- Голомт Капитал ҮЦК
- Posts
- INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.
INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.
ХНС бодлогын хүүг өсгөв | Автомашин үйлдвэрлэгчид Теслатай өрсөлдөнө | Амазон компани Майкрософт, Google-тэй хүчтэй өрсөлдөнө

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 0.25%-иар өсгөлөө. | ХНС бодлогын хүүг 2001 оны 3-р сараас хойшхи хамгийн өндөр түвшинд буюу 5.25%-5.50%-д хүргэж өсгөлөө.
Автомашин үйлдвэрлэгчид Теслатай өрсөлдөх үүднээс АНУ-д цахилгаан машин цэнэглэх сүлжээг үүсгэн байгуулахаа зарлав. | General Motors, Hyundai Motor зэрэг автомашин үйлдвэрлэгч 7 компани нэгдэж цахилгаан машин цэнэглэх компани байгуулахаа зарлалаа.
АНУ-ын Конгресс, Холбооны Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийг арилжаанд оролцохыг хориглох хууль санаачилжээ. | АНУ-ын эрх баригч 2 нам хамтран “Төрийн албан тушаалтнуудын хувьцааны арилжааг хориглох тухай хууль”-ийг боловсруулжээ.
Амазон компани Майкрософт, Google-тэй өрсөлдөж буй хиймэл оюун ухааны үйлчилгээгээ туршина. | Өчигдөр тус компани хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ зарласан бөгөөд үйлчлүүлэгчдээ туршилтанд хамруулахаар зэхэж байна.
МХБ-ийн 2023 оны 07-р сарын 26-ны өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 36,890.34 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,853,205,650,658 төгрөг боллоо.

МӨНГӨНИЙ БОДЛОГО
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 0.25%-иар өсгөлөө.
Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж сүүлийн 22 жилийн дээд түвшинд хүргээд байна. Жером Пауэлл “Цаашид ч бодлогын хүүг өсгөхгүй гэсэн баталгаа байхгүй, дараагийн шийдвэр эдийн засгийн үзүүлэлтүүдэд тулгуурлах болно” гэж мэдэгдсэн байна.
Тус мэдээлэлд үндэслэн зах зээл холимог хөдөлгөөнийг үзүүлсэн байна. Тухайлбал, S&P 500 индекс бараг л өөрчлөлтгүй хаагдсан бол, технологийн салбарын хувьцаа ихтэй Nasdaq бага зэрэг уналтыг үзүүлжээ. Харин АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 3.85 хувь хүртэл буурчээ.

Инфляци сүүлийн 40 жилийн хугацааны дээд цэгээсээ буурсан ба 6 сарын хэрэглээний үнийн индекс өмнөх жилтэй харьцуулбал 3 хувиар өсжээ. Тус үзүүлэлт нь 2022 оны 6-р сард тэмдэглэгдсэн 9.1 хувийн өсөлтөөс 3 дахин доогуур үзүүлэлт юм.
Холбооны нөөцийн сангаас инфляцийг 2 хувийн түвшинд хүрэх зорилтоо баримталсаар байх болно гэдгээ илэрхийлж байна.

ТЕХНОЛОГИ
Автомашин үйлдвэрлэгчид Теслатай өрсөлдөх үүднээс АНУ-д цахилгаан машин цэнэглэх сүлжээг үүсгэн байгуулахаа зарлав
Дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгч 7 томоохон компани нэгдэж, цахилгаан автомашины салбарыг эзэгнэсэн Тесла (TSLA.O)-тай өрсөлдөх, ногоон эдийн засгийг дэмжихээр Байдены засгийн газраас олгож буй татварын давуу талыг ашиглахын тулд АНУ-д цахилгаан машин цэнэглэх шинэ компани байгуулж байгаагаа мэдэгдэв.
Энэ бүлэгт General Motors (GM.N), Stellantis (STLAM.MI), Hyundai Motor (005380.KS) болон түүний харьяа Kia Honda (7267.T), BMW (BMWG.DE) болон Mercedes Benz (MBGn.DE) багтдаг. ) компаниуд багтаж байна.

Эдгээр компаниуд хэдийгээр АНУ-ын автомашины борлуулалтын тал орчим хувийг эзэлдэг ч Теслагийн ноёрхдог цахилгаан автомашины салбарт шинэхэн тоглогчид юм.

АМ.ДОЛЛАРЫН ӨГӨӨЖ
Interactive Brokers-т байршуулсан хувьцаа аваагүй сул мөнгөнд тань ам.долларын 4.58% өгөөж тооцно.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН ХУВЬЦАА АВААГҮЙ СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.

ЯАГААД INTERACTIVE BROKERS ГЭЖ?

ХАМГИЙН ОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЛҮҮДИЙГ АРИЛЖААЛ

ДЭЛХИЙН 33 ОРНЫ 150 БИРЖЭЭР 24 ВАЛЮТ АШИГЛАН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

☝️Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

АНУ-ын Ерөнхийлөгч, Конгресс болон Холбооны Засгийн газрын гишүүдийг хувьцааны арилжаанд оролцохыг хориглох хуулийг хэлэлцэнэ.
Хоёр намын хамтарсан “Төрийн албан тушаалтнуудын хувьцааны арилжааг хориглох тухай хууль”-ийг сенатор Кирстен Гиллибранд (D-N.Y.) болон Жош Хоули (R-Mo.) нар долдугаар сарын сүүлээр танилцуулсан.
Хуулийн гол зорилго нь Конгрессын гишүүд болон тэдний ажилтнууд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан өөрт болон хамаарал бүхий этгээдүүдэд давуу эрх үүсгэх замаар хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох, их хэмжээний ашиг олохтой тэмцэх зорилготой өмнөх хуульд тулгуурлажээ.
Шинэ хуулийн төсөлд ч мөн Вашингтоны албан тушаалтнуудыг хувьцаа эзэмших, арилжаалахыг хориглож буйгаас гадна хууль зөрчсөн нь тогтоогдсон хүмүүст тодорхой дүнгүүдээр торгууль ногдуулахаар заасан байна.

Хуулийг боловсруулагч Гиллибранд, Хоули нарын хамтарсан хэвлэлийн хуралдан дурдсанаар тэд "онцгой" эсвэл "их хэмжээний мөнгөн дүнтэй" холбоотой тохиолдолд иргэний хуулиар нэмэлт шийтгэл хүлээж болно гэжээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ӨРСӨЛДӨӨН
Амазон компани Майкрософт, Google-тэй өрсөлдөж буй хиймэл оюун ухааны үйлчилгээгээ туршина.
Amazon.com (AMZN.O) хиймэл оюун ухааны салбарт Microsoft (MSFT.O) болон Google (GOOGL.O) нартай өрсөлдөж буй шинэ үйлчилгээний туршилтандаа олон мянган үйлчлүүлэгчдээ хамруулахаар зэхэж байна.
Өчигдөр тус компани хиймэл оюун ухаанаар хөгжүүлсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ зарласан юм.
Тухайлбал, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх илүү олон агентуудыг бий болгох хөтөлбөр, бүтээгдэхүүний тайлбар, нийтлэл, хэрэглэгчдийн сэтгэгдлийг үүсгэж, хайлт, контентыг зохицуулах зорилготой Cohere стартапаас технологийн хандалт, эмчийн үзлэгийн дараа эмнэлзүйн тэмдэглэл хийх эрүүл мэндийн систем зэрэг багтаж байгаа юм байна.

Эдгээр үйлчилгээ шинээр нэвтэрснээр, хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчдийн авах үйлчилгээний чанар, хурд, аюулгүйн ажиллагаа сайжирч, үйлчилгээ авахад улам хялбар болно гэж тус компани үзэж байна.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.



ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 2023.07.26-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 166,002,512 төгрөгийн үнийн дүн бүхий 501,366 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Хамгийн өндөр өсөлттэй:
Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.34%)
Түмэн шувуут ХК (TUM +10.54%)
Мон Бийф ХК (MBF +7.08%)
Хамгийн өндөр уналттай:
Фронтиер Лэнд Групп ХК (MDR -14.36%)
Би ди сек ХК (BDS -5.00%)
Улсын их дэлгүүр ХК (UID -4.73%)
Мөн тус өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,721 ширхэг нэгж эрх 8,806,725 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц /12,800 тн/ баяжуулсан коксжих нүүрс 14,464,000 юань буюу 6,979,169,280 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,153,978,517 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 36,890.34 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,853,205,650,658 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
