- Голомт Капитал ҮЦК
- Posts
- INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН ХУВЬЦАА АВААГҮЙ СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.
INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН ХУВЬЦАА АВААГҮЙ СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.
Tottenham Hotspur хөл бөмбөгийн багийн эзний хууль бус арилжаа | БНХАУ-ын үл хөдлөхийн бодлого | Твиттерийн шинэ нэр асуудал дагуулах уу?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Tottenham Hotspur хөл бөмбөгийн багийн эзнийг дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийсэн хэрэгт буруутгалаа. | АНУ-ын прокурор Д.Уиллиамс Английн Tottenham Hotspur хөл бөмбөгийн багийн эзэн Жо Льюисийг дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийсэн хэрэгт буруутгалаа.
Golomt Capital Championship уралдааны нийт оролцогчийн дундаж өгөөж 5.6% бол топ оролцогч 121.6%-ийн өндөр өгөөжтэй байна. | Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчид 27.97 хувийн өсөлттэй арилжаа хийж Hang Seng болон S&P500 индексүүдийн үзүүлэлтийг давсан ба NASDAQ 100 индексийн өгөөжтэй дүйцэхүйц байна.
Тэрбумтан Элон Маск Твиттерийн нэрийг X болгож өөрчилсөн нь маргаан дагуулах магадлалтай. | X нь маш өргөн хэрэглэгддэг барааны тэмдэгт тул тус компани ирээдүйд X брэндээ хамгаалах асуудалтай тулгарч магадгүй байна.
“Barbie” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын зах зээлээс $155 саяыг олжээ. | Барби загварын хүүхэлдэйн дээр үндэслэсэн энэхүү кино нь олон тооны компьютерийн хөдөлгөөнт шууд видео болон шууд дамжуулалттай телевизийн киноны дараа гарсан анхны амьд тулаант кино юм.
Голомт Банк ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа. | Тус банк нийт татан төвлөрүүлсэн 118 тэрбум төгрөгөөс банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс 53 тэрбум төгрөг үлджээ.
БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх эрмэлзэлтэй байна. | Тус улсад үл хөдлөх хөрөнгийн дотоодын эрэлт хангалтгүй, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хүндрэлд орсон учраас стратегийн шин бодлого хэрэгжүүлнэ гэлээ.
Хойд Европын бүх орон НАТО-д элсэв. | Шведийг НАТО-д элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс зогсоосноор Умард Атлантын цэргийн эвслийн гишүүний тоо дахин нэгээр нэмэгдлээ.
МХБ-ийн 2023 оны 07-р сарын 25-ны өдрийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.55% хувиар буурч, 36,786.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,882,909,874,733 төгрөг боллоо.

ДЭЛХИЙД
Tottenham Hotspur хөл бөмбөгийн багийн эзнийг дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийсэн хэрэгт буруутгалаа.
АНУ-ын прокурор Д.Уиллиамс Английн Tottenham Hotspur хөл бөмбөгийн багийн эзэн Жо Льюисийг дотоод мэдээлэл ашиглан арилжаа хийсэн хэрэгт буруутгалаа.
Тэрбээр өөрийн эрх мэдлийг ашиглан олж авсан мэдээллийг задруулж ойрын хүрээний хүмүүстээ хууль бус давуу эрхийг үүсгэсэн гэж Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Ноён Льюис нь Премьер Лигт ордог Spurs хөл бөмбөгийн багаас гадна Их Британийн сүлжээ ресторан болох Mitchells & Butlers-ийг эзэмшдэг. Forbes сэтгүүлийн тооцооллоор түүний хөрөнгө нь 4.73 тэрбум паунд буюу 6.1 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Тэрбумтан Элон Маск Твиттерийн нэрийг X болгож өөрчилсөн нь маргаан дагуулах магадлалтай.
Дэлхийн томоохон сошиал платформ Твиттерийг өнгөрсөн оны аравдугаар сард асар өндөр үнээр худалдаж авсан тэрбумтан Илон Маск компанийн нэрийг “X Corp” болгоод байсан бол платформыг нь “Х” болгон өөрчилсөн билээ.
Түүний энэ шийдвэр нь цаашид хуулийн маргаан дагуулах эрсдэлтэй байна. Тодруулбал, АНУ-ын барааны тэмдгийн өмгөөлөгч Жош Гербен хэлэхдээ “АНУ-ын 900 орчим барааны тэмдгийн бүртгэлд аль хэдийн Х үсгийг тусгасан учраас Твиттерийг хэн нэгэн шүүхэд өгөх магадлал 100% байна” гэжээ.
Элон Маскийн шинэ сонголт болсон “Х“ тэмдгийг Meta (META.O) болон Microsoft (MSFT.O) зэрэг компаниуд аль хэдийн оюуны өмчийн эрхийг нь авсан байна.

“Barbie” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ, Канадын зах зээлээс $155 саяыг олжээ.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нээлтээ хийсэн Warner Bros студийн “Barbie” кино АНУ, Канадын зах зээлээс 155 сая ам.долларыг олсон нь энэ оны хамгийн өндөр ашигтай нээлт болсон байна.
Харин зэрэг нээлтээ хийсэн атомын бөмбөгийг зохион бүтээгчийн намтрыг өгүүлсэн “Oppenheimer” $80.5 саяыг олжээ. Тус кино нь намтарчилсан киноны төрөлдөө нээлтийн өдрөө өндөр ашиг олсон киногоор тэмдэглэгдэж байна.

Барби бол 2023 оны Америкийн уран зөгнөлт инээдмийн кино бөгөөд найруулагч Грета Гервиг, зохиолыг нь Гервиг, Ноа Баумбах нар бүтээжээ.
Маттелийн бүтээсэн Барби загварын хүүхэлдэйн дээр үндэслэсэн энэхүү кино нь олон тооны компьютерийн хөдөлгөөнт шууд видео болон шууд дамжуулалттай телевизийн киноны дараа гарсан анхны амьд тулаант Барби кино юм.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-”WEEK-19” ҮР ДҮН
“Week-19”-ийн үеэр TOP-100 оролцогчийн 70 орчим хувь нь Хойд Америк, 22 гаруй хувь нь Ази, 4 хувь нь Австрали үлдсэн нь Европын зах зээлд арилжаа хийжээ.
TOP-100 оролцогчийн хөрөнгө оруулалтыг багцаар нь авч үзвэл 37.06 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 12.18 хувь нь технологи, 11.13 хувь нь үндсэн бараа материал, 10.41 хувь нь харилцаа холбоо, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарт 5.47 болон 2.42 хувь нь хөрөнгө оруулжээ. Үлдсэн хэсэг нь банк санхүү, эрүүл мэнд болон үл хөдлөх зэрэг салбарыг сонгосон байна.
2023 оны 3 сараас TOP-100 оролцогчийн багцын хамгийн их өсөлт үзүүлсэн хувьцаанд Rivian Automotive Inc /NASDAQ: RIVN/, Meta Platforms Inc /NASDAQ: META/, Tesla Inc /NASDAQ: TSLA/, XPeng Inc /NYSE: XPEV/ болон NIO Inc /NYSE: NIO/ орж байна.
Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчид 27.97 хувийн өсөлттэй арилжаа хийж Hang Seng болон S&P500 индексүүдийн үзүүлэлтийг давсан ба NASDAQ 100 индексийн өгөөжтэй дүйцэхүйц байна.
Оролцогч Goldie “Week 19”-т тэргүүлсээр байна. Оролцогчдын бүтцэд төдийлөн өөрчлөлт ороогүй байна.

ӨГӨӨЖ
Interactive Brokers-т байршуулсан хувьцаа аваагүй сул мөнгөнд тань ам.долларын 4.58% өгөөж тооцно.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
INTERACTIVE BROKERS-Т БАЙРШУУЛСАН ХУВЬЦАА АВААГҮЙ СУЛ МӨНГӨНД ТАНЬ АМ.ДОЛЛАРЫН 4.58% ӨГӨӨЖ ТООЦНО.

ЯАГААД INTERACTIVE BROKERS ГЭЖ?

ХАМГИЙН ОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЛҮҮДИЙГ АРИЛЖААЛ

ДЭЛХИЙН 33 ОРНЫ 150 БИРЖЭЭР 24 ВАЛЮТ АШИГЛАН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

☝️Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/
☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

Хойд Европын бүх орон НАТО-д элсэв.
Шведийг НАТО-д элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс зогсоосноор Умард Атлантын цэргийн эвслийн гишүүний тоо дахин нэгээр нэмэгдлээ. Швед нь 2022 оны тавдугаар сард Финландын хамтаар НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Финланд улсын гишүүнчлэл 2023 оны дөрөвдүгээр сард батлагдсан.
Швед нь 1994 онд НАТО-гийн Энх тайвны төлөөх түншлэл хөтөлбөрт нэгдсэнээс хойш НАТО-гийн цэргийн ажиллагаануудад хувь нэмрээ оруулж иржээ.

Швед, Финланд нь НАТО-д элссэнээр эвсэлд үл нэгдэх уламжлалт бодлогоо өөрчилсөн түүхэн үйл явдал болсон юм. Дээрх хоёр орон НАТО-д нэгдсэнээр холбоотнуудын бүс нутгийг Оросын түрэмгийллээс хамгаалахад дорвитой ахиц гарна гэж үзэж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ
Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ
Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ТАЙЛАН
Голомт Банк ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагналаа.
Голомт Банк 2022 оны 11 дүгээр сарын 23-наас 30-ны өдрүүдэд анхдагч зах зээлийн арилжаагаар хувьцааныхаа 10.09 хувь буюу 80,402,743 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1,285 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. Захиалгын эрэлт өндөр байсан тул олон нийтэд санал болгосон хувьцааны 15 хувьтай тэнцэх хэмжээний буюу 12,060,411 ширхэг хувьцааг нэмэлтээр гаргасан юм. Нийт 118 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн.

118 тэрбум төгрөгөөс үнэт цаас гаргахтай холбоотой шууд зардлыг хассан цэвэр дүнгээр банкны үндсэн бүтээгдэхүүн болох зээл олголтыг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
118,815,152,890 төгрөгийн зарцуулалт 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дараах байдалтай байна. Үүнд:
Том аж ахуйн нэгжийн бизнесийн зээл: 23.6 тэрбум төгрөг
ЖДБ болон иргэдэд олгосон бизнесийн зээл: 16.4 тэрбум төгрөг
Хэрэглээний зээл: 13.1 тэрбум төгрөг
Орон сууцны зээл: 10.1 тэрбум төгрөг
Одоогийн байдлаар ашиглагдаагүй 53 тэрбум төгрөгийг Монголбанкны үнэт цаасанд байршуулсан. Цаашид төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зээл олголтыг санхүүжүүлнэ.

БНХАУ үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогоо шинэчлэх эрмэлзэлтэй байна.
БНХАУ-ын улс төрчид эдийн засгийн хямралд орсон үл хөдлөх хөрөнгийн салбарт хэрэгжүүлж буй бодлогоо цаг тухайд нь шинэчилж, оновчтой байлгахын зэрэгцээ тогтвортой ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлийг стратегийн зорилт болгож, дотоодын хэрэглээний эрэлтийг өсгөж, мөн орон нутгийн өрийн эрсдэлийг бууруулахад анхаарлаа хандуулж ажиллахаа мэдэгдэв.

“Одоогоор үл хөдлөх хөрөнгийн дотоодын эрэлт хангалтгүй, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хүндрэлд орсон. Тус салбарт гадаад орчны таагүй, ээдрээтэй байдал шинэ хүндрэл, сорилтыш авчирч байна" гэж Синьхуа агентлаг Улс төрийн товчооны мэдэгдлээс иш татжээ.
ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.


ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 2023.07.25-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 94,477,869 төгрөгийн үнийн дүн бүхий 292,177 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 4 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.
Хамгийн өндөр өсөлттэй:
Монос хүнс ХК (MFC +1.43%)
Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB +1.39%)
Инвескор ББСБ ХК (INV +0.36%)
Хамгийн өндөр уналттай:
Жидакс ХК (SOH -14.88%)
Монноос ХК (MNS -8.46%)
Монголын цахилгаан холбоо ХК (MCH -8.19%)
Мөн тус өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,562 ширхэг нэгж эрх 6,465,699 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 18 ширхэг бонд 1,800,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 102,743,568 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55% хувиар буурч, 36,786.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,882,909,874,733 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
