• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📈“ГОЛОМТ БАНК” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ. ⚠️Llama 3 хиймэл оюуныг Meta танилцууллаа. ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

📈“ГОЛОМТ БАНК” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ. ⚠️Llama 3 хиймэл оюуныг Meta танилцууллаа. ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

“ГОЛОМТ БАНК” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ. ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

“ГОЛОМТ БАНК” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛЖ ЭХЭЛЛЭЭ

Голомт банк ХК 2023 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Монголбанкнаас зөвшөөрөл олгосны дагуу 2024 оны 4-р сарын 24-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны нэрийн данс тус бүрд ажлын 3 хоногт багтаан байршуулна. Голомт банкны хувьцаа эзэмшигчид та бүхэн өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, арилжааны банкан дахь өөрийн данс руу ногдол ашгаа хүлээн авах юм.

UBS банкны шинжээч БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэнэ гэсэн итгэлтэй байна

 

UBS банкны шинжээч Жон Лам БНХАУ-ын үл хөдлөхийн зах зээл дэхь доогүүр үнэлгээгээ дээшлүүлж өснө гэсэн итгэлтэй байгаа ба засгийн газрын дэмжлэгтэйгээр зах зээл нь сэргэнэ гэж үзэж байна. Түүнчлэн UBS банкны зүгээс БНХАУ-ын болон Хонг-Конгийн хувьцаануудад их жин өгч /багцад эзлэх хувиа өсгөх/ байгаа ба хэрэглээний өсөлт болон зах зээлийн сэргэлтэд өөдрөг байгаагаа илэрхийллээ.

Жон Ламын хэлснээр БНХАУ-ын зах зээл нь Япон болон Хонг-Конгийн зах зээлийг бодвол хямралын үедээ эрүүл байгаа бөгөөд одоо хүртэл БНХАУ-д хотжилтын түвшин бага, housing leverage /орон сууц авахад тавьсан хүмүүсийн өр төлбөр/ бага байгаа нь Японыг бодвол БНХАУ-ын зохицуулагчид үл хөдлөхийн зах зээлээ зохицуулахад арай их боломжтой байна. 

Llama 3 хиймэл оюуныг Meta танилцууллаа.

 

Цахиурын хөндийд хиймэл оюуны өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Meta Platforms компани Meta AI хэрэгслээ сайжруулж, Facebook, Instagram, WhatsApp, Messenger зэрэг платформд нэгтгэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн том хэлний загвар болох Llama 3-ыг танилцууллаа.

Meta компани Llama 3 том хэлний загварыг AI технологийн томоохон дэвшил хэмээн үзэж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээнд тааруулан өөр өөр үзүүлэлттэй хоёр хувилбарыг санал болгож байна.

Llama 3 бол олон нийт ашиглах боломжтой хамгийн ухаалаг, өндөр гүйцэтгэлтэй загвар ба Meta-гийн сошиал медиа платформууд дахь хэрэглэгчдийн хэрэглээг өөрчлөх чадамжтай хэмээн Meta-гийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Крис Кокс онцоллоо.

Meta нээлттэй эх сурвалжийн аргыг баримталж, бусдад AI загваруудаа чөлөөтэй ашиглах, өөрчлөх боломж олгож буйгаар өрсөлдөгчдөөсөө ялгарч байгаа юм.

Llama 3-ыг нэвтрүүлснээр, Meta AI англи хэлтэй 13 улсын зах зээлд тэлэх бөгөөд дэлхийн хэмжээнд хиймэл оюун ухааны ололт амжилтыг таниулах, хэрэглээг хүртээмжтэй байлгах нь тус компанийн зорилго юм.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:

  • Өсөлттэй салбар

  • Хүүгийн харьцуулалт

  • Хүү төлөх давтамж, хугацаа

  • Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.  

Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.04.24-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 659,916,825 төгрөгийн үнийн дүн бүхий 1,890,174 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хөвсгөл хүнс ХК (HHS +14.99%)

  • Хар тарвагатай ХК (TVT +14.99%)

  • Люкс занаду групп ХК (BAZ +14.98%)

  • Дархан зочид буудал ХК (DZG -15.00%)

  • Би ди сек ХК (BDS -6.13%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -5.28%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 35,665 ширхэг нэгж эрх 15,770,766 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 780 ширхэг үнэт цаас 78,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,192,000 юань буюу 11,273,472,000 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,571,238,999 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу  5,368,320,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 406,350 ам.доллар буюу 1,372,174,871 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,338,893,460.5 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.64% хувиар өсч, 42,689.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,072,259,741,459 төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!