- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХХБ-НЫ IPO ЗАХИАЛГА 2023.05.18-.23-НЫ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ. НЭГЖИЙН ҮНЭ 33.000 ТӨГРӨГ.
ХХБ-НЫ IPO ЗАХИАЛГА 2023.05.18-.23-НЫ ӨДРҮҮДЭД ҮРГЭЛЖИЛНЭ. НЭГЖИЙН ҮНЭ 33.000 ТӨГРӨГ.
Өрхийн сарын орлого 47,500 төгрөгөөр буурав. | Европын холбоо ОХУ-ын эсрэг 11 дэх удаагийн багц хориг арга хэмжээ авна. | “Taobao” аппликэйшн хөгжнө

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ХХБ-ны IPO захиалга 2023.05.18-23-ны өдрүүдэд үргэлжилнэ. | Худалдаа Хөгжлийн Банк нь нийт 83.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр 2,530,047 ширхэг хувьцааг нэгжийн үнийг нь 33,000 төгрөгөөр санал болгож байна.
Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын ажил энэ сард эхлэнэ | Монгол Улсын Шивээхүрэн боомтоос БНХАУ-ын Сэхээ боомт чиглэлд нарийн царигийн төмөр зам барих ажил 5 сард эхэлж энэ оны 10 сард дуусах хүлээлттэй байна.
Sony Group өөрийн банк санхүүгийн бизнесийг тусад нь гаргана. |
Ирэх гурван жилд Sony компанийн банк санхүү болон даатгалын үйлчилгээ үзүүлдэг Sony Financial Group-ийн 80 гаруй хувийг олон нийтэд санал болгох бодолтой байна.
БИД ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ? |2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг Голомт Капитал ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Theranos-ын Элизабет Холмс 5-р сарын 30-нд хоригдохоор болжээ. | Эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч хэмээн тооцогдож байсан Theranos компанийн Гүйцэтгэх захирал Элизабет Холмс 5-р сарын 30-нд шоронд хоригдохоор болжээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит орлого ₮1.2 сая болж өмнөх оны мөн үеэс 47,500 төгрөгөөр буурчээ. | ҮСХ-ны тайланд “Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлснийг” дурдав.
Монкон бондын 2 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хугацаандаа хийгдлээ. | Монголын Биржийн Бус Зах зээл дээр /OTC/
хамгийн анхны бонд гаргагч Монкон констракшн ХХК зах зээлээс нийт 28.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс 22.5 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу амжилттай эргүүлэн төлөөд байна.
“Alibaba” цахим худалдааны “Taobao” аппликейшндээ их хэмжээний хөрөнгө оруулна. | Цаашид шинэ хэрэглэгчдийг татахын тулд контент бүтээгээд зогсохгүй худалдаачдад зориулсан хиймэл оюунд суурилсан технологи гаргахаар ажиллаж байна.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -1% хувиар буурч, 35930.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,584,714,106,582 төгрөг боллоо.

IPO
ХХБ-ны IPO захиалга 2023.05.18-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.
33 жилийн түүхтэй Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк нь нийт 83.5 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлэхээр 2,530,047 ширхэг хувьцааг нэгжийн үнийг нь 33,000 төгрөгөөр санал болгож байна.

Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд доорх боломжуудаар захиалгаа өгөх боломжтой.
Захиалга өгөх бусад боломж: Golomt Capital app |Social Pay app |7012-1530



ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын ажил энэ сард эхлэнэ
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Шивээхүрэн боомтоос БНХАУ-ын Сэхээ боомт чиглэлд нарийн царигийн төмөр зам барих эрхийг Нарийн Сухайт Төмөр Зам компанид олголоо. Төмөр замын барилгын ажил 5 сард эхэлж энэ оны 10 дугаар сард дуусах хүлээлттэй байна.
Гол төмөр замын урт 7 км бөгөөд салаа болон салбар төмөр замуудын урт нийт 20 км төмөр зам баригдана. Тус төмөр замыг барихад 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд хувийн хэвшлийн компаниудын санхүүжилтаар хийж гүйцэтгэх юм байна.
Хөрөнгө оруулалтыг 6 жилийн хугацаанд төмөр зам барьсан компани ашиглаж үүний дараа 100 хувь үнэ төлбөргүй засгийн газарт шилжүүлэх гэрээний хүрээнд гүйцэтгэх аж.
Шивээхүрэн боомт нь Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордоос 51 км зайд байрладаг бөгөөд жилдээ тус боомтоор 10-15 сая тонн нүүрс экспортолдог. Төмөр замын бүтээн байгуулалт хийгдэж дууссанаар нүүрс тээвэрлэлтийн процесс хялбаршиж нүүрсний экспорт нэмэгдэх хүлээлттэй байна.

Шивээхүрэн боомтоор Монголын Алт МАК ХХК, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК, Саусгоби Сэндс ХК, Өсөх зоос ХХК зэрэг компани нүүрс экспортолж байна.
Эдгээрээс Саусгоби Сэндс ХК компанийн хувьцаа нь Хонгконгийн хөрөнгийн биржид /1878.HK/ тикерээр арилжаалагдаж байна. Тус компани нь 2022 онд нийт 1.11 сая тонн коксжих нүүрс борлуулжээ.
Эрхэм харилцагч та тус компанийн талаар мэдээлэл, судалгаа авахыг хүсвэл
Шивээхүрэн боомтоор Монголын Алт МАК ХХК, Хүрэн Толгой Коал Майнинг ХХК, Саусгоби Сэндс ХК, Өсөх зоос ХХК зэрэг компани нүүрс экспортолж байна.
Эдгээрээс Саусгоби Сэндс ХК компанийн хувьцаа нь Хонгконгийн хөрөнгийн биржид /1878.HK/ тикерээр арилжаалагдаж байна. Тус компани нь 2022 онд нийт 1.11 сая тонн коксжих нүүрс борлуулжээ.
Эрхэм харилцагч та тус компанийн талаар мэдээлэл, судалгаа авахыг хүсвэл
86103636, 80069977 дугаарт холбогдоно уу.

НЭГ ЖИЛД 16.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ

Голомт Капитал ҮЦК-ийн гаргасан бондуудад хөрөнгө оруулсан харилцагчид маань сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 16.1 тэрбум төгрөгийн өгөөж хүртжээ.
Ухаалаг шийдвэр гаргаж, өндөр өгөөж хүртсэн нийт хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ДЭЛХИЙД
Sony Group өөрийн банк санхүүгийн бизнесийг тусад нь гаргах бодолтой байна
Ирэх гурван жилийн дотор Sony компанийн банк санхүү болон даатгалын үйлчилгээ үзүүлдэг Sony Financial Group-ийн 80 гаруй хувийг олон нийтэд санал болгох бодолтой байна.
Компани гол анхаарлаа үзвэр үйлчилгээний сегментдээ хандуулахаар төлөвлөөд байна. Тус сегментэд тоглоом, дуу хөгжим, кино урлаг болон дүрс бичлэгийн төхөөмжийн үйлдвэрлэл ордог .

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
БИД ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?
2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг Голомт Капитал ивээн тэтгэж, хамтран ажиллаж байна.
Голомт Капиталын нийт харилцагч, хөрөнгө оруулагчид болон “Golomt Capital Championship” гадаад арилжааны "марафон" уралдааны оролцогчид та бүхнийг хамтдаа гүйхийг урьж байна.
Марафон нь тамирчдаас зорилгодоо төвлөрөх тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, тогтвортой байдлыг шаарддаг. Хөрөнгө оруулагчид ч мөн эдгээр чадварт суралцсанаар хүртэх өгөөжөө хамгийн өндөр байлгаж, амжилтад хүрэх боломжоо нэмэгдүүлдэг билээ.

“Улаанбаатар Марафон 2023”-т бүртгүүлэх бол “ЭНД” дар

ЭДИЙН ЗАСАГ
Нэг өрхийн сарын дундаж бодит орлого ₮1.2 сая болж өмнөх оны мөн үеэс 47,500 төгрөгөөр буурчээ.
Үндэсний статистикийн хорооноос өрхийн орлого, зарлагын энэ оны эхний дөрвөн сарын мэдээллийг танилцууллаа.
2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 101.1 (5.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 39.9 (2.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого буюу үнийн нөлөөллийг арилгасан хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47.5 (3.9%) мянган төгрөгөөр буурсан байна.
Харин өмнөх улирлаас 13.5 (1.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 52.6 (15.9%) мянган төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлснийг тайланд дурдав.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНКОН БОНДЫН 2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХУГАЦААНДАА АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
Монголын Биржийн Бус Зах зээл дээр /OTC/ хамгийн анхны бонд гаргагч Монкон констракшн ХХК зах зээлээс нийт 28.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлснээс 22.5 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу амжилттай эргүүлэн төлөөд байна.

ТА ДАРААГИЙН ТААТАЙ НӨХЦӨЛТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ
БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 86810-5050 | 8083-6622 |8888-0272
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

ДУУЛИАН
Theranos-ын Элизабет Холмс 5-р сарын 30-нд хоригдохоор болжээ.
Лхагва гарагт гарсан шүүхийн шийдвэрээр эрүүл мэндийн салбарын тэргүүлэгч хэмээн тооцогдож байсан Theranos компанийн Гүйцэтгэх захирал Элизабет Холмс 5-р сарын 30-нд шоронд хорихоор болжээ.
Түүнчлэн шүүгч Элизабет Холмс болон компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Рамеш Балвани нарт хохирогчдод 452 ам.долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгожээ .


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

БИЗНЕС
“Alibaba” цахим худалдааны “Taobao” аппликэйшндээ их хэмжээний хөрөнгө оруулна
Цаашид шинэ хэрэглэгчдийг татахын тулд контент бүтээгээд зогсохгүй худалдаачдад зориулсан хиймэл оюунд суурилсан технологи гаргахаар ажиллаж байгааг “Taobao Tmall Commerce” нэгжийн Гүйцэтгэх захирал мэдээлсэн байна.
Залуучууд видео бичлэгээс үзсэн бараа, бүтээгдэхүүнээ худалдан авах хандлагатай байгаа учир “Alibaba” группт энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх шаардлага үүссэн аж.
Харин “Taobao” цаг үеэ даган, худалдаачдад ашигтай төлбөр, шимтгэлийн нөхцөл бий болгохоо мэдэгдээд байна.


ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲8688-9922
📲8083-6622
📲8610-5050
📲8888-0272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 17-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 422,289,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,390,271 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Хишиг уул ХК (HSX +14.98%),
Улсын их дэлгүүр ХК (UID +4.24%),
ЛэндМН ББСБ ХК (LEND +2.29%)
Хамгийн их бууралттай:
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.90%),
Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.43%),
Таван толгой ХК (TTL -6.58%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 37,073 ширхэг нэгж эрх 29,479,771 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 837 ширхэг бонд 83,700,000 төгрөгөөр
Багцын арилжаанд 110,000 ширхэг үнэт цаас 599,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,134,968,802 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс -1% хувиар буурч, 35930.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,584,714,106,582 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
