Intel компани гадны томоохон хэрэглэгчдийг татаж эхэллээ

Intel компани | Онцлох бонд | ОХУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна | Viber сувагт нэгдээрэй |

🔵Intel компани гадны томоохон хэрэглэгчдийг татаж эхэллээ.

Intel-ийн гүйцэтгэх захирал Lip-Bu Tan компанийн “foundry” буюу бусад компанид зориулан чип үйлдвэрлэх бизнес нь эрчимтэй ахиж, гаднын харилцагчдын сонирхол нэмэгдэж байгааг мэдэгдлээ. Түүний хэлснээр Intel-ийн үйлдвэрлэлийн чанар, гарц сайжирч байгаа нь шинэ харилцагч татах гол хүчин зүйл болж байна.

Intel-ийн “Foundry” стратеги нь АНУ-д дэвшилтэт чип үйлдвэрлэлийг сэргээж, Taiwan Semiconductor Manufacturing Company зэрэг Азийн үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх зорилготой. Өмнө нь Intel зөвхөн өөрийн процессоруудыг үйлдвэрлэдэг байсан бол одоо Apple зэрэг гаднын компаниудад чип үйлдвэрлэх боломжийг нээж байгаа талаар зах зээлд яригдаж байна.

Lip-Bu Tan-ийн удирдлага дор Intel-ийн хувьцаа 2025 оны 3-р сараас хойш 300%-иас дээш өссөн бөгөөд хөрөнгө оруулагчид компанийг сэргэлтийн замдаа орж байна гэж харж эхэлжээ.

Тэрээр сар бүрийн үйлдвэрлэлийн гарцын өсөлт салбарын дундаж түвшнээс давж байгааг онцолж, энэ ахиц нь олон шинэ хэрэглэгч Intel-тэй хамтрах сонирхолтой болоход хүргэсэн гэжээ. Intel энэ оны 2-р хагаст хэд хэдэн томоохон foundry хэрэглэгчтэй албан ёсны гэрээ байгуулахаар хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн Intel АНУ-ын чип нийлүүлэлтийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолжээ. Одоогоор дэлхийн хамгийн дэвшилтэт чипүүдийн 90%-иас илүү нь АНУ-аас гадуур үйлдвэрлэгдэж байгаа тул үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг эх орондоо буцаан авчрах нь чухал гэж үзэж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

🤝ОХУ-ын ерөнхийлөгч Хятадад айлчилж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Vladimir Putin БНХАУ-д айлчлахаар болсон нь дэлхийн геополитикийн анхаарлыг татаж байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump Бээжинд айлчлаад хэдхэн хоногийн дараа энэ уулзалт болж байгаа бөгөөд Xi Jinping хоёр том гүрний хооронд тэнцвэр хадгалах хүнд сорилттой нүүр тулж байгааг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд Украйны дайнаас үүдэн ОХУ барууны орнуудаас эдийн засгийн хоригт орж, Хятадаас улам их хамааралтай болсон. Тиймээс энэ удаагийн уулзалтаар Putin Хятадын дэмжлэг хэвээр байгаа эсэхэд баталгаажуулалт авахыг зорьж байгаа гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Хятад–АНУ-ын харилцаа сайжирч эхэлж байгаа энэ үед ОХУ-ын тал Хятад өөрөөс нь холдох вий гэдэгт болгоомжилж байна.

Харин Хятад энэ нөхцөл байдлыг ашиглан дэлхийн дипломат харилцааны төв болж буйгаа харуулахыг зорьж байна. Нэг долоо хоногийн дотор АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүнүүдийг хүлээн авч байгаа нь Хятадын дэлхийн нөлөө өсөж буйг илтгэж байна гэж Хятадын төрийн хэвлэлүүд онцолжээ.

Энэ уулзалтын хамгийн чухал сэдэв нь эрчим хүч байх төлөвтэй байна. Европын зах зээл хумигдсанаас хойш Хятад Оросын газрын тос, хийн хамгийн том худалдан авагч болсон бөгөөд ОХУ Хятадад хямд үнээр эрчим хүч нийлүүлж байгаа юм. Мөн Ирантай холбоотойгоор Ормузын хоолойн эрсдэл нэмэгдэж буй энэ үед Хятад эрчим хүчний найдвартай нийлүүлэлтээ баталгаажуулах сонирхолтой байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд