- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
Нүүрсний экспорт өмнө жилийн дүнг гүйцлээ
Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 0.75 хувь нэмэгдүүлж 2.25-2.50 хувь хүргэлээ
Энэ долоо хоногт тайлангаа гаргах компаниуд
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна


ХОЛБООНЫ НӨӨЦИЙН САН БОДЛОГЫН ХҮҮГЭЭ 0.75 ХУВЬ НЭМЭГДҮҮЛЖ 2.25-2.50 ХУВЬ ХҮРГЭЛЭЭ
Өнгөрсөн пүрэв гарагт болсон ХНС-н мэдэгдлээр төв банкны бодлогын хүүг 0.75 хувь нэмэгдүүлж 2.25-2.50 хувь хүргэлээ. Хөрөнгө оруулагчдын хүлээлттэй нийцсэн шийдвэр гарсны дагуу индексүүд 2-4 хувийн өсөлт үзүүлсэн бол технологийн компаниудын хувьцаа 6-8 хувийн өсөлт үзүүлжээ. Бодлогын хүүгийн нэмэгдэл нь кредит картын зээл, моргейж, автомашины зээл, богино хугацаат зээлүүдийг хүүг ихэсгэх шууд нөлөөтэй.
Бодлогын хүүгийн шийдвэрийг ХНС-н дараагийн уулзалтуудаар цаашид дахин нэмэгдүүлэх хэдий ч ирэх оноос эргээд зөөллөж буулган эдийн засгаа дэмжихээр болсон. Эхний ээлжид 9.1 хувь хүрээд буй инфляцыг тогтворжуулах дараа нь эдийн засгийн өсөлтийг хадгалах бодлого баримтлаад байна.
АНУ-д эдийн засгийн орчин тогтворжиж байгаа нь хөрөнгө оруулалт хийх тохиромжтой орчныг бүрдүүлж байна.
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨМНӨ ЖИЛИЙН ДҮНГ ГҮЙЦЛЭЭ
Монгол улс 2022 он гарснаар БНХАУ-н хөл хорионоос үүдэн эхний улиралд 2 сая тонн нүүрс гаргаж нүүрсний орлого тасалдсан билээ. Тэгвэл Монголчуудын нүдээ ширгэтэл харж суусан хилийн асуудал 2-р улирлаас цэгцэрж 7 сарын 21-ны байдлаар 10.1 сая тонн нүүрс гаргаж өнгөрсөн оны дүнг гүйцлээ.
Ашигтай нь тонн коксжих нүүрсний үнэ өнгөрсөн онтой харьцуулахад өндөр байгаагаас үүдэн 2.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үе 7 сарын гүйцэтгэл 1.1 тэрбум ам.доллароос 263 хувь илүү байгаа бол 12 сарын гүйцэтгэл 2.7 тэрбум ам.долларын 105 хувьтай тэнцэж байна.
Нүүрсний экспорт нь Монгол улсын гадаад валютын урсгалыг бүлдүүлж буй чухал хүчин зүйл билээ.

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ТАЙЛАНГАА ГАРГАХ КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ
Пүрэв гарагт зах зээл нээгдэхийн өмнө – Mastercard (NYSE:MA), Honeywell (NASDAQ:HON), Pfizer (NYSE:PFE), Merck & Co (NYSE:MRK), Comcast (NASDAQ:CMCSA), Altria (NYSE:MO)
Пүрэв гарагт зах зээл хаагдсаны дараа – Intel (NASDAQ:INTC), Edwards Lifesciences (NYSE:EW), KLA-Tencor (NASDAQ:KLAC), DexCom Inc (NASDAQ:DXCM)
Баасан гарагт зах зээл нээгдэхийн өмнө – Exxon Mobil (NYSE:XOM), Procter & Gamble (NYSE:PG), Chevron (NYSE:CVX), AbbVie (NYSE:ABBV), AstraZeneca (NASDAQ:AZN), Charter Communications (NASDAQ:CHTR)
