JPMORGAN: ХЯТАДЫН БАНКНУУДЫН ХУВЬЦАА ӨСНӨ

|Nvidia Хятадад AI чип гаргана|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |АНУ Intel-д хөрөнгө оруулна|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|🎓 GCC Academy & 🏃‍♂️ Go Clients Go Марафон: Бүртгэл эхэллээ|Gucci: -25%|

JPMORGAN: ХЯТАДЫН БАНКНУУДЫН ХУВЬЦАА ӨСНӨ

Хятадад хүүгийн зөрүү тогтворжиж, шимтгэлийн орлого өсөх төлөвтэй байгаа нь 2025 оны сүүлийн хагаст банкны салбарын хувьцааг өсгөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

🎯JPMorgan-ийн шинжээч Катерин Лэй, 2025 оны сүүлийн хагаст Хятадын банкны салбарын хувьцаанууд өсөхөд бэлэн байгааг онцоллоо. Тэрээр Хятадын эх газрын хувьцаанууд 15%, Хонг-Конгийн хувьцаанууд 8% өсөх боломжтой гэв.

Онцлох хувьцаа ба өгөөж

💰Мөн Bank of Communication болон Ping An Bank-ны хувьцаануудыг онцолж байгаа бөгөөд Хятадын банкнуудын хувьцаанууд 4.3%-ийн ногдол ашгийн өгөөжтэй байхаар төсөөлөгдөж байна гэжээ.

NVIDIA ХЯТАДАД ШИНЭ ЗАГВАРЫН ЧИП БОРЛУУЛНА

🤝АНУ-ын Засгийн газартай тохиролцсоны дагуу тус компани Хятадын зах зээлд зориулсан B30A загварын чипийг туршихаар бэлдэж байна.

🤖Америкийн чип үйлдвэрлэгч Nvidia компани Хятадад зориулсан хиймэл оюун ухааны (AI) B30A шинэ чипийг бүтээж, тун удахгүй туршилтын загварыг хүргэхээр төлөвлөж байна гэсэн мэдээлэл гарлаа.

Шинэ чипний онцлог ба шинжээчдийн байр суурь

Шинэ чип нь Blackwell дээр суурилсан бөгөөд одоо Хятадад нийлүүлж буй H20 загвараас илүү хүчирхэг аж . Харин шинжээчид шинэ чип нь Blackwell чипний хүчин чадалд хараахан хүрэхгүй байх магадлалтай бөгөөд АНУ-ын Засгийн газрын явуулга байх магадлалтай гэж үзэж байна

GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ “GO CLIENTS GO” МАРАФОНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

🎓“GCC ACADEMY-2025” ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ 
Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч олон алхмыг хийсний нэг нь 2019 онд “GCC academy”-ийг үүсгэн байгуулсан түүхтэй. Иргэдэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг, боловсролыг олгох, боломжийг нээх, өндөр өгөөж хүртэхэд “луужин” нь байх зорилготой тус академид эдүгээ 7000 мянга орчим харилцагч суралцжээ.

  • Та ч бас хөрөнгийн зах зээлийн үүдийг нээхийг хүсвэл 2025.09.05-нд зохион байгуулагдах сургалтад бүртгүүлээрэй.

🥇МОНГОЛД АНХ УДАА-“GO CLIENTS GO” МАРАФОН

Хөрөнгө оруулалт нь зөвхөн өндөр өгөөж, ашгийн тухай ойлголт бус өнөөдрөөс илүү сайхан ирээдүйг бүтээхэд оршдог.

  • Тиймээс Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон нь харилцагчидтайгаа хамтран эрүүл энх, элэг бүтэн аз жаргалтай амьдрал, санхүүгийн амжилтын төлөө дуу хоолойгоо нэгтгэж “Go Clients Go” марафоныг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.

Тус марафон нь 2025.09.06-ны Бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах бөгөөд 5 км үргэлжилж, оролцогч бүрд дурсгалын Сертификат гардуулах юм.

🗓️ БҮРТГЭЛ: 2025.08.18-09.03
🔗 БҮРТГҮҮЛЭХ: https://golomtcapital.com/forms/gcc-goclientsgo
📚 СУРГАЛТ: 2025.09.05 | 🏃‍♀️ МАРАФОН: 2025.09.06

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 20% хүүтэй

  • 📅Хугацаа: 24 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🛡️"Энэхүү бонд нь Монгол Улсын ТЭРГҮҮЛЭГЧ групп компанийн баталгаатай БОНД" юм.

🤔БОНДЫН БАТАЛГАА ГЭЖ ЮУ ВЭ?

Бондын баталгаа гэдэг нь бонд гаргагч бондын үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлнө гэдгийг гуравдагч этгээд баталж буй хэрэг юм.

Тодруулбал: 👇
Бонд гаргагчид эрсдэл үүсвэл баталгаа гаргагч өмнөөс нь өөрийнхөө хөрөнгөнөөс бондын үндсэн төлбөр, хүүг нь төлнө гэсэн үг.

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР INTEL-ИЙН 10%-ИЙГ ЭЗЭМШВЭЛ ЯАХ ВЭ?

🏛️CHIPS Act-ийн хүрээнд олгосон 10.9 тэрбум долларын санхүүжилтийг хувьцаа болгон хөрвүүлснээр Засгийн газар тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох боломжтой.

💡Санхүүжилт ба Боломж

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Intel компанид CHIPS Act-ийн хүрээнд 10.9 тэрбум ам.долларын санхүүжилтийг олгосон. Үүний $7.9 тэрбумыг дотоодын үйлдвэрлэлийг дэмжихэд , $3 тэрбумыг үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх зориулалтаар ашигласан юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

GUCCI БРЭНДИЙН ОРЛОГО 25%-ИАР БУУРЛАА 📉

Kering группийн II улирлын борлуулалт таамгаас доогуур гарсанд Gucci-ийн уналт голлон нөлөөлөв.

📊Ерөнхий нөхцөл байдал

Kering компанийн II улирлын борлуулалт 15 хувиар буурч, 3.7 тэрбум евро болж таамгаас доогуур гарлаа.

🌏Үүнд хамгийн их нөлөөлсөн нь Gucci компанийн орлого 25 хувиар унаж, 1.46 тэрбум евро болсонтой холбоотой. Gucci нь тус группын орлогын бараг тал хувийг бүрдүүлдэг учраас энэ уналт хүчтэй цохилт боллоо. Борлуулалтын бууралт Япон болон Ази Номхон далайн зах зээлд илүү ажиглагдсан байна.