ХАС БАНК IPO ҮНДСЭН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын өрийн асуудал шийдэгдлээ | NIKKEI 33 жилийн амжилт | Алт оргилоос ёроол руу

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • ХАС БАНК IPO ҮНДСЭН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ | ХАС БАНК олон нийтэд 5.01 хувиа санал болгож нийт 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

  • АНУ-ын өрийг нэмэх асуудлаар талууд зөвшилцөлд хүрлээ | АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Бүгд Найрамдах намын сенатч, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар холбооны засгийн газрын өрийн таазыг өсгөж, дефолтоос зайлсхийх зөвшилцөлд хүрлээ.

  • Nikkei индекс 33 жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ | Японы Nikkei индексийн хувьцаануудын дундаж хөдөлгөөн 1990 оноос хойшхи хамгийн өндөр түвшиндээ хүрчээ.

  • Алт шинэ долоо хоногийг уналттай эхлүүлэв | АНУ-ын өрийн асуудал намжиж, инфляцийн өсөлтийг дагаад ХНС бодлогын хүүгээ өсгөж магадгүй нөхцөл байдал үүссэн нь ам.долларын ханшийг чангарахад нөлөөлж буй бол алтны ханш гурван долоо хоног дараалан унах шалтгаан боллоо.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.23% буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо.

 

IPO

ХАС БАНК IPO | ҮНДСЭН ЗАХИАЛГАА АВЧ ЭХЭЛЛЭЭ👏

ХАС БАНК 2013 оноос хойш 2.3 сая тонн CO2-той тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан.

🟠Нийтэд санал болгох хувь: 5.01%
🟠Нэгж хувьцааны үнэ: 677 төгрөг
🟠Татан төвлөрүүлэх хөрөнгө: 35.7 тэрбум төгрөг
🟠Захиалга авах хугацаа: 2022.05.29-06.05

👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Хас Банкны хувьцааг захиалах боломжтой.

1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх
2️⃣ Мөнгө байршуулах
3️⃣ Захиалга өгөх

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530

-----------------------------------

📯ХасБанкны IPO-той холбоотой мэдээллийг: https://ipo.xacbank.mn

🟠Үндсэн андеррайтер: Rhinos Investment
🟠Туслах андеррайтер: Өлзий энд Ко Капитал

 

ӨСӨЛТ

АНУ-ын өрийг нэмэх асуудлаар талууд зөвшилцөлд хүрлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Бүгд Найрамдах намын сенатч, АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти нар холбооны засгийн газрын өрийн таазыг өсгөж, дефолтоос зайлсхийх зөвшилцөлд хүрлээ.

Талуудын урьдчилан тохиролцсоноор АНУ-ын өрийн таазын хуулийн үйлчлэлийг 2025 он хүртэл хүчингүй болгохоор болжээ. Ингэхдээ 2024-2025 оны төсвийн зардлыг хязгаарлаж Ковид-19 цар тахлын эсрэг санхүүжилтийн шаардлагагүй хэсгийг танах, эрчим хүчний тодорхой төслүүдэд зөвшөөрөл олгох явцыг хурдасгах, ядуу америкчуудад олгодог хүнсний тусламжийн хөтөлбөрт нэмэлт ажлын байр гаргах зэрэг шаардлагуудыг хэлэлцээрт тусгасан байна.

“Хэлэлцээрийг эцсийн байдлаар бичиж найруулах тал дээр хийх ажил байсаар байна” хэмээн Маккарти сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд Ерөнхийлөгч Байден төслийг лхагва гарагт төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх аж.

 

УЛААНБААТАР МАРАФОН

БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?

Миний хувьд сүүлийн хоёр жил дараалан Улаанбаатар Марафонд оролцсон. Энэ удаад хамт олонтойгоо оролцохоор болсондоо урьд өмнөхөөсөө илүү их баяртай байна. Учир нь Улаанбаатар Марафон надад тэмцээн уралдаан гэхээсээ илүүтэй хүмүүс бие биедээ амжилтаа, өөрийгөө ялсан ялалтаа хуваалцдаг баяр шиг санагддаг юм.

Golomt Capital Championship хөрөнгө оруулалтын марафонд оролцогчдодоо мөн хамтдаа гүйж, өөрийгөө ялж, ялалтаа бие биетэйгээ хуваалцахыг уриалж байна.

Нягтлан Бодогч Б.Мөнхцэлмэг

УЛААНБААТАР МАРАФОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ӨДӨР ҮЛДЛЭЭ 👇👇

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН 

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ДОЛОО ХОНОГ ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/ 

 

ЗАХ ЗЭЭЛ

Nikkei индекс 33 жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ

Японы Nikkei хувьцаануудын хөдөлгөөний дундаж 1990 оноос хойш хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Энэ нь АНУ-ын өрийн асуудал шийдэгдэх нь тодорхой болж иений ханш суларна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байлаа.

Арилжаа нээгдэх үеэр Nikkei индекс 31,529.23 хүрсэн бөгөөд сүүлийн ханш 31.494.06 байсан нь 1.9 хувийн өсөлт юм.

Иен ам.долларын эсрэг суларч нэг ам.доллар 141 иентэй тэнцэж ирсэн нь сүүлийн 6 сарын хамгийн доод ханш боллоо. Иен суларснаар Японы экспортлогчдын орлогыг өсгөх нөлөөтэй юм.

Арилжааны үеэр Nikkei-н 225 хувьцааны 201 нь өсөлттэй, 15 нь уналттай, 9 нь тогтвортой байжээ.

 

МИНЖ ПРОПЕРТИ БОНД - ТРАНЧ 3 | 2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ТА ДАРААГИЙН БОНДЫН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ

Бондуудын нөхцөл:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ҮНЭТ МЕТАЛЛ

Алт шинэ долоо хоногийг уналттай эхлүүлэв

АНУ-ын өрийн асуудал намжиж, инфляц өсөлтийг дагаад ХНС бодлогын хүүгээ өсгөж магадгүй нөхцөл байдал үүссэн нь ам.долларын ханшийг чангарахад нөлөөлж буй бол алтны ханш гурван долоо хоног дараалан унах шалтгаан боллоо.

Улаанбаатарын цагаар өнөө өглөө 08:12 цагийн үед спот ханш 0.2 хувь унаж унци нь 1942.24 ам.доллар хүрсэн бол фьючерс мөн 0.2 хувь суларч 1959.85 ам.доллар боллоо. Алтны ханш 5 дугаар сарын эхээр түүхэн дээд амжилтаа шинэчилснээс хойш буцаж унасаар сүүлийн 2 сарын доод цэгт хүрээд байгаа юм.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын иргэдийн хэрэглээний зардлын статистик мэдээ шинжээчдийн хүлээж байснаас өндөр өсөлттэй гарснаар инфляц мөн хүчтэй өсөх хүлээлтийг бий болгоод байна. Энэ нөхцөл байдал ХНС бодлогын хүүг өсгөх магадлал өндөр байгаа нь ам.долларын ханшийг дэмжиж, шар металлын ханшид дарамт болохоор байна.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 26-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 36 хувьцаат компанийн 301,027,134 төгрөгийн үнийн дүн бүхий 639,194 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Мик Холдинг ХК (MIK +10.28%),

  • Мон Бийф ХК (MBF +8.78%),

  • Булигаар ХК (MBG +7.61%)

Хамгийн их бууралттай:

  • Сүү ХК (SUU -8.71%),

  • Монгол Шуудан ХК (MNP -7.77%),

  • Улсын Их Дэлгүүр ХК (UID -6.63%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 26,345 ширхэг нэгж эрх 6,788,641 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 258,417 ширхэг үнэт цаас 1,388,882,550 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индекс -2.08% хувиар буурч, 35,154.41 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,458,352,257,872 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!