- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хас Банк IPO урьдчилсан захиалга авч байна
Хас Банк IPO урьдчилсан захиалга авч байна
Nvidia пуужиндсан нь | Fitch АНУ-ыг эрсдэлтэй гэж үзэв | Мета дахин цомхтгол хийнэ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ХАС БАНК IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл Хас Банк хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ.
Монголын Хөрөнгийн Бирж хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа | “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.
GCC менторын дараагийн сургалт зарлагдлаа | Ухаалаг хөрөнгө оруулагчдын хувьд бүх өндгөө нэг сагсанд хийдэггүй. Тэгвэл багцаа хэрхэн ухаалгаар бүрдүүлж, удирдах вэ?
NVIDIA 28 хувийн өсөлт үзүүлэв | Лхагва гарагт Nvidia Corp 2 дугаар улирлын орлогын тооцооллоо танилцуулсан нь зах зээлийн хүлээлтээс 50%-иар өндөр байлаа.
АНУ-ын зээлжих зэрэглэлийн хэтийн төлвийг сөрөг хэмээн үнэлжээ | Өчигдөр Fitch үнэлгээний агентлагаас АНУ-ын засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ААА” хэвээр үлдээсэн ч хэтийн төлөвийг сөрөг болгон өөрчилснөө мэдэгдлээ.
Meta 3 дахь шатны цомхотголоо эхлүүллээ | Өчигдөр Facebook-ийн толгой компани Meta Platforms Inc нь 3 дугаар сард зарласан ажлын байраа 10 мянгаар бууруулах төлөвлөгөөний сүүлийн үе шатыг хэрэгжүүлж, бизнесийн болон үйл ажиллагааны нэгжид цомхотгол хийхээр болсноо мэдэгдлээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.35% өсөж, 35,983.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,499,200,496,041 төгрөг боллоо.

IPO
ХАС БАНК IPO | УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА👏

Сайн засаглал, санхүүгийн хүртээмж, тогтвортой өсөлтийн илэрхийлэл Хас Банк хувьцаагаа олон нийтэд санал болгож эхэллээ.
🟠Нийтэд санал болгох хувь: 5.01%
🟠Нэгж хувьцааны үнэ: 677 төгрөг
🟠Татан төвлөрүүлэх хөрөнгө: 35.7 тэрбум төгрөг
🟠Захиалга авах хугацаа: 2022.05.29-06.05
👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Хас Банкны хувьцааг захиалах боломжтой.
1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх
2️⃣ Мөнгө байршуулах
3️⃣ Захиалга өгөх



-----------------------------------
УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
-----------------------------------
📯ХасБанкны IPO-той холбоотой мэдээллийг: https://ipo.xacbank.mn
🟠Үндсэн андеррайтер: Rhinos Investment
🟠Туслах андеррайтер: Өлзий энд Ко Капитал
👆ХАСБАНК | IPO ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ:
📍Хэзээ: 2023 оны 5-р сарын 25-ны өдрийн 11:30 цагт
📍Хаана: ЧИНГИС ХААН МУЗЕЙ

Монголын Хөрөнгийн Биржээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлалаа
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж байна.
Ээлжит бус хурал 6 дугаар сарын 30-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг ирэх сарын 9-ний өдөр гаргахаар товложээ.

Хурлаар хэлэлцэх асуудал:
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,
Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,
Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох
Бусад
Хувьцаа эзэмшигч та 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс www.mse.mn цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
Холбоо барих:
Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 86811212
И-мэйл: [email protected]

ӨСӨЛТ
NVIDIA 28 хувийн өсөлт үзүүлэв
Лхагва гарагт Nvidia Corp 2 дугаар улирлын орлогын тооцооллоо танилцуулсан нь зах зээлийн хүлээлтээс 50%-иар өндөр байлаа. Тус компани ChatGPT зэрэг хиймэл оюун ухааны үйл ажиллагааг дэмждэг чипний эрэлт өндөр байгаа тул нийлүүлэлтийг нэмж байгаагаа мэдэгдээд байна.
Энэхүү мэдээллийн дараа Nvidia Corp-ийн хувьцааны ханш 28 хувь өсөж 391.5 ам.долларт хүрчээ. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ 200 орчим тэрбум ам.доллараар өсөж 950 тэрбум ам.долларт хүрснээр чип үйлдвэрлэгчдийн дотроос дэлхийн хамгийн үнэ цэнтэй нь төдийгүй, Уол Стрийтийн тав дахь үнэ цэнтэй компани болжээ.
Нэгдүгээр улиралд тус компани 6,52 тэрбум ам.долларын орлого олохоор хүлээгдэж байсан ч гүйцэтгэл 7.19 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ашиг 1.09 ам.доллар болж шинжээчдийн таамаглаж байсан 0.92 ам.долларыг давжээ.


GCC
"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP" ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОНД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД
"Golomt Capital Championship" хөрөнгө оруулалтын марафонд оролцогчдыг чадавхжуулах зорилгоор зохион байгуулж буй менторын хөтөлбөрийн дараагийн сургалтын тов гарлаа.
Ухаалаг хөрөнгө оруулагчдын хувьд бүх өндгөө нэг сагсанд хийдэггүй. Тэгвэл багцаа хэрхэн ухаалгаар бүрдүүлж, удирдах вэ?

СУРГАЛТЫН СЭДЭВ: Хөрөнгийн оруулалтын багцын удирдлага
МЕНТОР: А.Шумилов CFA, FRM
ХЭЗЭЭ: 2023 оны 5 дугаар сарын 27-нд
Сургалтыг онлайнаар зохион байгуулах бөгөөд зөвхөн "Golomt Capital Championship" хөрөнгө оруулалтын марафонд оролцогчид хамрагдах боломжтой.
Иймд оролцогч та доорх холбоосоор нэвтрэн сургалтад оролцох эрхээ баталгаажуулна уу.
🤗Мөн та тус марафонд оролцохыг хүсвэл доорх линкээр бүртгүүлэх боломжтой.

УЛААНБААТАР МАРАФОН
БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?
Хөрөнгө оруулалтын газрын захирал Н.Нарангэрэл
Марафон гүйлтэд оролцохоор сонирхож байгаа хүмүүсийн хамгийн том зорилго бол ӨӨРИЙГӨӨ ялах, дараа нь өрсөлдөгчөө ялах, эцсийнх нь түрүүлэхэд оршдог болов уу. Тэгэхээр марафон гүйлтийн 5, 10, 21, 42 км-ын зай гэдэг амар зүйл биш учраас урьдчилсан бэлтгэл хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтыг үүнтэй адилтгавал таныг хөрөнгийн зах зээлд хөл тавих эхний алхмаа хийн "Golomt Capital Championship" хөрөнгө оруулалтын марафонд оролцоход Голомт Капитал компанийн мэргэшсэн шинжээчид болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд мэдээлэл судалгаагаар хангаж, сургалтад хамруулах зэргээр "БЭЛТГЭЛ" хангуулж, ӨӨРИЙГӨӨ ялахад тань тусалж байна.

УЛААНБААТАР МАРАФОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 5 ХОНОГ ҮЛДЛЭЭ 👇👇
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 23 ӨДӨР ҮЛДЛЭЭ
Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг сөрөг хэмээн үнэлжээ
Fitch үнэлгээний агентлаг АНУ-ын засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ААА” хэвээр үлдээсэн ч хэтийн төлөвийг сөрөг болгон өөрчилсөн тухайгаа өчигдөр мэдэгдлээ.
Тус улсын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар хууль тогтоогчид зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байна гэдгийг мэдэгдэлд онцолжээ.
Өрийг нэмэгдүүлэх тал дээр улстөрчдийн зөрчил хурцдаж байгаа нь АНУ-ын дефолт зарлах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ч 6 дугаар сарын эхэн гэхэд хууль тогтоогчид тодорхой шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.


ШИНЭ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

БИЗНЕС
Meta 3 дахь шатны цомхотголоо эхлүүллээ
Facebook-ийн толгой компани Meta Platforms Inc 3 дугаар сард зарласан ажлын байраа 10 мянгаар бууруулах төлөвлөгөөний сүүлийн үе шатыг хэрэгжүүлж, бизнесийн болон үйл ажиллагаан нэгжид цомхотгол хийхээр болсон тухайгаа лхагва гарагт мэдэгдлээ.
Маркетинг, харуул хамгаалалт, байгууллагын инженерчлэл, төслийн удирдлага, контент стратеги, байгууллагын харилцааны хэлтсийн ажилчид үүнд хамрагдаж байгаа гэж компанийн зүгээс linkedin хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 24-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 1,379,971,857 төгрөгийн үнийн дүн бүхий 24,640,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Улсын Их Дэлгүүр ХК (UID +12.22%),
Богд Банк ХК (BOGD +4.85%),
Түмэн Шувуут ХК (TUM +3.86%)
Хамгийн их бууралттай:
Монгол Алт ХК (ERS-11.46% ),
Талх Чихэр ХК (TCK -8.70%),
Хөвсгөл Алтан Дуулга ХК (-5.79%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 19,702 ширхэг нэгж эрх 9,962,789 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 712 ширхэг бонд 71,031,700 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс 0.35% өсөж, 35,983.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,499,200,496,041 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
