• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📝Онцлох нийтлэл: Intel-ийн хувьцаа өсөх боломжтой юу? | 🔔“GCC ACADEMY” 2024- Бүртгэл эхэллээ

📝Онцлох нийтлэл: Intel-ийн хувьцаа өсөх боломжтой юу? | 🔔“GCC ACADEMY” 2024- Бүртгэл эхэллээ

📢Энэ 7 хоногт-Анхаарлын төвд | Хятадын эдийн засаг - Саарсаар | АНУ-ын инфляц- Бодлогын хүү | Monthly Market Update /SEPTEMBER

GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ🔔

 

Хичээлийн шинэ жилийн баярын мэндийг нийт харилцагчдадаа хүргэе!

Голомт Капитал ҮЦК-ийн дэргэдэх “GCC ACADEMY” нь “Golomt Capital Coach” гэсэн үгийн товчлол бөгөөд 2020 онд ухаалаг хөрөнгө оруулагчдыг бэлтгэх зорилгоор үүсгэн байгуулсан.  

  • Тус академи нь 🧑‍🎓 хүссэн хүн бүрд хөрөнгийн зах зээлийн суурь мэдлэгийг олгож, шилдэг хөрөнгө оруулагчдыг бэлтгэж, дэлхийн болон Монголын хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөж хүртэх боломжийг нээх зорилготой бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй явагддаг юм.

ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗

  • Бүртгэл: 2024.09.01-2023.09.12

  • Сургалт: 2024.09.14/ Бямба гараг

  • Хаана:  ТАНХИМААР/ үнэ төлбөргүй

Хөрөнгийн зах зээлийн боломжийг нээхээр бүртгүүлсэн танд өндөр амжилтыг хүсье!🤗

Энэ долоо хоногт гарах онцлох мэдээнүүд (GMT +8)

  • Даваа гараг:

Өнөөдөр АНУ-д Хөдөлмөрчдын баяр тохиож байгаа тул АНУ-ын биржүүд амарна.

  • Мягмар гараг (09.03)

АНУ-ын S&P Global US Manufacturing PMI болон ISM Manufacturing PMI үзүүлэлтүүд гарах ба эдийн засгийн байдалд чухал нөлөө үзүүлэх магадлалтай.

  • Лхагва гараг (09.04)

Канадын Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарна. Одоогийн хүүгийн түвшин 4.50%.

  • Пүрэв гараг (09.05)

АНУ-ын S&P Global Services PMI болон ISM Non-Manufacturing PMI үзүүлэлтүүдэд анхаарал хандуулаарай.

  • Баасан гараг (09.06)

АНУ-ын Nonfarm Payrolls болон ажилгүйдлийн түвшний мэдээлэл гарах ба зах зээлийн хөдөлгөөнд нөлөөлж болзошгүй.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Intel Corporation хувьцааны ханшийн техник шинжилгээ 

👆Зах зээлд уламжлалт чипний эрэлт буурч, хиймэл оюун ухааны (AI) чипний эрэлт нэмэгдлээ 

DOTCOM-ийн🖱️эрин үе буюу NVIDIA компани зах зээлд барй сууриа эзлэхээс өмнө Intel компани  хамгийн гол хагас дамжуулагч үйлдвэрлэгч байлаа.  

  • Харин 📆2024 оны эхнээс Intel компанийн хувьцааны ханш 60 гаруй хувиар буурч, 2012 оны түвшинд эргэн ирлээ.

    Тус компанийн 10 нанометр болон түүнээс жижиг үйлдвэрлэлийн процесс хэд хэдэн удаа хойшилсон бол Nvidia-ийн зах зээлд эзлэх байр суурь 3 дахин өслөө.

Үр дүнд нь Intel-ийн борлуулалт 📉20%-иар буураад байна. Эдгээр хүчин зүйлс хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж, зах зээлдIntel-ийн үнэлгээнд ноцтой нөлөө үзүүллээ.  

Цаашид Intel компанийн хувьцааны ханш өсөх боломжтой юу? 

Богино-Дунд хугацааны ханшийн төлөв

Сүүлийн 📆хэдэн долоо хоногийн турш Intel компанийн хувьцааны ханш 22.00 ба 18.90 хооронд хөндлөн чиглэлийн хөдөлгөөн үзүүлж байгаа бөгөөд богино хугацаанд чиглэлээ тогтоохын тулд энэ хүрээг (sideway) аль нэг тийш даван гарах шаардлагатай байна. 

Өдрийн арилжааны лаа 📊22.00-аас дээш хаагдсан тохиолдолд Intel нь 29.05 хүртэлх GAP буюу томоохон зайг хаахыг оролдсоноор богино хугацааны өсөлт гарч магадгүй байна. 

  • Хэрэв 👆хувьцааны ханш 22.0 ам.долларыг давахтай зэрэгцэн RSI-ийн 60 түвшнээс дээш хаагдвал өсөлтийг дэмжиж, томоохон GAP-ыг нөхсөн өсөлтийн хөдөлгөөн үүсэх магадлалтай. 

Нөгөө талаас харвал 🔊 RSI индекс богино хугацааны өсөлтийн трендэд орж, 45 нэгжид хүрсэн нь хувьцааны богино хугацааны уналт дууссан байх боломжтойг харууллаа.  

 

👆Дээрх графикт үндэслэн дараах арилжааны дараах стратегийг санал болгож байна. 

Стратеги 

  • Entry

    Хэрэв хувьцааны үнэ 💵22 түвшнийг давбал, богино хугацаанд өсөх боломжийг ашиглан арилжаанд орох. Энэ нь өсөлтийн дохио болох магадлалтай. 

  • Stop Loss 

    Арилжааны эрсдэлийг 👉хязгаарлахын тулд зогсолтын алдагдлыг $18.82 түвшинд тохируулна. Энэ нь графикт харагдаж буй дэмжлэгийн түвшинд байрлах бөгөөд энэ түвшнээс доош унах тохиолдолд зогсох дохио өгнө. 

  • Take Profit 

    Хувьцааны үнэ 💵$22 түвшнийг давсны дараа, $29.05 хүртэл өсөх магадлалтай гэж үзэж, TP-г энэхүү түвшинд тохируулж болно. 

Суурь талаас харвал 

Intel компани 🏢 нь зах зээлд тулгарч буй хүндрэлийг даван туулах зорилгоор зардлаа эрс бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарал хандуулж байна.  

  • Тус компани 🧑‍💻 нийт ажилчдынхаа 15%-ийг цомхотгож, 10 тэрбум ам.долларын зардлыг танах төлөвлөгөөг хэрэгжүүлж, хиймэл оюун ухааны (AI) чип хөгжүүлэлтэд илүү их анхаарал хандуулж, өндөр технологийн шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорьж байна.

Мөн бүтцийн өөрчлөлтүүдийг үр дүнтэй хэрэгжүүлснээр, ирээдүйд илүү тогтвортой өсөлтийг хангаж, зах зээлд өөрийн байр суурийг сэргээхийг зорьж байна. 

Эрсдэл 

Хэрэв Intel компанийн хувьцааны ханш 18.9 доош хаагдвал 2010 оны 8 сарын хамгийн доод түвшин болох ойролцоогоор 17.6-д очих магадлал өндөр юм.  

  • Харин 🤔 17.6-аас доош хаагдсан тохиолдолд зарах паник захиалга нэмэгдэж, 2009 оны доод түвшин болох 12.07 хүртэл унах магадлалтай байна.

 

АНУ-д инфляц тогтворжлоо  

Баасан гарагт 🕹️АНУ-ын худалдааны яамнаас ХНС-ийн инфляцын гол үзүүлэлт болох хувийн хэрэглээний зардлын үнийн индексийн (PCE) 7 сарын өсөлт эдийн засагчдын таамаглал 2.6 хувийн өсөлтөөс бага гарч, 6 сартай ижил буюу 2.5 хувийн түвшинд хадгалагдсаныг зарлажээ.  

  • Мөн 🛒хувийн хэрэглээний зардлын үндсэн үнийн индексээс хоол хүнс болон эрчим хүчний зардлыг хассан үзүүлэлт болох (Core PCE) нь 2.6 хувьд хэвээр үлдэж, эдийн засагчдын таамаглал 2.7 хувийн үзүүлэлтээс доогуур байв.  

ХНС-ийн 👉 зорилтот инфляцын түвшин жилийн 2 хувь байдаг. Тиймээс ХНС-ийн дарга 9 сарын хуралдаанаараа бодлогын хүүг 0.25 эсвэл 0.5 хувиар бууруулах нь баттай боллоо.  

Шинжээчид бодлогын хүүг бууруулах шийдвэрийн зах зээлд үзүүлэх нөлөө аль хэдийн бүрсдэн гэж үзэж байна. 

  • Тус мэдээллийн дараа 🕹️АНУ-ын засгийн газрын бондын үнэ бага зэрэг буурсан бөгөөд 2 жилийн хугацаатай сангийн өрийн бичгийн өгөөж 0.02 хувиар нэмэгдэж, 3.92 хувьд хүрчээ. 

Хятадын эдийн засаг суларсаар байна.  

Өнгөрсөн 📆баасан гарагт зарласан БНХАУ-ын худалдан авагчдын менежерүүдийн индекс (PMI) тус улсын эдийн засгийн сулралыг дахин илэрхийллээ.

Тус индекс 8 сард 49.1 болж буурсан нь 7 сарын 49.4 үзүүлэлтээс доогуур байгаа юм.  

  • Үйлдвэрлэлийн PMI 50-аас доош байх нь 📍эдийн засгийн агшилтыг илтгэдэг тул энэ үзүүлэлт Хятадын үйлдвэрлэлийн салбар хүндэрснийг харуулж байна.

Харин үйлдвэрлэлээс бусад салбаруудын хувьд маш багаар өсжээ.  

  • Тухайлбал, үйлдвэрлэлийн бус салбарын 📝 PMI 7 сарын 50.2-оос 8 сард 50.3 болж нэмэгджээ. Үүний үр дүнд нийлмэл PMI буюу бүх салбарыг хамарсан индекс 8 сард 50.1-д хүрч, өмнөх 7 сарын 50.2-оос бага зэрэг буурсан байна. 

Эдгээр үзүүлэлтүүд нь 📉 Хятадын эдийн засаг суларч байгааг тодорхойлж байгаа бөгөөд эдийн засгийн нэмэлт өдөөлт хэрэгтэй байгааг илтгэж байна. 

Хятад улс эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор хүүг бууруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа ч удаашралтай байна.  

Monthly Market Update /SEPTEMBER

  • Технологийн салбарын уналт ⚙️

    /Хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн хүлээлтүүд./

  • Federal Reserve болон 👆 бусад төв банкнуудын мөнгөний бодлогын хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл.

    /9-р сард хүүгийн өөрчлөлтөөс шалтгаалан зах зээлийн чиглэл өөрчлөгдөх үү?

  • АНУ, БНХАУ-ын 📝 компаниудын 2-р улирлын санхүүгийн тайлангийн гүйцэтгэлийн ирэх сарууын хувьцааны ханшид үзүүлэх боломжит нөлөө

  • АНУ-ын 220 гаруй сангийн 👨‍💼 менежерүүд багцаа 8-р сард хэрхэн өөрчилсөн бэ?

  • Хугацаа: 2024/09/04   20:00 цагт

  • Платформ: ZOOM

  • Ахлах шинжээч: Р.Дарханбаяр

АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

  • Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.

🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.

🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.

8688-9922 | 8888-0272 |

МХБ-ийн 2024.08.30-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 56 хувьцаат компанийн 230,201,132 төгрөгийн үнийн дүн бүхий 581,889 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Баянтээг ХК (BTG +14.98 %)

  • Э-Транс ложистикс XК (ETR +13.40%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.50%)

  • Улаанбаатар БҮК ХК (BUK -14.45%)

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -13.34%)

  • Дархан хүнс ХК (DHU -7.30%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 31,020 ширхэг нэгж эрх 17,602,017 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 32 ширхэг үнэт цаас 1,600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 478,500 ам.доллар буюу 1,617,612,315 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих түүхий нүүрс 11,788,800 ам.доллар буюу 39,853,099,392 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵41,720,114,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📉1.02% хувиар буурч, 48,964.76 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,065,323,011,227 төгрөг боллоо.

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!