- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БОНДЫН ХҮҮГЭЭРЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖ
БОНДЫН ХҮҮГЭЭРЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖ
Япон- IPO| АНУ зах зээл-Анхаарах | БНХАУ-PMI индекс

🌐Япон IPO гаргахтай холбоотой дүрэм журмаа зөөлрүүллээ.
🌐БНХАУ-ын 9 сарын аж үйлдвэрийн салбарын PMI индекс эерэг гарлаа.
🌐АНУ-ын хөрөнгө оруулагчдын заавал анхаарах, өнгөрсөн долоо хоногт гарсан мэдээллүүд
🌐САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД зарлагдлаа.
🌐2024 оны төсвийн хөрөнгийн 59% нь зам тээвэр, 17% нь боловсрол, 11% нь эрчим хүч, 4.3% нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байна.
🌐МХБ-ийн 2023.09.29-ны өдрийн арилжааны тойм

✅АНХААРАЛД⁉
АНУ-ын хөрөнгө оруулагчдын заавал анхаарах өнгөрсөн 7 хоногт гарсан мэдээллүүд
Азийн зах зээл нээгдэхтэй зэрэгцэн АНУ-ын индексүүдийн фьючирс өсөлттэй нээгдэж байна. Тэгвэл өмнөх 7 хоногт гарсан голлох мэдээллүүдийг тоймлон авч үзье.
🎯 Өмнөх долоо хоногийн 3 дахь өдөр АНУ-ын PCE price index 3.5% буюу хүлээлтийн дагуу гарснаар зах зээл богино хугацаанд өслөө.
🎯 PCE price index нь инфляцыг илэрхийлдэг бөгөөд АНУ-ын бодлогын хүүгийн шийдвэр гарахад нөлөөлөх гол тоон үзүүлэлт юм.
Тус индекс бага гарсан нь ХНС бодлогын хүүгээ ирэх сар өсгөхгүй байх магадлалыг нэмэгдүүлж, хүү хэвэндээ үлдэх магадлал 63.9%-д хүрлээ.
🎯 PCE индекс болон зарцуулалтын тоон мэдээнүүд эерэг гарсан нь АНУ-ын 3-р улирлын ДНБ өсөлттэй гарах хүлээлтийг бий болголоо.
🎯 2024 оны 6 сарын 12-ны өдөр болон 2024 оны 7 сарын 31-ны өдөр АНУ бодлогын хүүгээ бууруулах магадлал харьцангуй өндөр байна.
🎯 2024 оны төсвийн хөрөнгийн 59% нь зам тээвэр, 17% нь боловсрол, 11% нь эрчим хүч, 4.3% нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байна.

✅БОДЛОГО
Япон IPO гаргахтай холбоотой дүрэм журмаа зөөлрүүллээ.
⭕Энэ сараас эхлэн Японд хувьцаагаа олон нийтэд санал болгож буй компаниудын хувьд биржид бүртгүүлэх үйл явц илүү хялбар болж байна.
❗Тодруулбал, шинэ дүрмийн дагуу IPO-ийн зорилтот үнийн хязгаарыг 20 хувиар давах аль эсвэл бууруулах боломжтой болж байна.Түүнчлэн бүртгэлийн процессыг нэг сарын хугацаанаас 21 өдөр болгон богиносгож байгаа аж.
Өмнө нь олон нийтэд хувьцаагаа санал болгож буй компаниудын хувьд хувьцааны анхдагч арилжааны тодорхойлогдсон 💰 үнийн дүнгээс давах боломжгүй байсан юм.
🕹Ингэснээр зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан үнийг тодорхойлох боломжгүй байсан бол олдоо илүү үр ашигтайгаар хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх боломжтой болж байгаа юм.

✅ЭЕРЭГ МЭДЭЭ
БНХАУ-ын 9 сарын аж үйлдвэрийн салбарын PMI индекс ЭЕРЭГ гарлаа.
Өчигдөр БНХАУ-ын Статистикийн газраас 9 сарын PMI индексийн тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа.
Тус сард PMI индекс 52.0 хувь буюу хэвийн үзүүлэлттэй байсан бол БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын PMI индекс шинжээчдийн таамаглалын дагуу буюу 50.2 хувийн үзүүлэлттэй гарчээ.
Тодруулбал, БНХАУ-ын тус индекс сүүлийн 5 сарын туршид сөрөг үзүүлэлттэй гарсан бол өнгөрсөн сард хэвийн гарлаа.
🚩Үүнд, БНХАУ-ын засгийн газраас хэргэжүүлж буй арга хэмжээнүүд буюу мөнгөний зөөлөн бодлого, эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөрүүд голлон нөлөөлсөн байна.
Тус улс энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэхийн тулд сүүлийн саруудад бодлогын дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд ирэх саруудад тус улсын голлох индексүүд хэвийн гарах хүлээлттэй байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅ТӨСӨВ
2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
ОНЦЛОХ
Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2024 оны төсөвт хүүхдийн 100 мянган төгрөг хэвээр хадгалж, үргэлжлүүлэн олгохоор тусгажээ.
Эдгээрээс гадна инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн суурин газарт барьсан орон сууцанд ипотекийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн орон нутагт нийтийн орон сууцны зориулалттай барилга барьж, борлуулсны орлогод ногдох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хөнгөлөхөөр тусгажээ.
2024 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг салбараар нь авч үзвэл 59 хувь нь зам тээвэр, 17 хувь нь боловсрол, 11 хувь нь эрчим хүч, 4.3 хувь нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байна.
2024 оны төсөвт 59% нь зам тээвэр, 17% нь боловсрол, 11% нь эрчим хүч, 4.3% нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байна.
Харин мөнгөний бодлогын хувьд дунд хугацаанд инфляцыг 6+-2 хувийн орчимд тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Монголбанкнаас 2024 онд төсвийн зардал төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдлийн дүнгээр байна гэж үзвэл төсвийн төлөв суларч, 2025 оноос чангарах төлөвтэй байгааг онцолж байна.

Мөн хүн амьдран суух зориулалтаар орон сууц түрээслүүлсний орлогод ногдох хувь хүний болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хөнгөлөх заалтууд багтсан байна.

“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД” ЗАРЛАГДЛАА
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
✅БОНДЫН НӨХЦӨЛ🤝🏼
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг
Хүү: 19 хувь / жилийн/
Хүү төлөх давтамж: Сар тутам
Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст
Хугацаа: 18 сар
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт
Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.

Юун түрүүнд Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.
Мөн тус компани нь мах, махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будааг ОХУ-аас, БНХАУ, Вьетнам зэрэг орны хамгийн том будаа үйлдвэрлэгчдээс үр тариа, ОХУ болон Европын орнуудын генийн өөрчлөлтгүй чихэр, шоколад зэрэг амттаныг өөрийн нэрийн дор “Triple” брэнд болгон хөгжүүлж дотоодын зах зээлд худалдаалж буй Монголын топ компани юм.


МХБ-ийн 2023 оны 09 сарын 29-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 306,640,734 төгрөгийн үнийн дүн бүхий 1,258,875 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 54,333 ширхэг нэгж эрх 6,120,046 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,848 ширхэг бонд 270,560,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,256,000 юань буюу 7,699,491,840 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 73,776,000 ам.доллар буюу 255,217,743,360 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 291,000 ам.доллар буюу 1,006,673,760 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 264,507,229,740 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.37% хувиар өсөж, 35,436.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,288,846,385,793 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
