• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢 ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ТАТВАР БАГА, ХҮҮ ӨНДӨР🔎 "БИД" ХБҮЦ

📢 ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ХАМГИЙН НАЙДВАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ТАТВАР БАГА, ХҮҮ ӨНДӨР🔎 "БИД" ХБҮЦ

📍Алибаба - Хувьцаа | 🔎Kimberly-Clark - Худалдаа | 🤗 “GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” - Менторуудыг танилцуул байна | 💵 “БИД” ХБҮЦ 📊 УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨГС БОЛОМЖ

“БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь “БИД” ББСБ ХХК-ийн эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий, 17.8 тэрбум төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан хөрөнгө оруулалтын төгс боломж “БИД” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авсаар байна.

/зах зээл дэх хамгийн найдвартай бүтээгдэхүүн, татвар бага, хүү өндөр/

БАРЬЦАА, БАТАЛГАА

“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.

Мөн 17.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хуулийн болон санхүүгийн шалгуур хангасан 100% хэвийн автомашины зээлийн багцаар баталгаажсан.

ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАВТАМЖ

Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол “БИД” ХБҮЦ-ны хүү улирал тутам олгогдоно

Харин үндсэн төлөлт 18, 21, 24-р саруудад 3 хувааж төлөгдөх учраас хөрөнгө оруулагчид дахин санхүүжилт хийх зэргээр мөнгө урсгалаа удирдах давуу талыг олгож байгаа юм.

ТАТВАР 5%

 

Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% байдаг тул “БИД” ХБҮЦ-ны 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалсан, хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн юм.

Алибаба групп 4.8 тэрбум ам.долларыг хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад зарцуулжээ

 

БНХАУ-ын технологийн томчууд зах зээлийн үнэлгээгээ сэргээхийн тулд хувьцаагаа ихээр худалдан авч байна.

Одоогоор БНХАУ-ын Шанхай, Шенжень, ХонгКонгийн биржүүд 2021 оны оройн цэгээс хойш 4.5 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдаад байгаа юм.

Тиймээс БНХАУ-ын зохицуулагч байгууллагуудаас нээлттэй компаниуддаа хандан зах зээл дэх нэр хүндээ тогтворжуулахын тулд хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг уриалсан юм.

 

Алибаба групп (BABA) 

 

2023 онд Алибаба (BABA) групп зах зээлийн үнэлгээнийхээ ¼-г алдсан.

Тиймээс 2024 оны 3 сарын 31-ний өдрийн байдлаар АНУ болон Хонг-Конгийн зах зээлээс нийт 12.5 тэрбум ам.долларын хувьцаагаа худалдаж авсан ба энэ нь эргэлтэд буй хувьцааны 5.1%-тай нь тэнцэж байна. 

Энэ нь өнгөрсөн жилийн түүхэн дэх БНХАУ-ийн технологийн компанийн хувьцаагаа эргүүлэн авсан хамгийн өндөр дүн болжээ.

2024 оны эхний улирлын байдлаар Алибаба компани нийт 4.8 тэрбум ам.долларын хувьцаагаа эргүүлэн худалдаж авахад зарцуулсан нь компанийн түүхэн дэх  2 дахь том худалдан авалт юм. 

Хувьцаагаа эргүүлэн худалдаж авах нь зах зээл дэх хувьцааны тоо хэмжээг багасгадаг учир хувьцааны үнийг өсгөдөг.

Тайлангийн улирал эхэллээ

 

АНУ-ын томоохон компаниудын хувьцаа сүүлийн үед өндөр өссөн. Уг өсөлтийн бодит эсэхийг баталгаажуулах эхний улирлын орлогын тайлан хөрөнгө оруулагчдын анхааралд байна.

Уолл Стрийтийн индексүүд л гэхэд 2024 он гарсаар 10 орчим хувиар өсөж, оройн цэгээ эвдсээр байгаа билээ.

Энэ 7 хоногт тайлангаа тавих компаниуд

АНУ-ын томоохон банкнууд болох JPMorgan Chase & Co (NYSE:JPM), Citigroup Inc (NYSE:C), Wells Fargo & Company (NYSE:WFC) баасан гарагт орлогынхоо талаар мэдээлнэ.

Delta Air Lines Inc (NYSE:DAL) болон BlackRock Inc (NYSE:BLK) 3 дахь өдөр эхний улирлын гүйцэтгэлээ танилцуулна. 

 

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:

  • Өсөлттэй салбар

  • Хүүгийн харьцуулалт

  • Хүү төлөх давтамж, хугацаа

  • Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.  

Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922

Kimberly-Clark хувийн хамгаалалтын хэрэгслийн салбараа 640 сая ам.доллараар худалдана

 

Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Kimberly-Clark компани нь Kimtech болон KleenGuard брэндийн хувийн хамгаалалтын хувцас хэрэгсэл үйлдвэрлэгч /бээлий, нүдний шил зэрэг/ компаниа Австралийн хамгаалалтын хэрэгсэл үйлдвэрлэгч Ansell компанид 640 сая ам.доллароор бэлнээр худалдахаар болжээ.

Энэ нь АНУ-ын эрүүл мэндийн салбарын худалдан авагчид гадаадад суурилсан ханган нийлүүлэгчид рүү шилжиж байгаатай холбоотой юм.

Хөрөнгө оруулалт босгоно

Энэхүү худалдан авалт ирэх 7-12 сарын хооронд хийгдэх төлөвтэй байгаа бөгөөд Ansell худалдан авалтыг санхүүжүүлэхийн тулд 306 сая ам.доллар хүртэлх дүнг зах зээлээс босгож, 377 сая ам.долларыг зээлийн санхүүжилтээс авахаар төлөвлөж байна. 

 

Худалдагч худалдан авагч талын хувьд

 

Kimberly-Clark компанийн хувьд зардлаа бууруулах, үйл ажиллагаагаа оновчтой болгох зорилгоор хийж буй төлөвлөгөөний нэг хэсэг нь юм байна.

Харин Ansell энэхүү худалдан авалтыг зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх, бизнесээ өргөтгөснөөр зардлаа бууруулж чадна гэж найдаж байна.

 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН БОЛОМЖУУД" УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд" сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтын үндсэн илтгэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Нарангэрэл “Монголын хөрөнгийн зах зээл дэх боломжууд” сэдвээр илтгэл тавих бол Capital Markets Mongolia компанийн гүйцэтгэх захирал Э.Золбаяр “Хөрөнгө оруулагчидтай үр дүнтэй харилцах нь” сэдвээр илтгэл тавина.

📢Мөн тус уулзалтад Хан Алтай Ресурс ХХК, ЛэндМН ББСБ ХК-ийн удирдлагууд оролцож, хөрөнгийн зах зээлийн боломжийн тухай өөрсдийн туршлагаа хуваалцах юм.

Энэхүү уулзалтад хүрэлцэн ирснээр бизнес эрхлэгч та:

  • Хөрөнгө оруулалт татах үр дүнтэй стратеги

  • Хөрөнгийн зах зээлийн олон талт боломжуудтай танилцах

  • Бизнесээ тэлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд шаардлагатай дэлгэрэнгүй мэдээлэл авах

  • Монголын хөрөнгийн зах зээлийн талаар иж бүрэн ойлголттой болох зэрэг ач холбогдолтой юм.

  • 📅Хэзээ: 2024.04.09

  • 🏬Хаана: Шангри-Ла зочид буудлын Улаанбаатар танхимд

  • ⏲️Хэдэн цагт: 14:00-17:00

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: Д.ГАН-ОЧИР /Монголбанкны Ерөнхий эдийн засагч/

  • Монгол Улсын Шинжлэх ухааны академид Эдийн засгийн шинжлэх ухааны доктор /D.Sc./

  • Австрали улс, Австралийн Үндэсний их сургуульд Эдийн засгийн ухааны доктор /Ph.D./

  • Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирлаар ажиллаж байсан ба 2019 оноос хойш Монголбанкны Ерөнхий эдийн засагчаар ажиллаж байна.

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

ХЭН ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Гадаад зах зээлийн арилжаанд оролцогчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй хүн бүр оролцох боломжтой.

 

  • Алхам-1 Голомт Капитал ҮЦК ХХК-д гадаад, дотоод үнэт цаасны данс нээлгэнэ

  • Алхам-2 Гадаад арилжааны дансны анхны хөрөнгө оруулалт нь 1,000 ам.доллар ба түүнээс дээш байна

  • Алхам-3 Оролцогч нь гадаад арилжааны аппликэйшн (Interactive Brokers) ашиглан бие даан арилжаа хийнэ

  • Алхам-4 Багц бүрдүүлэх, Уралдаанд оролцогч нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг сонгон хөрөнгө оруулах боломжтой. (хувьцаа, ETF г.м)

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

 

МХБ-ийн 2024.04.05-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 563,321,439 төгрөгийн үнийн дүн бүхий 1,431,865 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +14.96%)

  • Ар баянхангай ХК (ABH +14.90%)

  • Женко тур бюро ХК (JTB +9.50%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Төрийн Банк ХК (SBM -14.00%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.99%)

  • Монгол шуудан ХК (MNP -6.97%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 17,892 ширхэг нэгж эрх 4,788,722 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9 ширхэг үнэт цаас 897,060 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 13,708,800 ам.доллар буюу  46,276,796,160  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 46,845,803,381 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.35% хувиар буурч, 44,386.02 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,381,090,736,467  төгрөг боллоо. 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!