- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хас Банк IPO урьдчилсан захиалга эхэллээ
Хас Банк IPO урьдчилсан захиалга эхэллээ
Giphy зарагдав | Газрын тосны өсөлт | Ам.долларын чангарал

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Хас Банк IPO урьдчилсан захиалга эхэллээ | Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл Хас Банк хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ.
Giphy Inc-ийг Shutterstock худалдан авахаар болжээ | Shutterstock Inc өчигдөр мэдэгдэл хийж Meta Platforms-ийн хөдөлгөөнт зурагны платформ Giphy Inc-ийг 53 сая ам.доллараар худалдан авахаар болсон гэлээ.
АНУ-ын нөөц буурснаар газрын тосны ханш өсөв | АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ огцом буурч, нийлүүлэлт багассаныг статистик илтгэж байгаа тул лхагва гарагт Азийн худалдаагаар газрын тосны үнэ өслөө.
Ам.доллар чангарч сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрлээ | Мягмар гарагийн арилжаагаар ам.доллар бусад валюын эсрэг чангарч сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрлээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.03% буурч, 36058.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,556,431,659,347 төгрөг боллоо.

IPO
ХАС БАНК IPO | УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ👏

Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл Хас Банк хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ.
🟠Нийтэд санал болгох хувь: 5.01%
🟠Нэгж хувьцааны үнэ: 677 төгрөг
🟠Татан төвлөрүүлэх хөрөнгө: 35.7 тэрбум төгрөг
🟠Захиалга авах хугацаа: 2022.05.29-06.05
👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Хас Банкны хувьцааг захиалах боломжтой.
1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх
2️⃣ Мөнгө байршуулах
3️⃣ Захиалга өгөх



-----------------------------------
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
-----------------------------------
📯ХасБанкны IPO-той холбоотой мэдээллийг: https://ipo.xacbank.mn
🟠Үндсэн андеррайтер: Rhinos Investment
🟠Туслах андеррайтер: Өлзий энд Ко Капитал
👆ХАСБАНК | IPO ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ:
📍Хэзээ: 2023 оны 5-р сарын 25-ны өдрийн 11:30 цагт
📍Хаана: ЧИНГИС ХААН МУЗЕЙ

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙
“Week 10” ҮР ДҮН

Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
Өнгөрсөн долоо хоногт TOP-10 жагсаалтад өөрчлөлт орсонгүй. Онцлох арилжааг оролцогч ‘’11+1”, Munkhzorig болон Noname33 нар хийсэн бөгөөд First Solar /FSLR.NASDAQ/, Bitfarms Ltd. /BITF.NASDAQ/ болон United States Natural Gas Fund LP-ийн ETF /UNG.NYSE/ зэрэг бүтээгдэхүүнийг сонгож арилжаанд оролцжээ.
--------------------------------------
👆 ТОВЧ ТОЙМ
📈 Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын S&P 500, DJIA, NASDAQ, Австралийн ASX 200 болон Японы Nikkei 225 индексүүд өсөлттэй хаагдсан бол Хонгконгын Hang Seng индекс уналттай хаагджээ.
📈 Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын 4 дүгээр сарын аж үйлдвэрийн индекс танилцуулагдлаа. Шинжээчид өмнөх сартай харьцуулахад 0.1% буурна гэж хүлээж байсан ч бодит гүйцэтгэл эсрэгээрээ 0.5% өсжээ. Мөн АНУ-ын газрын тосны нөөц тооцоолж байснаас өндөр буюу 5.04 сая баррель хүрсэн байна.
📈Япон улсын ДНБ 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6% өсжээ. Харин Япон улсын 4 дүгээр сарын Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.5% өссөн үзүүлэлттэй байна.
📈 “Week 10”-ийн үеэр TOP-20 оролцогчдын 66 хувь нь Хойд Америкийн зах зээлд хөрөнгө оруулсан бол 20 гаруй хувь Азийн зах зээлд, 13 орчим хувь нь Австралийн зах зээлд хөрөнгө оруулжээ.
Тэмцээн эхэлснээс хойш S&P 500, NASDAQ болон Hang Seng индексүүд 1-17% өсөлтийг үзүүлсэн бол манай TOP-20 оролцогчид 18.48%-ийн өсөлттэй арилжаа хийсэн байна.
--------------------------------------
👆 ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН
United States Natural Gas Fund LP /UNG.NYSE/
United States Natural Gas Fund LP нь байгалийн хийн үнийг дагадаг ETF юм. Тус ETF нь NYMEX таваарын бирж дээр арилжаалагддаг байгалийн хийн фьючерс гэрээнүүд дээр голдуу суурилагдсан бөгөөд NYSE Arca платформ дээрх томоохон ETF-үүдийн нэг юм.
--------------------------------------
МЭДЭЭЛЭЛ АВАХ-БҮРТГҮҮЛЭХ:
🌐http://gcc-academy.mn/
ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530
Хөндлөнгийн хяналт:
⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК
Мэдээллийн ивээн тэтгэгч:
🍋Lemon Press

ӨСӨЛТ
Giphy Inc-ийг Shutterstock худалдан авахаар болжээ
Shutterstock Inc өчигдөр мэдэгдэл хийж Meta Platforms-ийн хөдөлгөөнт зурагны платформ Giphy Inc-ийг 53 сая ам.доллараар худалдан авахаар болсон гэлээ.
Британийн өрсөлдөөн хариуцсан зохицуулагч байгууллагаас Snapchat Inc and Twitter зэрэг өрсөлдөгчид нь тус платформ руу нэвтрэх боломжгүй болох, хязгаарлагдах эрсдэлтэй гэж үзэн Метаг уг бизнесээс гарахыг шаардаад байсан юм.
Мета 2020 онд уг компанийг 400 сая ам.доллараар худалдан авсан гэж тайлагнаж байсан билээ.
Хэлцэл ирэх сард дуусахаар хүлээгдэж байгаа бөгөөд Shutterstock-ийн хувьцаа албан бус зах зээл дээр 4 хувь орчим өсөлт үзүүлээд байна.


УЛААНБААТАР МАРАФОН
БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?
Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг. Үнэхээр ч залуучууд бидний хувьд төдийгүй хөрөнгө оруулагчдын хувьд эрүүл амьдралын хэв маяг хамгаас чухал юм. Учир нь аливаа мэдээллийг задлан шинжилж, оновчтой ухаалаг шийдвэр гаргах нь хөрөнгө оруулагчдын эрүүл бие, саруул ухаанаас шууд шалтгаалах нь тодорхой билээ.
Тиймээс ч Голомт Капитал компанийн хамт олон нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг 2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд оролцохыг уриалж байна.

УЛААНБААТАР МАРАФОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 6 ХОНОГ ҮЛДЛЭЭ 👇👇
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 24 ӨДӨР ҮЛДЛЭЭ
Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/

ӨСӨЛТ
АНУ-ын нөөц буурснаар газрын тосны ханш өсөв
АНУ-ын газрын тосны нөөцийн хэмжээ огцом буурч, нийлүүлэлт багассаныг статистик илтгэж байгаа тул лхагва гарагт Азийн худалдаагаар газрын тосны үнэ өслөө.
Америкийн газрын тосны институтийн мэдээлснээр АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт сүүлийн 6 сар ажиглагдаагүй хурдтай бууралт үзүүлсэн гэжээ. Албан ёсны мэдээллийг өнөөдөр АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн удирдлагын төвөөс зарлах юм.
Улаанбаатарын цагаар өнөө өглөөний 9:40 цагийн үед Брент газрын тосны ханш 1 хувь өсөж баррель нь 77.78 ам.доллар хүрсэн бол WTI газрын тосны ханш 1.3 хувь өсөж баррель нь 73.91 ам.доллараар арилжаалагджээ.


ШИНЭ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ФОРЕКС
Ам.доллар чангарч сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрлээ
Мягмар гарагийн арилжаагаар ам.доллар бусад валюын эсрэг чангарч сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрлээ. Энэ нь АНУ-ын өрийн таазыг өсгөх асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагатай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Бүгд Найрамдах намын конгресс дох бүлэг өчигдөр АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийх асуудлаар дахин ярилцсан боловч тодорхой ахиц гараагүй байна.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 23-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 569,019,281 төгрөгийн үнийн дүн бүхий 3,471,192 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Монноос ХК (MNS +14.89%),
Махимпекс ХК (MMX +14.57%),
Тандэм Инвэст ББСБ ХК (VIK +10.56%)
Хамгийн их бууралттай:
Мик холдинг ХК (MIK -14.95%),
Хишиг Уул ХК (HSX -14.59%),
Улсын Их дэлгүүр ХК (UID -10.27%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,395 ширхэг нэгж эрх 2,081,869 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг бонд 11,992,320 төгрөгөөр, мөн 99 ширхэг бонд 8,910 доллар буюу 30,799,820.7 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс -0.56% хувиар буурч, 35,856.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,513,407,559,762 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
