 11.69 хувь нь технологи, 10.47 хувь нь харилцаа холбоо, 8.54 хувь нь эрчим хүчний салбарт, үлдсэн нь аж үйлдвэр, эрүүл мэнд, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулсан байна.
💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд Xanadu Mines Ltd [ASX: XAM], Erdene Resource Development Corp [TSE: ERD], Rivian Automotive Inc [NASDAQ: RIVN], Enphase Energy Inc [NASDAQ: ENPH] болон TMK Energy Ltd [ASX: TMK] компаниудын хувьцаа орж байна.

📊УНАЛТ
АНУ AI технологийн чипний экспортод хориг тавьснаар Nvidia-ийн хувьцааны ханш унав.
🕰️Өчигдөр АНУ-ын засгийн газраас хиймэл оюун ухаанд суурилсан чипний экспортод шинэ хориг тавилаа. Хориг тавьж буйн гол шалтгаан нь БНХАУ-ын дараагийн түвшний хиймэл оюун ухааны хөгжүүлэлтүүдийг сааруулахад чиглэж байна.
Энэхүү шийдвэрийн улмаас хагас дамжуулагч чип хөгжүүлэгч компаниудын хувьцааны ханш уналаа. Тус хоригт шинээр Nvidia компанийн H800 болон A800 загварын чипнүүд орсон бөгөөд хувьцаа нь 4.7 хувиар, Broadcom 2 хувь, Marvell 0.9 хувь, Intel компанийн хувьцаа 0.9 хувиар тус тус унажээ.

🕹Nvidia компанийн зүгээс дээрх хориг нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд богино хугацаанд нөлөө үзүүлэхгүй ч урт хугацаанд борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлнө хэмээжээ.

✅АВАХ УУ?
Борлуулалт буурснаар Lucid компаний хувьцааны ханш уналаа
⏳Өчигдөр Lucid Group ойролцоогоор 1500 Air загварын седан автомашин борлуулсан гэдгээ мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрээгүйн улмаас хувьцааны ханш нь 5 гаруй хувиар унасан байна.
Харьцуулбал, өмнөх улиралд Lucid 1404 автомашин борлуулсан бол өмнөх оны мөн улиралд 1398-д хүрч байжээ.

🕰️Гэхдээ өнгөрсөн жил Саудын Арабын Засгийн Газар Lucid компаниас 10 жилийн хугацаанд хамгийн багадаа 50 мянган цахилгаан автомашин авахаар тохирсон бөгөөд энэ оны сүүлээр худалдан авалт хийгдэх хүлээлттэй байна.
Lucid компанийн Air загварын үнэ 💵77,400 ам.доллараас эхэлдэг бөгөөд улирлын тайлангаа ирэх сарын 7-нд олон нийтэд танилцуулах юм байна.
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү


ХҮНСНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН БОНД
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг санал болгож байна.

Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм. Тухайлбал, Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.

✅МӨНГӨНИЙ БОДЛОГО
Монголбанк дунд хугацаанд инфляцыг 6 +-2 нэгж хувийн интервалд байлгах зорилттой байна.
Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Инфляц Монголбанкны зорилтот түвшнээс өндөр хэвээр буюу 20 гаруй сарын хугацаанд 2 оронтой тоонд хадгалагдаж байгаа юм. Тиймээс ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар тогтвортой өсөлтийн суурь нөхцөл бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэлээ. Энэ хүрээнд дунд хугацаанд инфляцыг 6 +-2 нэгж хувийн интервалд байлгах зорилт тусгаад байгаа юм.
🕹Мөн 2024 оны төсвийг 5.1 их наяд төгрөгөөр тэлэхээр төсөлд тусгажээ.Түүнчлэн инфляцыг зорилтот түвшинд барихад мөнгөний хатуу бодлогыг баримтлахаар байгааг Монголбанкны Ерөнхийлөгч мэдээлэв.

МХБ-ийн 2023 оны 10 сарын 17-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 249,852,618 төгрөгийн үнийн дүн бүхий 1,278,250 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 38,497 ширхэг нэгж эрх 8,752,393 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,400 ширхэг бонд 139,832,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 87,490 ширхэг үнэт цаас 500,005,350 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,099,002,880 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 585,000 ам.доллар буюу 2,019,636,450 төгрөгөөр,
Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,743,000 ам.доллар буюу 16,374,590,910 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 27,391,672,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +1.45% хувиар өсч, 35,181.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,291,429,804,779 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
