- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 БНХАУ-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ? 🔴LIVE-Д УРЬЖ БАЙНА
📢 БНХАУ-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХ УУ? 🔴LIVE-Д УРЬЖ БАЙНА
📍Тесла-Үнэлгээ буурав | 🔎WuXi Apptec-Гишүүнчлэлээс хасагдав | 📊Тоёота-Цалин нэмэв|💵 БОНДЫН ӨГӨӨЖ 📊6.71%-12.34%


БНХАУ-ын компаниудын хувьцааны анализийг танилцуулах LIVE-д урьж байна
Онцлох мэдээ
🔴БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар эдийн засгаа 5.0%-д өсгөх амлалтыг өгч, үл хөдлөх болон хөрөнгийн зах зээлээ дэмжихээ илэрхийлсэн.
🔴Hang-Seng Tech индекс 2024 оны 2 сараас хойш 21% өсөлтийг үзүүллээ.

🔴БНХАУ-ын төрийн зүгээс төрийн өмчит компаниудын данснаас 278 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлж хөрөнгийн зах зээлээ тогтворжуулахаар шийдвэрлээд байна.
🔴Засгийн газрын уриалгын дагуу банкнууд үл хөдлөхийн салбарын томоохон тоглогч China Vanke группт дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэв.

Голомт Капитал ҮЦК нь БНХАУ-ын зах зээлд өрнөж буй дээрх үйл явдлыг онцолж дараах судалгааг харилцагчдадаа хүргэхээр бэлтгэлээ.

Сэдэв
🔴БНХАУ-ын төрийн дэмжлэгийн үр нөлөө
🔴Hang-Seng 50 индекс дэх 50 компанийн судалгаа
🔴БНХАУ-ын зах зээлд хямд үнэлэгдсэн компаниудын судалгаа
Хэзээ
📅2024.03.21
⏲️17:00


Монгол Улсын Хөгжлийн Банкны 💵бондын захиалга авч байна
Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Мөн компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


Хаан Банк ХК-ийн ашиг 25% өслөө.
Цэвэр хүүгийн орлогын өсөлт
Хаан Банк ХК-ийн зээлийн багц өмнөх жилээс 1.7 их наяд төгрөгөөр өсжээ. Энэхүү өсөлт нь банкны хүүгийн орлого 27% өсөхөд нөлөөлсөн байна.
Банкны хүүгийн орлого өсөхөд зээлийн хүүгийн орлогоос гадна хөрөнгө оруулалтын орлого 85% өссөн нь нөлөөлжээ.

Хаан Банк ХК-ийн хөрөнгө оруулалтын дүн өмнөх жилээс төдийлөн нэмэгдээгүй ч орлого өссөнийг харвал тус банк илүү өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд позиц эзэмших болсон гэж үзэж болох юм.
Улмаар банкны нийт хүүгийн орлогын өсөлт хүүгийн зардлын өсөлтөөс давснаар цэвэр хүүгийн орлого өмнөх оноос 22.4% өсжээ.


Ногдол ашиг
Хаан Банк ХК 559 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба үүний 48.5% буюу 271 тэрбум төгрөгийг ногдол ашгаар хуваарилах шийдвэр гаргаад байна.
Хамгийн сүүлийн үеийн хаалтын ханшаар тооцвол ногдол ашгийн өгөөж 12.9% байна.


Уэллс Фарго банк Тесла компанийн үнэлгээг буурууллаа.
АНУ-ын Уэллс Фарго банк Тесла компанийн үнэлгээг бууруулснаар өчигдөр тус компанийн хувьцааны ханш 4.54%-иар уналаа.
Мөн тухайн компанийн нэгж хувьцааны үнийн байг 75-125 ам.доллараар бууруулсан нь одоогийн ханшаас 30%-иар буурах эрсдэлтэй байгааг харуулж байна.
Шинжээчид Теслаг “a growth company with no growth" гэж нэрлэжээ.

Шинжээчид цахилгаан автомашины борлуулалтыг 2024 онд жигд, 2025 онд буурна гэж таамаглаж байна. Тиймээс цахилгаан автомашины үнэ буурч байгаа нь тухайн брэндийн үнэ цэн буурах магадлалтай" гэж үзжээ.
Мөн хэрэглэгчдийн сэтгэл ханамж муу байгаагаас үүдсэн үнийн бууралт нь ашигт ажиллагаанд сөрөг өөрчлөлтийг авчирч болзошгүйг тэмдэглэсэн байна.

Гэхдээ---------------------
Шинжээчид Теслагийн удахгүй нээлтээ хийх шинэ үеийн авсаархан SUV–Model 2 загварт найдлага тавьж байна. Энэхүү (EV) загвар нь 2025 оны хоёрдугаар хагаст танилцуулагдах төлөвтэй байна.


Тоёота ажилчдынхаа цалинг 25 жилийн түүхэн дэх хамгийн өндөр хувиар нэмнэ.
Японы Ерөнхий сайд Фумио Кишида компаниудыг цалингаа нэмэхийг уриалсан.
Учир нь Японы цалингийн өсөлт бусад OECD-ийн орнуудын дунджаас бага байгаа юм. Мөн 2016 оноос хойш үнийн өсөлт бага байгаа учраас бодлогын хүүг сөрөг түвшинд барьж, капиталын урсгал алдагдахад хүргэж болзошгүйд хүрсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихэд татаж байгаа юм.

Ерөнхий сайд Фумио Кишида
Тэгвэл өчигдөр Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгч Тоёота Мотор (7203.T) компаниас үйлдвэрийн ажилчдынхаа цалинг сүүлийн 25 жил дэх хамгийн их хувиар нэмэгдүүлэхээ зарлалаа.

Нэмэгдэл---------------------
Тус компани цалингаа сар бүр 28,440 иен (193 ам.доллар) хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх, урамшууллын хэмжээг дээд хэмжээнд тогтоохоор болжээ.
Ингэж томоохон корпорациуд цалингаа өндрөөр өсгөх нь Төв банкийг мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулахад дэмтэй гэж шинжээчид үзэж байна.
Учир нь цалингийн өсөлт эрэлтийг дэмжихээс гадна үнийн хөөрөлтийг бий болгох тул нөгөө талдаа бодлогын хүүг нэмэгдүүлэх орон зай бий болох юм.



Биотехнологийн компаниуд Хятадын WuXi Apptec компаниас холбоогоо таслана
Өчигдөр Вашингтонд төвтэй биотехнологийн компаниудын нэгдэл Biotechnology Innovation Organization байгууллагаас БНХАУ-ын WuXi AppTec компанийг гишүүнээс хасах болсноо мэдэгдлээ.
Учир нь АНУ-ын Сенатаас Холбооны хяналтан доор байдаг байгууллагуудыг Wuxi Apptec болон хамааралтай Хятад компаниудтай хамтран ажиллахыг хориглож болзошгүй хуулийн төслийг дэмжсэнтэй холбоотой юм байна.

Харин---------------------
Wuxi Apptec биотехнологийн компани тус шийдвэрийг ташаа мэдээлэлд тулгуурлаж гарсан гэж үзэж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


НЭКСТ ДИСТРИБЬЮШН ХХК-ИЙН "ХЭРЭГЛЭЭТЭЙ БОНД"-ЫН 3.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын бондын захиалгуудаа тогтмол авч үндсэн болон хүүгийн 1 ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНД ЭЗЭМШИЖ БУЙ ХАРИЛЦАГЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!


ЭРХЭМ "ГАДААД АРИЛЖААНЫ БРОКЕР" ТАНЫГ УРЬЖ БАЙНА
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Гадаад арилжааны брокер таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.
Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.

Бусад
Цалин хөлсийг тогтмол нэмэх
Олон жил ажилласны нэмэгдэл олгох
Хагас жил болон Жилийн эцэст тутамд гүйцэтгэлд тулгуурласан урамшуулал олгох
Ажилчдын орон сууцны болон хөнгөлөлттэй зээл
Эрсдэлийн санд хамруулах
Жил бүр эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулах
Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах
Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах
Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого
Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэх
Соёл урлаг, спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулах
Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах
Спортын хөнгөлөлт олгох
Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг компаниас бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг.
Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.


МХБ-ийн 2024.03.13-ны өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 684,601,970 төгрөгийн үнийн дүн бүхий 2,567,968 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,850 ширхэг нэгж эрх 18,476,171 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 144 ширхэг бонд 14,400,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 6,798,077 ширхэг үнэт цаас 815,769,240 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,960,000 юань буюу 11,740,684,800 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 779,652,720 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 14,053,584,901 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 43,999.68 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,480,358,494,449 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
