- Голомт Капитал ҮЦК
- Posts
- INTERCATIVE BROKERST ХУВЬЦААГАА ЗЭЭЛҮҮЛЭЭД АШИГ ХҮРТЭХ ҮҮ?
INTERCATIVE BROKERST ХУВЬЦААГАА ЗЭЭЛҮҮЛЭЭД АШИГ ХҮРТЭХ ҮҮ?
Nio, Xpeng, Li -Тогтмол гүйцэтгэл | Ferrari - Euro Stoxx50 индекст багтлаа | Chevron компани- Байгалийн хийн нийлүүлэлтийн доголдол

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ
🔵Nio, Xpeng, Li компаниудын 8 сарын автомашины борлуулалт бизнес төлөвлөгөөний дагуу хийгджээ.
🔵Ferrari компани Euro Stoxx50 индекст багтлаа.
🔵Жилийн 12.5 хувийн хүүтэй ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж
🔵Австралийн Chevron компанийн ажилчид 2 долоо хоногийн хугацаатай ажил хаяна.
🔵Interactive Brokerst хувьцаагаа зээлүүлээд ашиг хүртэх үү?
🔵 МХБ-ийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн арилжаа

💹ДЭЛХИЙД
Ferrari компани Euro Stoxx50 индекст багтлаа
💱 Ferrari компанийн хувьцаа сүүлийн 7 жилийн дотор 6.5 дахин өссөн билээ. Тэгвэл тус компани 9 сарын 18-ны өдөр Евро бүсийн хөрвөх чадвар өндөртэй STOXX 50 бенчмарк индекст орохоор болжээ.
Тус индекст LVMH, Mercedes-Benz зэрэг компаниуд багтдаг байна. Ferrari компанийн хувьд P/E харьцаа 46.9, P/B харьцаа 19.6 байна.


💹ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ
Interactive Brokerst хувьцаагаа зээлүүлээд нэмэлт өгөөж хүртэх үү?
Голомт Капитал нь 2019 онд 🌐 дэлхийд алдартай топ онлайн брокер “INTERACTIVE BROKERS”-ийг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн.
Та манай компанид хандан, гадаад арилжааны данс нээлгэснээр дэлхийн 33 орны 150 хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй компаниудын хувьцаа эзэмшигч болохоос гадна тус үнэт цаасаа Interactive Brokers-д зээлж нэмэлт хүүгийн орлого олох боломжтой боллоо.

ХЭРХЭН ӨГӨӨЖ ХҮРТЭХ ВЭ?
Interactive Brokers нь таны эзэмшиж буй хувьцааны "SHORT SELL" / хувьцааны ханшийн уналтаас ашиг хүртэх/ арилжааны эрэлтээс хамаарч зээлийн хүүг тогтооно.
Жилийн хүүгийн 50%-тай тэнцэх хувийг танд бэлэн мөнгө хэлбэрээр эргүүлэн олгоно.
✅Та үнэт цаасаа зээлсэн ч таны эзэмшилд өөрчлөлт орохгүй, зах зээлийн өгөөж болон эрсдэлээ хариуцсан хэвээр байна.
Таны хувьцааны ханш зах зээл унасан, өсөлттэй үед ч өгөөж нь нэмэгдэхээр давуу талтай юм.
Та хүссэн үедээ хувьцаагаа зарж хуримтлагдсан хүүгийн орлого авах давуу талтай.
ЖИШЭЭ:
✅ABC компанийн хувьцааны зах зээлийн ханш 75 ам.доллар ба та 5000 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж үзье. Interactive Brokers энэхүү хувьцааны "Short Sell" арилжааны эрэлтэд үнэлгээ хийж жилийн 9%-ын хүү тогтоосон гэж үзвэл та 75x5,000x9%x50%=16,875 USD жилийн хүүгийн орлого авах боломжтой.
ТАЙЛБАРЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
БАРЬЦАА?
💱Таны Interactive Brokers-т зээлсэн хувьцааны барьцаа нь БЭЛЭН МӨНГӨ эсвэл АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОНД байна.
АНХААРАХ:
❗Тухайн үнэт цаасны эрэлтээс хамаарч танаас зээлэх, хүүгийн түвшин тогтоох эсэх шийдэгдэх тул үргэлж хүүгийн орлого хүртэх баталгаа биш болно.

💹ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ
Nio, Xpeng, Li компаниудын 8 сарын автомашины борлуулалт бизнес төлөвлөгөөний дагуу хийгджээ.
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio, Xpeng, Li компаниуд 8 сарын автомашины борлуулалтын тоон мэдээллээ олон нийтэд танилцууллаа. Эдгээр компаниудын автомашины борлуулалт бизнес төлөвлөгөөний дагуу хийгдсэн байна.

💯 Li Auto компани 8 сард 33,333-аас 34,333 ширхэг автомашин борлуулна хэмээн төлөвлөж байсан бол нийт 34,914 автомашин борлуулсан нь 7 сарын үйлдвэрлэлээс 800 автомашинаар өссөн тоон үзүүлэлт юм.
💯Nio Inc компани 18,300-аас 19,000 ширхэг автомашин борлуулна хэмээн төлөвлөж байснаас нийт 19,329 автомашин борлуулсан нь өмнөх сараас 1,000 автомашинаар багассан байна.
💯Харин Xpeng компанийн автомашины борлуулалт өмнөх сараас 2,690-ээр нэмэгдэж нийт 13,690 автомашин борлуулжээ.
Тус компанийн хувьд БНХАУ-ын такси дуудлагын платформ Didi компанийн ухаалаг автомашины шийдэл хөгжүүлэгч компанийг худалдан авч цаашид хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ мэдэгдээд байсан юм.
АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |


Хугацаагүй “Бонд”-ын / Puttable Bond / давуу тал юу вэ?
Байгууллага болон хувь хүмүүс өөрийн банкны дансны үлдэгдэлд харилцах бол 1%-2%, хугацаагүй хадгаламж бол 4%-6% тооцуулж авдаг.
Тэгвэл Голомт Капитал ҮЦК-ийн зүгээс байгууллага, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулж илүү өндөр хүүтэй, банкны зээлийн шугамаар баталгаажсан Puttable Bond буюу хүссэн үедээ бондоо мөнгөжүүлэх боломжийг харилцагчиддаа олгож байна.
БОНДЫН НӨХЦӨЛ🖐️

❗Өөрөөр хэлбэл Та өөрийн болон байгууллагын мөнгөн хөрөнгө дээр нэг хоногийн ч алдалгүй хүүгийн өгөөж авах боломжтой юм.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

🔝АЖИЛ ХАЯЛТ
Австралийн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэгч Chevron компанийн ажилчид 2 долоо хоногийн хугацаатай ажил хаяна.
Австралийн байгалийн шингэрүүлсэн хий үйлдвэрлэгч Chevron компанийн Горгон болон Ветстоун үйлдвэрийн ажилчид цалин хөлс болон ажиллах нөхцөлөө сайжруулах шаардлага тавьж, 9 сарын 14-өөс 2 долоо хоногийн хугацаатай ажил хаяхаар болжээ.

Австрали бол байгалийн шингэрүүлсэн хий экспортлогч хамгийн том орон бөгөөд тус үйл явдал нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдсыг төрүүлээд байна.
Chevron компанийн Горгон үйлдвэр нь Австралийн 2 дахь том байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэр бөгөөд жилд 15.6 сая тонныг экспортлох хүчин чадалтай бол Ветстоуны хувьд 8.9 сая тонныг экспортолдог юм.
Тус үйлдвэрүүд нийлээд дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн 5-аас илүү хувийг эзэлдэг байна.

🔝ШИНЭ БОЛОМЖ
ЖИЛИЙН 12.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
🟠Mongolian Mining Corporation /975.HK/ компани 2024 оны 4 сард дуусах 350.2 сая ам.долларын үлдэгдэлтэй бондыг дахин санхүүжүүлэх шинэ бондын нөхцөлөө олон нийтэд танилцууллаа.
Шинэ бонд 3 жилийн хугацаатай гарч байгаа бөгөөд бондын жилийн хүү 12.5 хувь юм байна. Тус бондын үнэлгээ Moody’s болон Fitch агентлагуудын үнэлгээгээр B3, B зэрэглэлээр үнэлэгдэж байгаа бөгөөд нэгжийн үнэ 97 ам.доллароор гарах юм байна.
🟡Тус бондын нэрлэсэн үнэ болох 1,000 ам.доллар тутмын 300 ам.долларыг бэлэн мөнгөөр буцаан татах бол үлдсэн 700 ам.долларыг шинэ нөхцөлтэй бондоор дахин санхүүжүүлэх юм байна.

🟤Олон улсын үнэлгээний байгууллага Fitch Ratings-ийн хэлж байгаагаар энэхүү шинэ бонд нь бондын дефаултаас ангижрах арга биш харин дуусах хугацаагаа сунгаж байгаа үйл явдал юм хэмээжээ.
Учир нь тус компани нь 2023 оны хагас жилийн тайлангаар 200 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа бөгөөд ирэх онуудад компанийн үйл ажиллагаа, борлуулалт, ашгийн үзүүлэлтүүд хэвийн байх хүлээлттэй байгаа юм байна.
❗Энэхүү бондын тендерийн санал нь 2023 оны 09 сарын 05 өдрөөр тасалбар болон дуусах бөгөөд 09 сарын 13 өдөр биржийн арилжаа нь эхлэх төлөвтэй байгаа юм байна.

ДОТООДЫН АРИЛЖАА

МХБ-ийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн арилжаа
Тус өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 173,550,563 төгрөгийн үнийн дүн бүхий 1,113,015 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,747 ширхэг нэгж эрх 4,780,252 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,350 ширхэг үнэт цаас 634,933,500 төгрөгөөр,
Багцын арилжаанд 46,730 ширхэг үнэт цаас 250,005,500 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 100 багц 640,000 тн 1/3 коксжих нүүрс 62,144,000 ам.доллар буюу 215,824,869,120 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 216,888,138,935 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.71% хувиар өсч, 34,940.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,376,066,662,189 төгрөг боллоо.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
