- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🪙 IEEPA тарифын шийдвэр
🪙 IEEPA тарифын шийдвэр
| 📌“Инвескор Өсөлт” урьдчилсан захиалга | 🤴Трамп |📉 Tesla ашиг ашиглалтийн урьдчилсан тойм | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

🌍 Трамп: Гренландын асуудлаарх суурь хэлэлцээрт хүрлээ, тариф хэрэгжүүлэхгүй

🤝 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хийсэн уулзалт “маш үр дүнтэй” болсон ба Гренланд болон Арктикийн бүс нутагт НАТО-той байгуулах хэлэлцээрийн суурь хүрээг бүрдүүлсэн хэмээн мэдэгдлээ.
Трамп Truth Social платформ дээр нийтэлсэн мэдэгдэлдээ уг шийдэл “хэрэв бүрэн хэрэгжвэл АНУ болон НАТО-гийн бүх гишүүн орнуудад ашигтай байх болно” хэмээн онцолсон байна.
Энэхүү ойлголцлын үр дүнд ирэх хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөж байсан тарифын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа Ерөнхийлөгч хэлсэн.
Мөн тэрбээр Гренландтай холбогдох “Алтан бөмбөгөр (Golden Dome)” төслийн хүрээнд нэмэлт хэлэлцээ үргэлжилж буйг дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хэлэлцээг удирдан явуулах багт Дэд Ерөнхийлөгч Ж.Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон Тусгай элч Стив Виткофф нарыг томилсон талаар Трамп мэдээлэв.
Хэлэлцээний явц ахих тусам нэмэлт мэдээллийг олон нийтэд танилцуулна гэдгийг тэрбээр нэмж дурдлаа.

📌“ИНВЕСКОР ӨСӨЛТ” ХБҮЦ-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

🔔Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэг Инвескор ББСБ ХК-аас эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий “Инвескор Өсөлт” ХБҮЦ-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
🔵Инвескор ББСБ нь компанийн засаглалаараа тэргүүлэгч төдийгүй нийт хөрөнгийн хэмжээгээрээ зах зээлийн 9.3%-ийг, цэвэр зээлийн багцын дүнгээр 8.5%-ийг бүрдүүлж буй Монгол Улсын Тэргүүлэгч ББСБ юм. Тус компани нь Монголын хамгийн өндөр “А/Тогтвортой” зээлжих зэрэглэлтэй бөгөөд хөрөнгийн зах зээлд 3 дахь удаагаа ХБҮЦ гаргаж буй туршлагатай байгууллага юм.
ИНВЕСКОР ӨСӨЛТ ХБҮЦ-ны нөхцөл:
Нэгж үнэ:100,000₮
Хүүгийн татвар: 5%
Хугацаа: 18 сар
Хүү төлөлт: 3 сар тутам
Нийт дүн: 50.0 тэрбум₮
Үндсэн төлбөр:12 сарын дараа үндсэн төлбөрийн 50%-ийг, үлдсэн хугацааны эцэст төлнө.
Хэрэв та дотоодын тэргүүлэгч компанийн гаргасан өгөөж өндөр, эрсдэл багатай ХБҮЦ-д хөрөнгө оруулахыг хүсвэл Голомт Капитал ҮЦК-тай холбогдоорой.

🪙 IEEPA тарифын шийдвэр: Jefferies үр дүн таамгаас зөрөх эрсдэлтэйг анхаарууллаа
Jefferies лхагва гарагт гаргасан судалгааны тэмдэглэлдээ, Дээд шүүхийн IEEPA-ийн хүрээнд тогтоосон тарифын асуудлаарх шийдвэрээс өмнө хөрөнгө оруулагчдыг хэт тайвшрахгүй байхыг анхаарууллаа. Зах зээл тарифыг хүчингүй болгоно гэсэн хүлээлттэй байгаа ч “шүүхийн шийдвэр таамгаас зөрөх эрсдэл үргэлж байдаг” хэмээн тус компани онцолжээ.

Jefferies-ийн шинжээч Аникет Шахын бичсэнээр, тус компани Дээд шүүх IEEPA тарифыг хүчингүй болгоно гэсэн зах зээлийн нийтлэг байр суурь байгаа боловч аман хэлэлцүүлгээс гарч буй хандлага төгс найдвартай биш гэдгийг сануулсан байна.

Tesla ашиг ашиглалтийн урьдчилсан тойм: Хувьцааны ханшийг хөдөлгөх 5 хүчин зүйл
Теслагийн дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлан нь олон янзын хувилбарууд үүсгэх магадлалтай бөгөөд хувьцааны үнийн хөдөлгөөн роботакси, Full Self-Driving (FSD) болон компанийн шинээр хөгжиж буй AI тоног төхөөрөмжийн хөтөлбөрүүдтэй холбоотой шинэчлэлтүүдээс ихээхэн хамаарах төлөвтэй байна. Хувьцааны хариу үйлдэл нь роботакси/Cybercab-ийг өргөтгөн нэвтрүүлэх, Unsupervised FSD-ийг эхлүүлэх, Optimus Gen 3, мөн AI5-тай холбоотой шинэчлэлтүүдийн бодит нэмүү өртгөөс шалтгаална.

Санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд хэд хэдэн гол хэмжүүрээр зах зээлийн дундаж таамгаас доогуур байр суурь баримталж байна. 2026 онд Теслагийн нийлүүлэлт 1.6 сая ширхэг байна гэж таамагласан нь “зах зээлийн дундаж таамгаас 9 хувиар доогуур” үзүүлэлт аж. Мөн 2026 онд хөрөнгө оруулалтын зардал (capex) огцом нэмэгдэхтэй холбоотойгоор Тесла 1.5 тэрбум ам.долларын чөлөөт мөнгөн урсгал (FCF) зарцуулах магадлалтай гэж үзсэн нь зах зээлийн +3.1 тэрбум ам.долларын эерэг чөлөөт мөнгөн урсгал гэсэн таамгаас эрс зөрж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
