- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХАС БАНК IPO ҮНДСЭН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
ХАС БАНК IPO ҮНДСЭН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Mitsubishi-ийн мухардал | Chevron-ы 6.3 тэрбумын хэлцэл | Uber-ийн амжилт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ХАС БАНК IPO ҮНДСЭН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА | ХАС БАНК олон нийтэд 5.01 хувиа санал болгож нийт 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Mitsubishi-ийн Хятад дахь үйлдвэрлэл тодорхойгүй хугацаагаар зогслоо | Mitsubishi Motors Корпораци Хятад дахь үйлдвэрлэлээ 5 дугаар сараас хойш түр зогсооно гэж Yomiuri сонин мягмар гарагт мэдээлжээ.
Chevron 6.3 тэрбум ам.доллараар PDC Еnergy-г худалдан авахаар болжээ | Chevron өчигдөр мэдэгдэл хийж PDC Energy-ийг худалдан авах 6.3 тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсан гэлээ.
Европ дахь Uber такси 2 дахин нэмэгджээ | Uber платформдоо нэгдэж буй Европын таксины жолооч нарын өсөлтийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 1.44% өсөж, 35,659.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,534,036,699,608 төгрөг боллоо.

IPO
ХАС БАНК IPO | ҮНДСЭН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА👏
ХАС БАНК олон нийтэд 5.01 хувиа санал болгож нийт 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.
🟠Нийтэд санал болгох хувь: 5.01%
🟠Нэгж хувьцааны үнэ: 677 төгрөг
🟠Татан төвлөрүүлэх хөрөнгө: 35.7 тэрбум төгрөг
🟠Захиалга авах хугацаа: 2022.05.29-06.05
👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Хас Банкны хувьцааг захиалах боломжтой.
1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх
2️⃣ Мөнгө байршуулах
3️⃣ Захиалга өгөх



УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
-----------------------------------
📯ХасБанкны IPO-той холбоотой мэдээллийг: https://ipo.xacbank.mn
🟠Үндсэн андеррайтер: Rhinos Investment
🟠Туслах андеррайтер: Өлзий энд Ко Капитал

БИЗНЕС
Mitsubishi-ийн Хятад дахь үйлдвэрлэл тодорхойгүй хугацаагаар зогслоо
Mitsubishi Motors Корпораци Хятад дахь үйлдвэрлэлээ 5 дугаар сараас хойш түр зогсооно гэж Yomiuri сонин мягмар гарагт мэдээлжээ.
Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Хятад дахь үйлдвэрлэлээ хэзээ дахин эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эл асуудлыг тус улс дахь түнштэйгээ хэлэлцэж байгаа гэжээ.
Тус компани өнгөрсөн сард Хятадад Outlander спорт загварын автомашиныхаа үйлдвэрлэлийг 5 дугаар сарыг дуустал зогсоож, төрийн өмчит GAC групптэй хамтарсан үйлдвэрийнхээ борлуулалтыг удаашруулсан тул 78 сая ам.долларын төлбөр авахаа мэдэгдэж байсан юм.
SUV загварын автомашинууд нь Хятадын цахилгаан автомашины зах зээлийн хамгийн том хувийг эзэлдэг бөгөөд цахилгаан автомашины үнэ хямдарч дотоод гадаадын брэндүүд олон шинэ загвар гаргах болсон нь шатахуун хөдөлгүүрт автомашины борлуулалтыг үлэмж хэмжээгээр буурахад нөлөөлсөн юм.


УЛААНБААТАР МАРАФОН
БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?
Марафонд гүйх өдөр ойртох тусам сэтгэл их догдолж байна. Манай хамт олон өдөр бүр цайны цагаараа ойрын зайд гүйж бэлтгэлээ базааж байгаа болохоор өөрсдийнхөө хэмжээнд амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ер нь аливаа зүйлсээс хол сууж, мэдэхгүй, чадахгүй гэж зугтаалгүйгээр өөрийгөө сорих нь туршлага, амжилт авчирдаг.
Golomt Capital Championship хөрөнгө оруулалтын марафонд оролцож байгаа харилцагчид маань ч бас тодорхой хэмжээний туршлага, мэдлэг хуримтлуулж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

УЛААНБААТАР МАРАФОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 1 ӨДӨР ҮЛДЛЭЭ 👇👇

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 3 ДОЛОО ХОНОГ ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
Уралдааны бүртгэл 2023.06.16-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/

M&A
Chevron 6.3 тэрбум ам.доллараар PDC Еnergy-г худалдан авахаар болжээ
Chevron өчигдөр мэдэгдэл хийж PDC Energy-ийг худалдан авах 6.3 тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсан гэлээ.
Хэлэлцээрт тусгаснаар PDC Energy-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаа тутамд Chevron-ийн 0.4638 ширхэг хувьцааг хүлээн авах бөгөөд харьцааг тогтоохдоо 5 дугаар сарын 19-ний хаалтын ханшийг үндэслэл болгожээ. Мөн хэлэлцээрт өр төлбөрийг багтаасан бөгөөд Chevronooс гарч буй зардал нь 7.6 тэрбум ам.доллар болж буй аж.
PDC Energy-ийн хувьцаа 8 орчим хувиар өсөөд байна.


"АШИДГОЛОМТ БОНД" ТРАНЧ-1 | 1.05 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ
Бондуудын нөхцөл:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ӨСӨЛТ
Европ дахь Uber такси 2 дахин нэмэгджээ
Uber платформдоо нэгдэж буй Европын таксины жолооч нарын өсөлтийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Anabel Diaz-ийн хэлснээр өнгөрсөн оны 4 дүгээр сарын байдлаар Европын таксины жолооч нарын 5 хувь нь тус платформд бүртгүүлтэй байсан бол энэ оны 4 сарын эцсийн байдлаар 10 хувь болж өсжээ.
Түүнээс гадна Uber ашигладаг жолооч нарын тоо Дундад Ази болон Африкт 10-50 хувийн өсөлттэй байгаа гэжээ.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 29-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 249,827,958 төгрөгийн үнийн дүн бүхий 608,392 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Дархан Хүнс ХК (DHU +15.00%),
Мерекс ХК (MRX +14.29%),
Инвескор ББСБ ХК (INV +7.18%)
Хамгийн их бууралттай:
Жуулчин Дюти Фрий ХК (SUL -9.20%),
Мон Бийф ХК (MBF -6.39%),
Дорнод Худалдаа ХК (DES -2.94%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,914 ширхэг нэгж эрх 23,333,276 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 3,200 ширхэг үнэт цаас 316,128,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 1.44% өсөж, 35,659.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,534,036,699,608 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
