АНУ: ❌ОХУ-ын газрын тосны нийлүүлтийг хориглов.

Tesla 💽 AI5 чип | АНУ-ын ЗГ 💻Квант тооцооллын компанид хувь эзэмшинэ | 10 сарын эрэлттэй💰 Бонд | Компанийн бонд 💵 5.75%-11.91%

АНУ Оросын газрын тосны нийлүүлтэд хориг тавилаа.

Өчигдөр АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын хамгийн том 🛢️газрын тосны компани болох Лукойл болон Роснефть компанийн нийлүүлэлтэд хориг тавилаа.

📢Энэхүү хориг арга хэмжээ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тодорхой хэсгийг хаах эрсдэлтэй ч нийлүүлэлтийн илүүдлийн талаарх болгоомжлолыг бууруулав.

Трамп оны эхэнд ОХУ-ын 🪔газрын тосыг гол худалдан авдаг Энэтхэгт өндөр татвар ногдуулсан бол Хятадад дарамт үзүүлсээр байна.Тиймээс Энэтхэг улс Оросоос газрын тос авахаа зогсоохоо илэрхийлж, өөр гарц нээхээр судалж байгаа аж.

Хэрэв 👆АНУ цаашид ОХУ болон түүний худалдааны түншүүдийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авбал газрын тосны үнэ өсөх магадлалтай юм.

Үүнээс гадна Европын Холбооноос ОХУ-ын 🕹️тээврийн хөлөг онгоцны сүлжээг онилсноос гадна шингэрүүлсэн байгалийн хийн бүх импортыг хориглоод байгаа юм.

АНУ-ын Засгийн газар 💻квант тооцооллын компаниудад хувь эзэмшинэ.

Квант технологи нь: ирээдүйд химийн үйлдвэрлэл, эмийн нээлт, хиймэл оюун ухааны тооцоолол зэрэг салбарт хувьсгал авчрах стратегийн ач холбогдолтой юм.

Тиймээс Трампын засаг захиргаанаас стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн оролцоог нэмэх бодлогыг хэрэгжүүлж байна.

Үүний 👉тод жишээ болж АНУ-ын Худалдааны яам нь квант тооцооллын салбарт үйл ажиллагаа явуулдаг ⚙️IONQ, Rigetti Computing, D-Wave Quantum Inc зэрэг компанид санхүүжилт олгох замаар хувь эзэмших хэлэлцээрийг эхлүүлжээ.

Мөн Quantum Computing Inc болон Atom Computing компаниудтай ч ижил хэлэлцээр хийгдэж байна.

Компаниуд тус бүр хамгийн багадаа 💵10 сая ам.долларын төрийн дэмжлэг авахыг зорьж байгаа бөгөөд шууд бэлэн мөнгөөр бус төрийн эзэмшлийн хувьцаа хэлбэрээр олгох боломжийг судалж байна.

Өмнө нь 👆2025 оны 8 сард АНУ-ын Засгийн газраас Intel компанид олгосон 💵9 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг хөрөнгө оруулалт болгож, компанийн ойролцоогоор 10%-ийг эзэмших болсон.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.

Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

Маск: Tesla-ийн шинэ 💽AI5 чипийг TSMC ба Samsung үйлдвэрлэнэ

Элон Маск: Tesla-ийн гуравдугаар улирлын тайлангийн хурлын дараа тус компанийн зохион бүтээсэн дараагийн үеийн 💽AI5 чипийг TSMC, Samsung компани АНУ дахь үйлдвэртээ үйлдвэрлэхээр болсныг зарлалаа.

AI5 чип нь Tesla-ийн ирээдүйн бүрэн өөрөө жолоодлоготой (FSD) систем болон Optimus роботын үндсэн хүч болох юм.

Энэхүү чип нь NVIDIA-г орлохгүй бөгөөд AI4 болон NVIDIA-ийн төхөөрөмжийг хамт хэрэглэдэг шиг хослуулах аж.

💽AI5 чип нь AI4-өөс 40 дахин хурдан, эрчим хүчний үр ашиг, нэг долларт ногдох гүйцэтгэлээр 2-10 дахин давуу байх төлөвтэй байна.

Оны эхэнд Tesla компани Samsung-тэй 💲16.5 тэрбумын гэрээ байгуулсан бөгөөд чипийн илүүдэл үйлдвэрлэлийг дата төвүүдэд ашиглана.

Tesla одоо Техасын Остин хотод 🚘роботаксины туршилтыг эхлүүлээд байгаа бөгөөд оны эцэст бусад томоохон хотуудад өргөжүүлэхээр төлөвлөжээ.

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • ⚒️Уул уурхай-19%

  • 💰ББСБ 19%-20%

  • 🏦Банк Санхүү-20%

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд