ICBC БАНК КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТЛӨӨ

Moody’s - АНУ | АНУ - Инфляц | АНУ- Бонд | Голомт Капиталын харилцагчдын өгөөж-20.5 тэрбум

🔎 Дэлхийн хамгийн том ICBC банк кибер халдлагад өртлөө.

🔎Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг өөрчиллөө

📢Голомт Капиталын харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн бондын өгөөж хүртжээ

🔎АНУ-ын 10 сарын инфляц өсөж болзошгүй.

🔎АНУ-ын ЗГ-ийн бондын өгөөж өссөөр байх уу?

🔎МХБ-ийн 2023.11.10-ны өдрийн арилжаа

📊 ШУУГИАН

Дэлхийн хамгийн том ICBC банк кибер халдлагад өртлөө.

Өнгөрсөн пүрэв гарагт хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн санхүүгийн байгууллагуудын хамгийн томд тооцогддог Industrial and Commercial Bank of China банкны АНУ дахь ICBC Financial Services хэлтэс кибер халдлагад өртөж систем нь доголдсон талаар мэдээлжээ.

Тодруулбал, АНУ-ын Засгийн газрын бондын арилжаа сааталд орсон байна.

The Financial Times-аас тус халдлагыг LockBit 3.0 программыг ашиглаж үйлдсэнийг мэдээлсэн бөгөөд LockBit бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэсэн байна.

Учир нь LockBit хакерын бүлэглэл тус банкийг энэ хэргийг үйлдсэн тухай нийтлэлээ вэб хуудсандаа байршуулсан байна.

Тэд нийтлэлээрээ дамжуулж хакердсаны улмаас үүссэн доголдлыг арилгуулахыг хүсвэл мөнгө төлөхийг шаарддаг ажээ.

Тэдний нийтлэлээс тус бүлэглэлийг Нидерланд улсад байрладаг гэж үзэж байна.

📊 ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ

Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг өөрчиллөө.

Өчигдөр олон улсын Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг “stable” буюу тогтвортой төлөвөөс “negative” буюу тогтвортой бус төлөв рүү шилжүүлжээ.

Зээлжих зэрэглэлийн төлөвийг өөрчлөхөд АНУ-ын төсвийн алдагдал өндөр гарсан, төсвийн тодотгол хийхэд үйл явц их байгаа нь голлон нөлөөлжээ.

Independence Day Usa GIF by Ecard Mint

3 сарын өмнө АНУ-ын өрийн тааз тулсан учраас Fitch агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийг AAA зэрэглэлээс бууруулж AA+ зэрэглэл рүү шилжүүлж байсан юм.

Харин S&P Global-ын хувьд АНУ-ын зээлжих зэрэглэлийг 2011 онд бууруулж AA+ зэрэглэл рүү шилжүүлсэн юм.

🎯Тухайн цагаас хойш АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сул байгаа талаар үнэлгээний компанийн ТУЗ-ийн дарга мэдэгдсэн байна.

📊ХҮЛЭЭЛТ

АНУ-ын 10 сарын инфляц өсөж болзошгүй.

Маргааш Улаанбаатарын цагаар 21:30 минутад АНУ-ын 10 сарын хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл зарлагдана.

Энэхүү мэдээлэл ямар гарахаас шалтгаалж ирэх сард ХНС бодлогын хүүг өсгөх эсэх талаар бодит таамаглал дэвшүүлэх боломжтой юм.

АНУ-д 9 сард түрээсийн зардал өссөнөөс үүдэн хэрэглээний үнийн индекс 0.4 хувиар өссөн бол  10 сард хэрэглээний үнийн индексийг 0.1 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байна.

Мөн энэ долоо хоногт 10 сарын үйлдвэрлэлийн үнийн индекс болон жижиглэн худалдааны тоон үзүүлэлтүүд гарна.

📍Сүүлийн үеийн тоон дата мэдээллийг ажиглахад удахгүй зарлагдах эдгээр мэдээллүүд хүлээлтээс доогуур гарах төлөвтэй байна. 

📊 ТАЙЛАН

АНУ-ын ЗГ-ын бондын өгөөж өссөөр байх уу?

Холбооны нөөцийн сангийн 12 сарын 13-ны хурлаар АНУ-ын бодлогын хүүг өсгөх магадлал 14.1%-д хүрч өсгөх, хатуу бодлогоо үргэлжлүүлэн барих хүлээлттэй байна.

Энэ долоо хоногийн мягмар гарагт АНУ-ын инфляцын тоо мэдээ зарлагдах бөгөөд 10 сард газрын тосны ханш 9.7%-иар унасан нь инфляцыг хүлээлтийн дагуу өсгөх суурь нөхцөл болж байна.

White House Government GIF

Бондын өгөөжид юу нөлөөлөх вэ?

  • Нэг жил болон 5-10 жилийн инфляцийн хүлээлт 0.2%-иар өссөнөөр харгалзан 4.4% болон 3.2%-д хүрчээ. Ийнхүү инфляцын хүлээлт 2011 оны 3 сараас хойшхи дээд түвшиндээ хүрээд байна.

    Тиймээс бодлогын хүү болон бондын өгөөж урт хугацаанд өндөр байх нь ээ.

  • Moody’s агентлаг АНУ-ын зээлжих зэрэглэлийн хэтийн төлөвийг “Тогтвортой”-оос “Сөрөг” түвшинд шилжүүлснээр бондын үнэ буурч, өгөөж өсөх суурь нөхцөл үүсээд байна.  

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

УУЛ УУРХАЙ, БАРИЛГА, БАНК САНХҮҮГИЙН ТОП КОМПАНИУДЫН БОНД

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа захиалгуудыг амжилттай хааж, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгуудаа авч байна.

Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг 🕰️НЭГ ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажилладаг.

 

МХБ-ийн 2023.11.10-ний өдрийн арилжаа

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 100,613,380 төгрөгийн үнийн дүн бүхий 249,649 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Тавилга ХК (TVL +14.92%)

  • Айтүүлс ХК (ITLS +11.00%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG +3.97%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -2.27%)

  • Хөх ган ХК (HGN -2.25%)

  • Мандал Даатгал ХК (MNDL -1.66%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,894 ширхэг нэгж эрх 2,001,578 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг бонд 500,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,688,000 юань буюу 8,832,509,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 261,625 ам.доллар буюу 900,850,746 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 16 багц 52,000 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 3,640,000 ам.доллар буюу 12,533,575,600 төгрөгөөр, 

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 527,000 ам.доллар буюу 1,814,613,830 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 24,184,664,574 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.43% хувиар өсч, 37,106.38 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,213,946,396,321 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!