🔔JPMorgan: Хятадын хувьцааг худалдан авах зөвлөмжөө цуцаллаа

🔔Дэлхийн эдийн засаг-2025 онд | Dell болон Palantir -S&P 500 | АНУ-Ажилгүйдэл | Тайвань -Эрсдэл

JPMorgan: 🧨Хятадын хувьцааг худалдан авах зөвлөмжөө цуцалж, шинэ тарифын дайн гарах эрсдэлтэйг анхааруулав. 

JPMorgan банкнаас 🙅‍♂️ Хятадын хувьцааг худалдан авах зөвлөмжөө9 сарын 5-нд цуцалж, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас хойш "Тарифын дайн 2.0" эхлэх эрсдэлтэйг онцолжээ.  

  • 🏦Тус банк Хятадын хөрөнгийн зах зээлд өмнө нь “давуу” (overweight) үнэлгээ өгч байсан бол "төвийг сахисан" (neutral) болгон бууруулж, хөрөнгө оруулагчдыг Энэтхэг, Мексик, Саудын Араб зэрэг бусад улсад хөрөнгө оруулахыг зөвлөж байна. 

Энэ шийдвэр яагаад чухал вэ? 

🧨Хятадын эдийн засаг

  • Сүүлийн үед 🪫Хятадын эдийн засаг  уналтад орж, дотоодын эдийн засгийн өсөлт удааширснаар дэлхийн хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж байна.  

    Өндөр стандарттай Хятад улс "хэвийн бус" нөхцөл байдалтай тулгарч, эдийн засгийн сэргэлт нь хүлээлтээс доогуур байгаа юм. 

💹 Тарифын дайн 2.0-ийн эрсдэл:

  • JPMorgan банкнаас 🗽АНУ-д 11-р сард болох ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Хятад болон АНУ-ын хооронд шинэ тарифын дайн эхэлж болзошгүйг  анхаарууллаа.

    Энэ нь Хятадын эдийн засагт ноцтой нөлөөлөхөөс хөрөнгө оруулагчид болгоомжилж байна. 

Flowing China GIF

🤔Шинэ зах зээлүүдийн сонирхол:

  • Хөрөнгө оруулагчид 👌Хятадаас илүүтэй Энэтхэг, Мексик, Саудын Араб зэрэг шинэ зах зээлд хөрөнгө оруулж байгаа нь Хятадын хөрөнгө оруулалтын боломжийг сулруулж байна.  

    Энэтхэгийн эдийн засгийн хүчтэй өсөлт, Мексик болон Саудын Араб зэрэг орны эдийн засгийн шинэчлэл нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. 

 

2025 оны дэлхийн эдийн засгийн гол хандлага ба эрсдэлүүд 

2025 оны 🌐эдийн засгийн нөхцөл байдлыг шинжилсэн Capital Economics байгууллага дэлхийн ихэнх томоохон эдийн засаг бага зэргийн сэргэлттэй байх төлөвтэй гэж дүгнэжээ.  

  • Шинжээчид 2024 оны хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засагт сорилтууд тулгарсан ч өсөлт тодорхой хэмжээнд сайжирна гэж үзэж байна. 

🌐Гол хандлагууд: 

  • Инфляцийн тогтворжилт: Инфляц тогтворжиж, мөнгөний бодлого сулрах нь эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн хүчин зүйл болно. 

  • Хятадын сэргэлт: Хятадын эдийн засаг татаасын бодлогын нөлөөгөөр сэргэнэ гэж үзэж байгаа ч АНУ болон түүний холбоотнуудтай үргэлжилж буй худалдааны маргаан өсөлтөд сөргөөр нөлөөлж магадгүй. 

🧨Эрсдэлүүд: 

  • Инфляцын удаашрал: Европт инфляц удаан буурч байгаа нь бодлогын хүүг бууруулах боломжийг хязгаарлаж, бодит орлогын өсөлтөд саад учруулж болзошгүй. 

  • Улс төрийн тодорхойгүй бодлого: Улс төрийн өөрчлөлтүүд, зээлээр санхүүжүүлсэн татаасын бодлого, санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөө нь тодорхойгүй хэвээр байна. 

  • Тусгаарлагдах бодлого: Худалдааны тусгаарлал, цагаачлалын эсрэг байр суурь нь зарим хөгжингүй орнуудад эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай. 

Ерөнхийдөө 2025 онд дэлхийн эдийн засаг "зөөлөн газардах" төлөвтэй гэж дүгнэжээ. 

Dell болон Palantir-ын хувьцааны ханш огцом өссөн нь шалтгаантай.  

Dell болон Palantir компани 📇S&P 500 индексэд орох болсныг S&P Global-аас зарласнаар хувьцааны ханш нь баасан гарагийн арилжааны дараа 7%-иар өссөн байна.  

  • Palantir нь 👉 American Airlines, Dell нь 👉 Etsy-ын оронд S&P 500 индексэд шилжиж орсноор эдгээр компанид ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах томоохон сангууд нэмэгдэх хандлагатай байгаа юм. 

🖥️Dell өмнө нь 1996-2013 онд S&P 500 индексэд багтаж байсан ч үүсгэн байгуулагч Майкл Делл компаниа хувийн болгосны дараа гарсан юм. Харин 2018 онд олон нийтийн хувьцаат компани болсноор эргэн орсон түүхтэй. 

S&P 500 индексэд 👉 орохын тулд тухайн компани сүүлийн улирал болоод сүүлийн 4 улирлын нийт ашиг нь өссөн байх шаардлагатай байдаг. 

  • Тэгвэл 2020 онд хөрөнгийн биржид нээлттэй гарсан ⌨️Palantir компани 2022 оны 4-р улирлаас ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд 2024 оны 2-р улиралд $135.6 саяын ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеийн $27.9 саяас өссөн юм. Ингэснээр сүүлийн дөрвөн улирал дараалан ашиг нь нэмэгджээ.  

Dell-ийн хувьд 2019 оноос хойш бараг бүх улиралд ашигтай ажилласан байна. Учир нь AI технологитой серверүүдийн эрэлт Dell-ийн өсөлтийг дэмжсэнээр 2023 онд хувьцааны ханш нь 90%-иар өссөн.  

  • Товчхондоо, 👌эдгээр компаниудын S&P 500 индексэд орох шийдвэр нь ирээдүйн өсөлтөд нь итгэл төрүүлж, хувьцааны зах зээлд эерэг нөлөө авчраад байна.  

АНУ-д ажилгүйдэл 4.2%-д хүрч буурсан ч ажлын байрны өсөлт бага хэвээр байна 

АНУ-ын 🧑‍🏭8 сарын ажлын байрны тайлан хүлээлтээс доогуур гарсан ч ажилгүйдлийн түвшин буурчээ. Тодруулбал, ажлын байрны өсөлт 📝📝142 мянга буюу хүлээгдэж байсан 160 мянгаас бага гарсан ч ажилгүйдлийн түвшин 4.2% болж өмнөх 4.3%-иас буурсан байна.  

  • Мөн өнгөрсөн 2 сарын ажлын байрны тоо буурсан нь эдийн засгийн өсөлт удааширч байгааг харуулж байна. Тухайлбал,🚩 7 сарын ажлын байрны өсөлт 89 мянга, 6 сарынх 142 мянга болж буурчээ.  

Үр нөлөө: 

  • 🧨Хүлээлтээс доогуур ажлын байрны өсөлт: Ажлын байр нэмэгдэх хурд удааширч байгаа нь эдийн засаг өсөлт буурах төлөвтэйг харуулж байна. 

  • 🤔Ажилгүйдлийн түвшин буурах: Ажилгүйдлийн түвшин буурсан нь эерэг дохио ч ажлын байрны тоо хүлээлтээс бага байгаа нь нийт эдийн засгийн нөхцөл байдалд эргэлзээ төрүүлж байна. 

  • 🥴Ахиад л ачааны хүндийг инфляцид үүрүүлэв: Инфляц дараагийн бодлогын шийдвэрт нөлөөлөх тул үзүүлэлт нь хэр гарахаас шалтгаалж зах зээлд тодорхой байдал үүсэх юм. 

Тайвань технологийн салбараас хэт хараат байгаа нь эрсдэл дагуулж байна.  

 

Тайвань нь 🧑‍💻 дэлхийн хагас дамжуулагчийн 60%, өндөр түвшний чипний 90%-ийг үйлдвэрлэдэг, технологийн салбарт чухал үүрэгтэй орон. Энэ нь Тайванийн эдийн засгийн өсөлтөд томоохон нөлөө үзүүлдэг ч хэт хараат байгаа нь эрсдэл учруулж байгааг шинжээчид анхааруулж байна. 

Гол эрсдэлүүд: 

  • 👜Хэт хараат экспорт: Тайванийн нийт экспортын 60%-ийг технологийн бүтээгдэхүүн эзэлдэг. Экспортын 35% нь Хятад, Хонгконг руу чиглэдэг тул геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалж эрсдэлд орж болзошгүй. 

  • 🌇Эрчим хүчний хамаарал: Тайвань эрчим хүчний хэрэглээнийхээ 98%-ийг гаднаас авдаг бөгөөд цөмийн эрчим хүчийг зогсоох төлөвлөгөө нь хомсдол үүсгэж болзошгүй. 

  • 👩‍💻Мэргэжилтний хомсдол: Технологийн салбарын ажлын байрны хомсдол, залуучуудын хүн амд эзлэх хувь буурч байгаа, дэлхийн хэмжээнд ур чадвартай ажиллах хүчний өрсөлдөөн ширүүсэж байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж байна. 

 

Шийдлүүд: 

  1. 🌇Эрчим хүчний шинэ эх үүсвэр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх 

  2. ☔Эдийн засгийн төрөлжилтөд анхаарч, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах 

  3. 🫙Эрүүл мэндийн үйлчилгээний салбарыг хөгжүүлж, эдийн засгийн шинэ өсөлтийн замналыг бий болгох хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна. 

Тайвань 💹эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд технологийн салбараас гадна шинэ салбаруудад хөрөнгө оруулж, эрсдэлээ багасгах шаардлагатай байгаа юм. 

 

7-Eleven сүлжээ дэлгүүр өөр толгой компанитай болж магадгүй 

Circle K 🏪 сүлжээ дэлгүүрийн Канад эзэмшигч Alimentation Couche-Tard Японы Seven&i компанийг 38.6 тэрбум ам.доллароор худалдан авах санал тавьсан ч үнэлгээ болон хууль зүйн асуудалтай тулгараад байна.  

  • 🏪7-Еleven компанийг эзэмшигч Seven&i компаниас худалдан авах дүн нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт нийцэхгүй байгаагаас гадна АНУ-ын монополийн эсрэг хуультай зөрчилдөж магадгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Гэсэн ч Alimentation Couche-Tard нь хэлцлийг үргэлжлүүлэх бодолтой байгаа бөгөөд шинэ үнийн санал тавихаар болжээ.  

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ🔔

2024.09.21-ны бямба гарагт танхимаар хичээллэх тул бүтэн өдрийг өөртөө зориулж, хөрөнгийн зах зээлд хөл тавихыг чин сэтгэлээсээ хүсэж буй  50 хүн хамрагдах боломжтой.

ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗

  • Бүртгэл: 2024.09.01-2023.09.19

  • Сургалт: 2024.09.21/ Бямба гараг

  • Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

МХБ-ийн 2024.09.06-ны өдрийн арилжаа

2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 178,573,150 төгрөгийн үнийн дүн бүхий 520,173 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Шивээ овоо ХК (SHV -8.74%), Монложистикс Холдинг ХК (MLG -8.45%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -6.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

  • Улсын их дэлгүүр ХК (UID +4.40%)

  • Инвескор ББСБ ХК (INV +3.23%)

  • Талх чихэр ХК (TCK +3.17%)

  • Шивээ овоо ХК (SHV -8.74%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG -8.45%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -6.67%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 11,367 ширхэг нэгж эрх 6,296,950 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 339 ширхэг үнэт цаас 20,250,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 36,790 ширхэг үнэт цаас 250,172,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Эрд гео" ХХК-ийн 50 багц 3,250 тонн CaF2 35-40% хайлуур жонш 1,634,750 юань буюу 778,337,170 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн 1/3 коксжих нүүрс 23,424,000 ам.доллар буюу 79,189,751,040 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵80,423,380,310 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.19% хувиар өсч, 48,964.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,080,583,134,266 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!