• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • ⚖️KEITH GILL -ийн 🔎АРИЛЖААГ ШАЛГАНА. | 🟡BBB+ 💵ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭР

⚖️KEITH GILL -ийн 🔎АРИЛЖААГ ШАЛГАНА. | 🟡BBB+ 💵ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭР

📍Техас-Шинэ хөрөнгийн бирж | 💵Газрын тос -Унав | | 👇Хятадын хямрал - Төмрийн хүдэр

SIMPLE III БОНД: ЭРГЭН ТӨЛӨГДӨХ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭР

MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-ийн өөрийн хөрөнгө нь жилд дунджаар 15 хувийн өсөлтийг үзүүлж, 2024 оны 1 улиралд 💵166.1 тэрбум төгрөгт хүрчээ.​

Тэгвэл тус компанийн Simple III бонд нь 20.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд өөрийн хөрөнгөөс 8.3 дахин бага буюу ердөө 12 хувьтай нь тэнцэж байна.

Энэ нь тус бондыг эргэн төлөгдөх хангалттай эх үүсвэртэй болохыг илтгэж байгаа юм.

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран📍BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй  Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Simple III бондын нөхцөл:

  •  Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  •  Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн: · 20 тэрбум

  •  Хүүгийн татвар : 5%

  •  Бондын зэрэглэл: BBB+

Simple III бондын танилцуулга 👇

“Roaring Kitty” нэрээр алдаршсан Keith Gill-ийн арилжааг шалгаж байна.

Массачусетсийн Үнэт цаасны зохицуулах хорооноос “Roaring Kitty” нэрээр алдаршсан GameStop-ын хөрөнгө оруулагч Keith Gill-ийн арилжааг шалгаж эхэлжээ.  

Roaring Kitty нь видео тоглоомын бизнес эрхэлдэг компанийн хувьцааг өснө хэмээн 116 сая ам.долларын бооцоо тавьсан талаараа Reddit-д нийтэлсэн. Үүний дараа өнгөрсөн даваа гарагт GameStop-ын хувьцаанууд өссөн юм. 

Мөн тэрээр GM-ийн 5 сая ширхэг хувьцаа болон 6 сарын 21-нд дуусах нэгжид 20 ам.доллараар хэрэгжих 120,000 ширхэг колл опцион эзэмшиж байгаа юм.

Ройтерс агентлагаас Keith Gill-ийг өөрөө тухайн мэдээллийг Reddit-д нийтэлсэн эсэх, нийтэлсэн хүн нь хэн болохыг хараахан тогтоож амжаагүй байна гэж мэдээлжээ.

Техаст шинэ хөрөнгийн бирж байгуулагдана

 

Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын BlackRock болон Citadel Securities компаниуд Техас мужид шинээр байгуулагдах хөрөнгийн биржийн бүтээн байгуулалтыг дэмжиж байна.

Үүнтэй адил сонирхолтой иргэд, томоохон хөрөнгө оруулалтын компаниуд 120 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

Техаст шинээр хөрөнгийн бирж байгуулах гэж буй нь АНУ-ын компаниуд хууль зүй болон татварын илүү таатай бодлоготой газар бүртгүүлэх сонирхолтой байгаатай холбоотой.

Тодруулбал, Техас мужид Exxon Mobil, AT&T болон American Airlines зэрэг Fortune 500 жагсаалтад ордог компаниуд бүртгэлтэй байдаг. Мөн өнгөрсөн жил Goldman Sachs компани тус мужид 5000 ажилчидтай салбарынхаа нээлтийг хийжээ.

Техасын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жеймс Ли тус бирж нь бүхэлдээ электроник байх болно гэдгийг мэдэгдсэн бөгөөд Даллас хотын бизнесийн дүүрэгт байрлах юм байна.

 

Хятадын үл хөдлөхийн салбарын хямрал төмрийн хүдрийн эрэлтийг бууруулж байна. 

 

Хятадын орон сууцны зах зээл 3 дахь жилдээ агшиж байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт бүхэлд нь сөргөөр нөлөөлж буйн тод илрэл болж түүхий эдийн эрэлт буурч байна.

Үүний улмаас төмрийн хүдрийн ханш сүүлийн зургаан долоо хоногийн доод түвшинд ирсэн бол Хятадын боомтууд дахь төмрийн хүдрийн нөөц сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшинд байна.

Тус улсын үл хөдлөхийн 100 том компанийн шинэ орон сууцны борлуулалт 5 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар буурч, 322.4 тэрбум юань буюу 44.5 тэрбум ам.долларт хүрчээ.

Цаашид ч орон сууцны борлуулалт болон шинэ бүтээн байгуулалтын тоо буурах төлөвтэй байна.

Goldman Sachs-ийн Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Хуй Шан болон үл хөдлөх хөрөнгийн шинжээчид, энэ онд орон сууцны үнэ 15 хувиар буурч, төмрийн хүдрийн үнэ 4 дүгээр улиралд тонн нь 100 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг санууллаа.

Мөн China Industrial Futures Ltd-ийн шинжээч Йинг Вэй, төмрийн хүдрийн үнэ 6 сард буурах хандлагатай байна гэжээ.

Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс 3.3 хувиар буурч, тонн нь 111.70 ам.доллар болсон нь 4 сарын 17-оос хойших хамгийн доод үзүүлэлт юм. 

 

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Америкийн газрын тосны хүрээлэнгийн мэдээллийн дараа газрын тосны үнэ унав

Америкийн газрын тосны хүрээлэнгээс (API) АНУ-ын түүхий нефтийн нөөцийг энэ 7 хоногт 1.9 сая баррелиар өснө гэж таамаглаж байсан ч 4.052 сая баррелиар өссөнөөр ханшийг нь унагалаа.

Өнгөрсөн долоо хоногт API-аас түүхий нефтийн нөөцийг 6.490 сая баррелиар буурсан гэж мэдээлсэн.

Одоогоор түүхий нефтийн нөөц 340.2 сая баррельд хүрсэн нь 2023 оны 3 сараас хойших хамгийн дээд түвшин болж байна.

oil GIF

Гэсэн ч  ковидын үед буюу 2020 оны 6 сард зарласан 656 сая баррелийн нөөцөөс одоо байгаа нөөц нь хамаагүй доогуур байна.

Өчигдөр API мэдээлэл гарахаас өмнө газрын тосны ханш уналттай арилжаалагдаж эхэлсэн.

Учир нь даваа гарагт OPEC-ийн гишүүн орнууд олборлолтын хэмжээгээ 2025 он хүртэл аажмаар нэмнэ гэсэн нь газрын тосны ханш буурахад нөлөөлжээ.

Мөн EIA дата мэдээллээр өнгөрсөн 7 хоногт зарласан шатахууны нөөц сүүлийн 5 жилийн дунджаас 1%-иар доогуур байна. Иймд шатахууны нөөцийн хэмжээ нэмэгдэх шаардлагатай буюу олборлолтыг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна. 

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2WEEK-9

“OMODO” 219.10%-ИЙН ӨГӨӨЖТЭЙГЭЭР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Golomt Capital Championship-2 уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 9 дэх  дэх долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 96.99%-тай байна.

Харин нийт харилцагчийн өгөөж 9 дэх долоо хоногт (05/27-05/31) -1.14 хувьтай байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн уналтаас давсан үзүүлэлт юм.

 

  • Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

    Nio Inc (NYSE:NIO)
    Under Armour Inc (NYSE: UA)
    Xpeng Inc (NYSE:XPEV)

 

  • Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

    Alibaba Group (NYSE:BABA)
    JD.com (NYSE:JD)
    Xanadu Mines Ltd (ASX:XAM)

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.04-ний өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 236,208,464 төгрөгийн үнийн дүн бүхий 520,643 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Жуулчин дюти фрий ХК (SUL +11.11%)

  • Материалимпекс ХК (MIE +9.76%)

  • Сэндли ББСБ ХК (SEND +7.53%)

  • Ар баянхангай ХК (ABH -9.55%)

  • Гермес центр ХК (HRM -9.37%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.69%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 47,623 ширхэг нэгж эрх 12,363,083 төгрөгөөр арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,232,000 юань буюу 10,839,818,880  төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 257,400 ам.доллар буюу  870,269,400 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 623,700  ам.доллар буюу 2,108,729,700 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,299,318,300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 15,366,707,827 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.21% хувиар буурч, 42,557.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,028,958,479,929 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!