• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢LIVE: SENDLY-2 БОНДЫГ СОНГОХ ШАЛТГААН“-АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЛЭХЭД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

📢LIVE: SENDLY-2 БОНДЫГ СОНГОХ ШАЛТГААН“-АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЛЭХЭД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

📍 Шэньжен-964 сая$-ын бонд | 3M -Огцом өсөлт | “Түмэн Шувуут” ХК-Цэвэр ашиг 8.3 тэрбум | Ард Кредит ББСБ ХК-Цэвэр ашиг 8.3 тэрбум

LIVE: “SENDLY-2 БОНДЫГ СОНГОХ ШАЛТГААН” АНХДАГЧ АРИЛЖАА ЭХЛЭХЭД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ  

🤗Эрхэм хөрөнгө оруулагч таныг өнөөдөр буюу 2024.07.30-ны өдөр 13:00 цагаас энэ оны хамгийн өндөр хүүтэй буюу 📊18.5%- LIVE Сэндли-2 бондыг танилцуулах  LIVE-д урьж байна.

ББСБ-ууд өндөр өсөлтийг үзүүлж, 2024 оны 1-р улирлын байдлаар салбарын нийт хөрөнгө өмнөх оныхоос 37 хувиар өссөн байна.

Тэр дундаа “СЭНДЛИ ББСБ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 📊85.5 хувиар өсөж 💵4.3 тэрбум төгрөгт хүрчээ.


📍IPO хийсэн цагаас хойш хувьцааны ханш нь 8.3 хувиар өсөж 147 төгрөг дээр арилжаалагдаж байна.

  • Оролцогч: С.Дашням Хөрөнгө оруулалтын шинжээч 

  • Хэзээ: 2024.07.30 13:00 цагт 



🔵Sendly 2.0 бондын нөхцөл


▪️Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
▪️Хүү: 18.5%
▪️Тоо ширхэг: 100,000 ширхэг
▪️Хугацаа: 24 сар
▪️Хүү төлөх давтамж: Улирал тутам
▪️Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
▪️Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
▪️Хүүгийн татвар: 5%
▪️Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар


🌐 trader.golomtcapital.com
📱8688-9922
📱8610-5050


🌐 trader.golomtcapital.com
📱8888-0272
📱8083-6622

Шэньжений засгийн газар 964 сая ам.долларыг Хонконгийн зах зээлээс босгоно

 

Шэньжений засгийн газар 7 тэрбум хүртэлх юань буюу 964.4 сая ам.долларын юанийн бондыг Хонконгийн зах зээлд гаргахаар болжээ.

Энэ нь Шэньжений засгийн газар Хонконгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгож буй 4 дэх тохиолдол бөгөөд 2021-2023 онд тус бүр 5 тэрбум юанийн санхүүжилтийг татаж байсан юм.  

Тус бонд нь 2-10 жилийн хугацаанд хэсэгчилсэн байдлаар гарах бөгөөд 29 андеррайтер ажиллаж байна.

Босгосон хөрөнгө оруулалтаар дунд сургуулийн барилга, метро болон дэд бүтцийн төслүүд, эрүүл мэнд, боловсроын салбарт зориулах юм байна.

БНХАУ-ын хувьд засгийн газрын өр, дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулбал харьцангуй бага байна. 

Түмэн Шувуут” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 8.3 тэрбум төгрөгт хүрлээ



МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Түмэн Шувуут” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар өсөн 8.3 тэрбум төгрөгт хүрээд байна.

🔵Санхүүгийн үзүүлэлтүүд:

📌 Борлуулалтын орлого 29.7 тэрбум төгрөгөөс 38.6 тэрбум төгрөгт хүрч 30 хувиар
📌 Нийт хөрөнгийн хэмжээ 82.9 тэрбум төгрөгт хүрч 26 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
📌 2024 оны 7-р сарын 29 өдрийн хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа х5.3 байна.



🔵Онцлох үйл явдал:


📌“Түмэн шувуут 3” төслийг 2024-2026 оны хооронд ашиглалтад оруулахаар барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Ингэснээр дотоодын өндөгний зах зээлийн 50%-ийг дангаар хангах хүчин чадалтай болох аж.
📌Компанийн ашиг ба орлогын өсөлтөд өндөглөгч шувууны тоо толгой нэмэгдсэн болон “Түмэн шувуут 2” фермийн бүтээн байгуулалтын ажил голлон нөлөөлсөн.

“Ард Кредит ББСБ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 1.6 тэрбум төгрөгт хүрлээ. 

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Ард Кредит ББСБ” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 56.1 хувиар өсөн 1.6 тэрбум төгрөгт хүрээд байна. 


📌Хүүгийн орлого 5.7 тэрбум төгрөгөөс 9.8 тэрбум төгрөгт хүрч 50.4 хувиар 
📌Нийт хөрөнгийн хэмжээ 83.7 тэрбум төгрөгт хүрч 32.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  
📌2024 оны 7-р сарын 23 өдрийн хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа 12.4 байна. 
📌Нийт актив 83.7 тэрбум төгрөг, үүнээс цэвэр зээлийн багц 54.5 тэрбум байгаа бол нийт эздийн өмч 28.7 тэрбум төгрөг, нийт өр төлбөр 55.0 тэрбум төгрөг байна. 

Онцлох үйл явдал: 

  • Хэрэглээний онлайн зээлийн нөхцөлд шинэчлэл оруулж, зээлийн хүү, шимтгэлийг бууруулав. 

  • Автомашины зээлийн хүсэлтийг Ард аппликэйшнээр шийдвэрлэдэг болов. 

  • Монголбанкнаас цахим мөнгөний зөвшөөрлийг хугацаагүй олгов.

 

MONTHLY MARKET UPDATE /2024.08/

Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна.

Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.

Сэдэв:

  • Дэлхийн эдийн засгийн 2024 оны сүүлийн хагасын таамаглал (IMF, Worldbank, ADB)

  • АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөлөө ба сонгуультай холбоотой технологийн салбар дахь эрсдэлүүд (Трамп vs Харрис)

  • БНХАУ-ын санхүүгийн зах зээлийг нөхцөл байдлын дүгнэлт (2013 онтой ижил зорилтууд ба ялгаатай гүйцэтгэл)

📅Хэзээ : 2024.08.01 Цаг: 19:30

3M компанийн хувьцаа 1972 оноос хойш тохиогоогүй өндөр өсөлтийг үзүүллээ. 

 

Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус компани нь зардлаа бууруулж, жилийн ашгийн таамаглалаа нэмснээр хувьцааных нь үнэ 20% хүртэл өсөж, нэг өдрийн доторх өндөр өсөлтийг үзүүллээ.

Энэ нь тавдугаар сард томилогдсон Гүйцэтгэх Билл Брауны инновацыг хөгжүүлэх, хуучирсан бүтээгдэхүүнүүдийг шинэчлэх, ашиг багатай бүтээгдэхүүний шугамыг орхиж шинэ бүтээгдэхүүн гаргах хөрөнгө оруулалтыг нэмэх, нийлүүлэлтийн сүлжээний зардлыг бууруулах зэргээр хэрэгжүүлж буй шинэ стратегийн үр дүнг илтгэж байна.

Түүнчлэн, компани бизнесээ оновчтой болгох бүтцийн өөрчлөлтийг хийж, автомашины цахилгаанжуулалт, уур амьсгалын технологи зэрэг өндөр өсөлттэй салбаруудад анхаарлаа хандуулж байгаа юм. 

3M үнийн өсөлтийг ангиллаар нь тогтмол нэмснээр инфляцын нөлөөг багасгаж, орлогоо нэмж байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Нягтлан бодогч таныг урьж байна.🤗

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Мэдээллийн ажилтан таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай

  • Бичиг баримт төлөвлөх, боловсруулах, архивлах чадвартай

  • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай

  • Идэвх санаачилгатай, зөв хандлагатай

  • Цаашид суралцах, өссөн дэвжиж ажиллах хүсэлтэй

CV хүлээн авах хаяг: [email protected],    [email protected] 

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.29-ний өдрийн арилжаа

2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 573,816,928 төгрөгийн үнийн дүн бүхий 3,496,012 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Э-Транс ложистикс XК (ETR +15.00%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID +14.96%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.81%)

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -14.98%)

  • Монгол шевро ХК (MVO -14.94%)

  • Багануур ХК (BAN -9.99%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн сангийн 82,952  ширхэг нэгж эрх 55,044,803  төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг бонд 39,896,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 910,000 ширхэг үнэт цаас 1,365,000,000  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200  тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,564,945,920  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300  тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 22,848,000 ам.доллар буюу 780,980,970  төгрөгөөр

Энэ өдөр нийт 12,598,703,651 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс+0.67% хувиар өсөж, 49,070.54 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,128,607,327,606  төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!