🛢️IEA түүхэн дэх хамгийн их нефтийн нөөц задлах санал гаргалаа

IEA задлах нефтийн нөөцийн түүхэн дээд хэмжээ | Сонирхолтой: Software хувьцаануудын үнэлгээний түвшин | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

IEA түүхэн дэх хамгийн их нефтийн нөөц задлах санал гаргав

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) түүхэн дэх хамгийн их хэмжээний газрын тосны стратегийн нөөцийг зах зээлд нийлүүлэх санал гаргалаа. Урьдчилсан тооцооллоор энэ удаагийн нөөц задлах хэмжээ нь 2022 онд ОХУ Украинд довтолсны дараа зах зээлийг тогтворжуулах зорилгоор нийлүүлсэн 182 сая баррель нефтийн хэмжээнээс давж магадгүй байна.

IEA мягмар гарагт гишүүн орнуудтай шуурхай хурал зохион байгуулсан бөгөөд уг саналын эцсийн шийдвэрийг өнөөдөр гаргахаар төлөвлөжээ. Хэрэв нэг ч улс эсэргүүцэхгүй бол санал батлагдах боломжтой бол нэг улс эсэргүүцсэн тохиолдолд шийдвэр гаргалт хойшлох магадлалтай юм.

Үүнтэй зэрэгцэн Их долоогийн (G7) эрчим хүчний сайд нар газрын тосны стратегийн нөөцийг задлах замаар зах зээлийн үнийг тогтворжуулах асуудлаарх хэлэлцүүлгээ түр зогсоож, IEA-ийн үнэлгээ болон шийдвэрийг хүлээж байгаа аж.

Тус мэдээлэл гарсантай холбоотойгоор олон улсын зах зээл дээрх WTI төрлийн газрын тосны үнэ 3.14 хувиар буурч, нэг баррель нь 82.2 ам.долларт хүрч арилжаалагдаж байна.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.

  • 🏭 Барилга - 20%

🦾Software хувьцаануудын үнэлгээ сонирхол татахуйц түвшинд хүрснийг шинжээчид онцлов

Deutsche Bank-ийн судалгааны багийн үзэж байгаагаар программ хангамжийн (software) салбарын хувьцаануудын үнэлгээ одоогийн байдлаар худалдан авахад сонирхол татахуйц түвшинд хүрсэн байна. Тус банк software салбарын үнэлгээг “overweight” буюу зах зээлийн дунджаас илүү жинтэй ангилалд ахиулсан бол технологийн салбарын ерөнхий үнэлгээг “overweight”-оос “neutral” буюу төвийг сахисан түвшинд бууруулжээ.

Сүүлийн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл савлагаатай байсан ч software компаниудын хувьцаа харьцангуй тогтвортой гүйцэтгэл үзүүлсэн нь энэ салбарын үнэлгээ доод түвшиндээ ойртож, тогтворжих шатанд орж болзошгүйг илтгэж байна гэж шинжээчид тайлбарласан байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд