- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢LIVE: “LISTED LEADERS”
📢LIVE: “LISTED LEADERS”
Шинэ вэб хөтөч🌐ChatGPT Atlas | Амазон⚡Цөмийн эрчим хүч ашиглана | 10 сарын эрэлттэй💰 Бонд | 📺Netflix -Ашиг | Компанийн бонд 💵 5.75%-11.91%

📢LIVE: “LISTED LEADERS”

Голомт Капитал компани нь дотоодын онцлох хувьцаат компаниудтай хамтарсан цуврал 📢LIVE-ийг хүргэхэд бэлэн боллоо.
Энэ удаад “Премиум Нэксус” ХК-ийн 2025 оны 📜3-р улирлын тайланг онцолж байна.
Зочин:
Г.Чинзориг Премиум Нэксус ХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч
Г.Бат-Эрдэнэ Санхүү хариуцсан захирал
📅Хэзээ: 2025.10.22 | ⏰Хэдэн цаг: 14:00
Танилцуулгын дараа 👆шинжээчид таны асуултад хариулах тул та сонирхсон асуултаа үлдээгээрэй.

Хиймэл оюунд суурилсан🌐ChatGPT Atlas вэб хөтөчийг танилцууллаа.

OpenAI компани: Google-ийн Chrome хөтөчтэй шууд өрсөлдөхүйц 🌐“ChatGPT Atlas” нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан шинэ вэб хөтөчөө танилцууллаа.
ChatGPT нь 🌐хөтөчийн дотор шууд суурилагдсан, олон даалгавар зэрэг гүйцэтгэх чадвартай агенттай, хайлт, санах ой болон чат зэрэг функцтэй юм байна.
Шинэ хөтөч нь 🧑💻хэрэглэгчийн үзэж буй вэб хуудасны мэдээллийг нэгтгэн дүгнэх, бүтээгдэхүүнүүдийг харьцуулах, өгөгдөл шинжлэх боломжтой аж.
Мөн ⚙️хиймэл оюун ухааны агент нь вэбсайтуудтай харилцах боломжтой. Жишээлбэл, аяллын судалгаа хийж, захиалга өгөх зэрэг ажлыг эхнээс нь дуустал гүйцэтгэж чадна.
ChatGPT Atlas нь өнөөдрөөс 💻macOS дээр гарч эхэлж байгаа бөгөөд удахгүй Windows, iOS, Android хувилбаруудыг гаргах аж.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


Амазон компани ⚡цөмийн эрчим хүч ашиглана.

Amazon компани нь жижиг модул хэлбэрийн реактор бүхий ⚡цөмийн эрчим хүчний байгууламж барихаар ✍️Energy Northwest болон X-energy компанитай гэрээ байгуулжээ.
“Cascade”🏭нэртэй тус байгууламжийг 2030 оны дунд гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Төслийн гол зорилго нь ⚙️Amazon Web Services-ийн дата төвүүд болон хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээний эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангахад оршиж байгаа юм.
Мөн 👆тус компанийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, 2040 он гэхэд “Carbon Zero” зорилтондоо хүрэхэд нэг алхам ойртож байна.
Төслийн багаас эхний шатанд дөрвөн цөмийн 🏭SMR реактор суурилуулж, нийт 320 мегаватт цахилгаан үйлдвэрлэх бол дараа нь хүчин чадлыг 960 мегаваттад хүргэх боломжтой гэж мэдэгдэв.

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app


NETFLIX INC-ийн ашиг 📉хүлээлтэд хүрсэнгүй.

Бразилд үүссэн татварын маргааны улмаас 📺Netflix-ийн зардал нэмэгдэж тайлан нь хүлээлтээс доогуур гарч, хувьцаа нь 📢5.8%-иар буурчээ.
Гэсэн ч тус компани уг асуудал нь цаашдын санхүүгийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэжээ.
Тайлан:
Нэгж хувьцаанд 💰ногдох ашиг (EPS) $5.87 гарсан нь шинжээчдийн $6.96 гэсэн хүлээлтээс доогуур байна.
Орлого нь 👆өмнөх оны мөн үеэс 17%-иар өсөж $11.51 тэрбум болсон нь хүлээлттэй нийцэв.
Үйл ажиллагааны ашиг (operating margin) 🪫өнгөрсөн жилийн 30%-аас 28% болж буурсан нь 2022–2025 оны хоорондох орлогын бус татвартай холбоотой $619 саяын зардал бүртгэснээс шалтгаалав. Netflix-ийн зүгээс хэрвээ уг зардлыг тооцоогүй бол ашиг нь зорилтот түвшнийг давах байсан гэжээ.
Таамаглал:
📺Netflix компани 💵4-р улирлын орлогоо $11.96 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашгаа $5.45 байна гэж таамаглаж байгаа нь шинжээчдийн хүлээлттэй дүйцэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


