АНУ-ЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ӨДРИЙН ЦАГААР АРИЛЖАА ХИЙХ БОЛОМЖ

Алибаба-ийн хувьцааг- Авах уу? Зарах уу? | Illumina-Шалгалт | Tesla Inc-Хямдрал

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Tesla Inc компани 8-р сарын 14-өөс Хятадад борлуулах Model Y загваруудынхаа үнийг буурууллаа. | Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн автомашины борлуулалт 7 сард 6-р сарынхаас 31%-иар буурсныг  Хятадын Суудлын Автомашины Холбооноос (CPCA) мэдэгдээд байгаа юм.

  • Алибабагийн хувьцааны ханш 5.3 хувиар өсөж, 100 ам.долларт дөхөөд байна. | Хятадын цахим худалдааны аварга компани болох Алибаба компанийн 6-р сарын 30-ны байдлаарх орлого 14%-иар өссөн байна. Refinitiv-ийн мэдээлснээр энэ нь 2021 оны 9-р сараас хойшхи жилийн хамгийн том борлуулалтын үзүүлэлт юм.

  • Голомт Капиталын харилцагчид АНУ-ын хөрөнгийн бирж дээр өдрийн цагт арилжаа хийх боломжтой. | “INTERACTIVE BROKERS” системийн шинэчлэл хийснээр Голомт Капиталын харилцагчид АНУ-ын хөрөнгийн бирж дээр өдрийн цагаар буюу 08:30-15:30 арилжаа хийх боломжтой боллоо.

  • SEC Illumina компаний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүллээ. | АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Illumina-г хорт хавдрын эрт илрүүлгийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч Grail компанийг 7.1 тэрбум ам. доллараар худалдаж авсан хэргээр шалгаж байна.

  • Голомт Капитал ҮЦК нь хагас жилийн ажлаа дүгнэж ажилтнууддаа үр дүнгийн урамшуулал олголоо. | Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.

  • МХБ-ийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн арилжааны мэдээ | Энэ өдөр нийт 141,178,834,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

     

ХЯМДРАЛ

Tesla Inc компани 8-р сарын 14-өөс Хятадад борлуулах Model Y загваруудынхаа үнийг буурууллаа.

Теслагийн Хятадад үйлдвэрлэсэн автомашины борлуулалт 7 сард 6-р сарынхаас 31%-иар буурсныг Хятадын Суудлын Автомашины Холбооноос (CPCA) мэдэгдээд байгаа юм.

Тиймээс Tesla Inc компани Model Y загваруудынхаа анхны үнийг 14,000 юаниар (1,934.58 доллар) хямдруулсан байна. Тодруулбал, Model Y Long Range загварын анхны үнэ 4,5%-иар буурч 299,900 юань болсон бол Model Y Performance загварын анхны үнэ одоо 3,8%-иар буурч 349,900 юань болжээ.

Мөн Tesla (NASDAQ:TSLA)  8-р сарын 14-өөс 9-р сарын 14-ний хооронд хойд дугуй нь  хөтлөгчтэй Model 3 автомашин худалдан авсан тохиолдолд 8000 юанийн даатгалын татаас олгоно гэж мэдэгджээ.

Tesla Inc компани өнгөрсөн оны сүүлчээс АНУ, Хятад болон бусад зах зээлд автомашины үнээ хэд хэдэн удаа бууруулж, хямдрал зарлаж, бусад урамшуулал олгох зэргээр автомашины салбарын хүчтэй өрсөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдлаас борлуулалтаа хамгаалахыг хичээн ажиллаж байна.

 

ҮР ДҮН

Голомт Капитал ҮЦК нь хагас жилийн ажлаа дүгнэж ажилтнууддаа үр дүнгийн урамшуулал олголоо.

Голомт Капитал ҮЦК нь андеррайтер, гадаад дотоод арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг харилцагчдадаа үзүүлдэг бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалтын дүнгээр салбартаа тэргүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, 2023 оны эхний хагас жилд нээлттэй бонд, ОТС /Биржийн бус зах зээл/-д нийт 132 тэрбум төгрөг буюу зах зээлийн 52 хувийг дангаар татан төвлөрүүлсэн бөгөөд тус амжилтад хүргэсэн нийт ажилтнууддаа гүйцэтгэлд нь суурилсан мөнгөн урамшууллыг олголоо.

Голомт Капитал ҮЦК нь хагас жил тутамд ажилтнууддаа гүйцэтгэлийн урамшуулал олгохоос гадна сар бүр “Шилдэг ажилтан”, оны төгсгөлд “Онцлох ажилтан”-уудаа тодруулж, урамшуулдаг уламжлалтай юм.

Бусад:

  • Цалин хөлс, урамшууллыг тогтмол нэмэх

  • Эрүүл мэндийн цогц үзлэг, шинжилгээнд хамруулах

  • Хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулах

  • Тэтгэврийн хуримтлалын санд хамруулах

  • Ажилтан /гэр бүл/-д чиглэсэн хөнгөлөлт, хангамжийн бодлого

  • Ажлын байрны тав тухтай орчинг бүрдүүлэх

  • Соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах

  • Ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах

  • Спортын хөнгөлөлт олгох

  • Мэргэжлийн өндөр зэрэг цол авсан ажилчдын зардлыг бүрэн хариуцах зэргээр ажилчдаа дэмжин ажилладаг билээ.

Эрхэм та ч бас салбартаа тэргүүлэн ажиллаж буй Голомт Капитал ҮЦК-ийн хамт олонтой нэгдэхийг хүсвэл өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.

 

АВАХ УУ? ЗАРАХ УУ?

Алибабагийн хувьцааны ханш 5.3 хувиар өсөж, 100 ам.долларт дөхөөд байна.

Тус компанийн борлуулалтын орлого 6 сарын 30-наар эцэслэсэн санхүүгийн тайлангаар 14 хувийн өсөлттэй гарснаар нэгж хувьцааны ханш нь 5.3 хувиар өсөж, 100 ам.доллар дөхөөд байна.

Үүнд, Алибабагийн гол бизнес болох Taobao болон Tmall группын орлого 6-р сард өмнөх оны мөн үеэс 12%-иар өсч 114.95 тэрбум юаньд хүрчээ. Онлайн худалдаанд зориулсан Taobao програмын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 6 сард жилийн өмнөхөөс 6.5%-иар өссөн бол 7-р сард 7%-иас дээш болсныг тус компани онцолжээ. 

Мөн олон улсын эрэлт идэвхжсэнээр Алибабагийн Cainiao ложистикийн бизнесийн орлого 34%- иар нэмэгдэж, 23.16 тэрбум юаньд хүрсэн байна.

Алибабагийн үүлэн бизнесийн орлого 4%-иар өсч, 25,12 тэрбум юаньд хүрсэн байна. Эдгээр үр дүн нь үйлчлүүлэгчдийн орлого буурч, коронавирусын тахлын дараа алсаас ажиллах, стриминг болон боловсролын үйлчилгээний хэрэгцээ багассанаас үүдэлтэй гэж тус компани мэдэгдэв. 

Ийнхүү Alibaba компани өнгөрсөн улиралд БНХАУ-ын эдийн засгийн хүндрэлийг үл харгалзан бүх салбартаа өсөлттэй ажилласнаар жил гаруй үргэлжилсэн уналтын мөчлөгтөө цэг тавилаа.

Хэдийгээр БНХАУ-ын эдийн засаг тогтворгүй байгаа ч тус компанийн хувьд эргэн сэргэх хандлагатай боллоо.

 

INTERACTIVE BROKERS

Голомт Капиталын харилцагчид АНУ-ын хөрөнгийн бирж дээр өдрийн цагт арилжаа хийх боломжтой

Бид Монгол Улсад анх удаа буюу 2019 онд дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг "INTERACTIVE BROKERS" үйлчилгээг Монголд анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагч дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан гар утас, компьютерээ ашиглан авах боломжтой болсон юм.

Гэхдээ зарим хөрөнгийн биржийн арилжаанд оролцоход цагийн зөрүүнээс шалтгаалсан асуудал үүсдэг байсан бол “INTERACTIVE BROKERS”-ийн хамт олон системийн шинэчлэл хийснээр Голомт Капиталын харилцагчид АНУ-ын хөрөнгийн бирж дээр өдрийн цагаар буюу 08:30-15:30 арилжаа хийх боломжтой болсныг дуулгахад таатай байна.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

  • ☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

  • ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

☝️ Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

 

УНАЛТ

SEC Illumina компаний эсрэг мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүллээ.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Illumina-г хорт хавдрын эрт илрүүлгийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч Grail компанийг 7.1 тэрбум ам. доллараар худалдаж авсан хэргээр шалгаж байна.

Учир нь Illumina-ийн Grail-ийг худалдан авсан нь АНУ болон Европын Холбооны монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Европын Холбооны зүгээс Illumina компанийг тус хэлцлийг хийхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэж үзэн 476 сая ам.доллараар торгосон байна.  

Тэгвэл өнгөрсөн сард АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос Illumina-д шалгалт хийх болсон талаараа мэдэгдэж, гэрээтэй холбоотой бичиг баримтууд болон Illumina, Grail -ийн удирдлагын багийн зарим гишүүдийн "ажил эрхлэлт, нөхөн олгомжийн" талаар тодруулга авахыг хүссэн байна. 

Ингэснээр баасан гарагт Illumina-ийн хувьцаа 4 орчим хувиар уналаа.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны шалгалт нь 2021 оны 8 сард хэлэлцээрийг хааснаас хойш их хэмжээний алдагдал хүлээсэн Illumina-д илүү их дарамт учруулж байгаа бөгөөд тус компанийн зах зээлийн үнэлгээ 75 тэрбум ам.доллар байснаас ойролцоогоор 28 тэрбум ам.доллар болтлоо буурчээ. 

УРБАН БОНД ЭХНИЙ ХҮҮГИЙН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.

Голомт Капитал ҮЦК нь шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

🔵Хугацаа: 12-18 сар

🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд

🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

ХЯТАДЫН ДЭМЖЛЭГ

Хятадын Төрийн зөвлөлөөс гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд татвараас түр чөлөөлөх зэрэг бодлого баримтлахаа зарлалаа.

Хятадын Төрийн зөвлөлөөс ням гаригт гадаадын хөрөнгө оруулалтын орчныг оновчтой болгож, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой бодлогын шийдвэрээ танилцууллаа.

24 удирдамж бүхий тус баримт бичигт, эрх баригчид гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэр дундаа оюуны өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах хэрэгтэй гэжээ.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх төсвийн дэмжлэг, татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Хятадаас олсон ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийхэд татвараас түр чөлөөлөхөөр болсон байна.

ДОТООДЫН АРИЛЖАА8

МХБ-ийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 264,410,480 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,249 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Ган хийц ХК (GHC +15.00%)

  • Дархан зочид буудал ХК (DZG +14.26%)

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +13.98%)

ӨНДӨР УНАЛТТАЙ

  • УБ-БҮК ХК (BUK -12.50%)

  • Махимпекс ХК (MMX -10.14%)

  • Мандал Ирээдүйн Өсөлт ХК (MFG -6.99%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,788 ширхэг нэгж эрх 15,252,188 төгрөгөөр, “Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,376,000 юань буюу 2,586,393,600 төгрөгөөр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 50 багц 320,000 тн 1/3 коксжих нүүрс 39,872,000 доллар буюу 138,312,778,240 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 141,178,834,508 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.57% хувиар өсч, 35,861.65 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,591,778,388,130 төгрөг боллоо.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!