- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Шинэ IPO- Midea | 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | IPO хэрхэн хийх вэ?
Шинэ IPO- Midea | 👌 Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга | IPO хэрхэн хийх вэ?
📍 Spotify - Өсөлт | БНХАУ-ын эдийн засаг-Саарав | CU-10.7 тэрбумын ашигтай


Midea-ийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржээр арилжаалагдана
Дэлхийн томоохон гэр ахуйн бараа үйлдвэрлэгч Midea Group Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдах зөвшөөрлөө авчээ.
Өчигдөр БНХАУ-ын Үнэт цаасны Зохицуулах Хорооноос тус компанийг 650.8 сая энгийн хувьцаа гаргахаар төлөвлөж буй талаар мэдэгдсэн байна.
Midea компанийг нь 1968 онд бизнесмен Хэ Шиангжиэнь үүсгэн байгуулсан бөгөөд гэр ахуйн бараа, халаалт болон агааржуулалтын системийн төхөөрөмж үйлдвэрлэдэг.

Тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах шийдвэрийг Шэньжэний хөрөнгийн биржид бүртгүүлсний 10 жилийн ойгоороо гаргажээ.
Хэрэв тус компани IPO-оор 1 тэрбум ам.доллар босгож чадвал 2022 оны China Tourism Group Duty Free-ийн 2.3 тэрбум ам.долларын хэлцлээс хойших хийгдсэн анхны тэрбум ам.долларын хэлцэл болох юм.


Spotify-ийн хэрэглэгчид 10 дахин нэмэгджээ.
Spotify компанийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2014 онд 60 сая гаруй байсан. Тэгвэл 10 жилийн дараа буюу 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар энэ тоо өмнөх улирлаас 12 хувиар өсөж, 626 саяд хүрч түүхэн дээд хэмжээндээ очжээ.
Тус компанийн 2024 оны 2-р улирлын тайлангаар төлбөртэй захиалагч буюу Spotify Premium-ийн хэрэглэгчдийн тоо тогтвортой өсөж, дэлхий даяар 246 сая болсон нь хамгийн эерэг үзүүлэлт байлаа.

Энэ нь компанийн орлогод эергээр нөлөөлж, улирлын орлого 20 хувиар өсөж, 3.8 тэрбум еврод хүрсэн байна.
Нэмж сонирхуулахад, Spotify Premium манай улсад харьцангуй хямд байдаг бөгөөд сарын 4.99 доллароор худалдан авах боломжтой. Мөн тус компанийн хувьцааны ханш оны эхнээс 76 хувиар өсөөд байна.

Sendly 2.0 бондын урьдчилсан захиалга эхэллээ
Голомт Капитал ҮЦК нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран 👌Эрсдэл багатай 👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.

Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Sendly 2.0 бонд- Хөрөнгө оруулагчдын итгэлт түнш
IPO хийснээс хойших 2 жилд 1.9 тэбум төгрөгийн ногдол ашгийг тараасан.
Нэг удаа нээлттэй бонд гаргасан бөгөөд тус бондын өгөөчид 2 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад олгосон.
Sendly 2.0 бонд- Гадаад хамтын ажиллагаа
Сэндли ББСБ ХК нь олон улсын мөнгөн гуйвуулгыг Sendly аппликэйшнээр дамжуулан дэлхийн 80 гаруй улс руу шилжүүлэг хийх боломжийг бүрдүүлсэн.
Мөн Монгол Улсаас гадаадын 30 гаруй улс руу ердөө 10 минутын потор мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
Sendly 2.0 бонд-Хурдацтай өсөлт
Сэндли ББСБ ХХК нь сүүлийн 3 жилд:
Актив-6.2 дахин нэмэгдсэн
Харилцагчдын тоо-6.7 дахин нэмэгдсэн
Орон нутагт-51 салбар, Улаанбаатарт 6 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар

IPO ХЭРХЭН ХИЙХ ВЭ?
IPO /Initial Public Offering/ гэдэг нь компани анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгохыг хэлдэг.
IPO-г амжилттай хийх нь тухайн бизнест урт хугацаанд эргэн төлөгдөх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээс гадна компанийн засаглал сайжрах, нээлттэй ил тод байдлыг хангах зэрэг олон давуу талтай ч нөгөө талд хууль, эрх зүйн олон тооны дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
ТҮҮХ СӨХВӨЛ
Монгол Улсад үнэт цаасны зах зээл МХБ үүсгэн байгуулагдсан 1991 оноос эхлэлтэй бөгөөд анхны IPO-г 2005 онд “Монгол шилтгээн” ХК хийж 800 сая төгрөгийг татан төвлөрүүлжээ.
Одоогоор нийт 37 компани IPO хийж 698 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.

IPO ХИЙХЭД БАРИМТЛАХ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ:
IPO хийхэд Үнэт цаасны зах зээлийн тухай, Компанийн тухай хуулиуд, СЗХ болон арилжаа эрхлэх байгууллагын “Бүртгэлийн журам”-аар гол шалгуурыг тогтоодог.
IPO хийх гэж буй компани нь аль биржид бүртгүүлэхээ эхлээд сонгож тухайн компанийн бүртгэлийн журмаар тогтоосон шалгуурт нийцүүлэн бэлтгэл ажлаа хангах шаардлагатай.
IPO ХИЙХ АЖЛЫН ДАРААЛАЛ:
Бэлтгэл ажил: шийдвэр гаргах
Андеррайтер болон хөндлөнгийн дүгнэлт гаргах хуулийн этгээдийг сонгох
Нийтэд санал болгох хувьцааны үнийг тодорхойлох
Үнэт цаасны танилцуулга бэлтгэх
Мхб, сзх-нд ipo хийх хүсэлтээ өгч бүртгүүлэх
Анхдагч ба хоёрдогч зах зээлийн арилжаа
ЭЦЭСТ НЬ:
Үнэт цаасыг бүртгүүлэх хүсэлтийг СЗХ татгалзсан тохиолдолд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 9.12-д зааснаар нэг жилийн дотор тухайн үнэт цаасыг бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргах эрхгүй.
Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10.1-д зааснаар үнэт цаас, танилцуулгыг Хороонд бүртгүүлснээс хойш 6 сарын дотор нийтэд танилцуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш тухайн үнэт цаасыг нийтэд санал болгохыг хориглодог.
Мөн IPO амжилттай хийсэн компани цаашид хөрөнгө оруулагч, бирж, СЗХ-ны өмнө хүлээсэн үүргээ тогтмол биелүүлэх, татан төвлөрүүлсэн хөрөнгийн тайлан гаргах, санхүү, үйл ажиллагаа, аудит, ТУЗ-ийн хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах гэх мэт үүргийг хүлээнэ.


БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 0.6 нэгж хувиар саарлаа
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2024 оны 2 дугаар улиралд 4.7 хувь болж, өсөлтийн хурд нь өмнөх улирлаас 0.6 нэгж хувиар саарлаа.
2024 оны 6 дугаар сард аж үйлдвэрийн гарц, жижиглэнгийн худалдааны өсөлтийн хурд саарч, инфляц өмнөх сараас буурлаа.

2024 оны 6-р сарын эдийн засгийн үзүүлэлтүүд:
Экспорт өмнөх оноос 8.6 хувиар өссөн нь 2023 оны 4 дүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт боллоо.
Импорт өмнөх оны мөн үеэс 2.3 хувиар агшлаа.
Аж үйлдвэрийн гарцын өсөлт 5.3 хувь болж, өмнөх сараас 0.3 нэгж хувиар саарсан бол жижиглэн худалдааны өсөлт өмнөх сараас 1.7 нэгж хувиар буурч, 2.0 хувьд хүрлээ.
Үйлдвэрлэгчийн үнийн индексийн өөрчлөлт -0.8 хувьд хүрч, 21 сар дараалан буурлаа.
Аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерийн индекс 49.5 болж, өмнөх сарын түвшинд хэвээр байв.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-16
“Golomt Capital Championship-2” уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 16 дэхь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 150.79%-тай байна. Өнгөрсөн долоо хоногийн эхний 10 байрны өрсөлдөөнд шинээр оролцогч нэмэгдэж орж ирээгүй байна.
Харин нийт харилцагчийн өгөөж 16 дахь долоо хоногт (07/15-07/19) -3.26 хувьтай байгаа нь тухайн хугацааны S&P500 индексээс давж унасан үзүүлэлт боллоо.

🔵Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:
Grayscale (NYSE Arca:GBTC)
Steppe Gold (TSX:STGO)
Baoshan Iron and Steel (SSE:600019)
🔵Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:
Nvidia Corporation (NASDAQ:NVDA)
Alibaba Group (NYSE:BABA)
Rivian (NYSE:RIVN)

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Премиум Нексус ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашиг 10.7 тэрбум төгрөг гарлаа.
МХБ-ийн ТОП-20 индексэд багтдаг Премиум Нэксус ХК-ийн ашигт ажиллагаа 2024 оны эхний улиралд хугарлын цэгт ойртож, 0.8 хувийн нийт цэвэр алдагдалтай ажилласнаар 2024 оны эцэст ашигт ажиллагаанд хүрнэ гэсэн хүлээлттэй байсан.
Онцлох үзүүлэлтүүд:
Эхний хагас жилд Улаанбаатар хотод 23, орон нутагт 5 салбарыг шинээр нээснээр нийт 393 салбартай болжээ.
Чингис Шар Айраг ХХК, Сентрал Коммерс ХХК, Сентрал Кофе Рөүстинг ХХК болон Стора Централ ХХК нарыг нэгтгэсэн.
Дэлгүүрийн тоо оны эхнээс хойш 5.1% өсөж 393-т хүрсэн бол борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 57.6% өсөж 263.6 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Шинжээчийн дүгнэлт:
Компанийн нэг дэлгүүрт ногдох борлуулалтын орлого өсөж, түгээлтийн нэгдсэн дэд бүтцээр үргүй зардлаа бууруулснаар борлуулалт болон ашигт ажиллагааны өсөлтийг бий болгосон.
Түүнчлэн 2024 оны эхний хагаст Стора.мн-ээр дамжуулан БНХАУ-аас бараа захиалах боломжийг бүрдүүлсэн, шар айргийн зах зээлд шинэ тоглогч болсон нь борлуулалтын орлогыг төрөлжүүлэх төлөвтэй байна.
Премиум Нексус ХК-ийн зах зээлийн үнэлгээ 216.0 тэрбум төгрөг, хагас жилийн ашиг нь 10.7 тэрбум төгрөгөөс оны эцэст үнэ ашгийн харьцаа 10.1 гарах магадлалтай байна.


МХБ-ийн 2024.07.23-ны өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 912,842,586 төгрөгийн үнийн дүн бүхий 1,797,075 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн сангийн 28,914 ширхэг нэгж эрх 11,426,780 төгрөгөөр,

"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан коксжих нүүрс 12,288,000 юань буюу 10,895,907,840 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 244,200 ам.доллар буюу 825,505,890 төгрөгөөр
Энэ өдөр нийт 7,460,623,256 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -1.11% хувиар буурч, 48,785.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,066,476,352,240 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
