- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХҮССЭН САЛБАРЫНХАА БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖ
ХҮССЭН САЛБАРЫНХАА БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖ
Hang Seng индекс - Доод цэг | Хятадын эдийн засаг-Хүндрэл | Нээлттэй бонд-Захиалга авч байна

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ:
🔵Хонг-Конгийн Hang Seng индекс 2022 оны 11 сараас хойших хамгийн доод цэгтээ ирлээ.
🔵Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгон бууруулсан бол ипотекийн 5 жилийн зээлийн хүүг 4.20% хэвээр үлдээлээ.
🔵Бондын зөвлөхүүд зөвлөж байна. | Ямар компанийн бондод хөрөнгө оруулах вэ?
🔵Инвескор Бонд 2.0-ын 5-р транчийн захиалга эхэллээ.
🔵 Мета ирэх долоо хоногийн эхээр Threads App-ийн вэб хувилбарыг гаргана. | Элон Маск “X” платформ дээр блоклох үйлчилгээг хаана гэж мэдэгдлээ.
🔵МХБ-ийн долоо хоногийн арилжааны тойм мэдээ

УНАЛТ
Хонг-Конгийн Hang Seng индекс 2022 оны 11 сараас хойших хамгийн доод цэгтээ ирлээ.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, түүний сүүдэр дэх банкны секторын уналтын дохиотой зэрэгцэн Hang Seng индекс 2.1%-иар унаж 18,000 түвшнээс доошоо орсон нь 11 сараас хойших хамгийн доод цэг нь боллоо.
Хятадын үл хөдлөхийн аварга Evergrande компанийн дампуурлыг АНУ-ын шүүхээс зарласан. Үүнтэй холбоотойгоор Хятадын цахилгаан автомашин, онлайн худалдааны компаниудын хувьцаанууд дагаад уналаа. Тухайлбал цахилгаан автомашины хувьцаанууд 4-6%-ийн уналтыг үзүүлсэн байна.

Мөн Хятадын 1-р ангилал буюу CSI399 индекс 1.2%-иар унаж хаагдсан бөгөөд Хятадаас бусад орны хөрөнгө оруулагчид нийт 8.5 тэрбум юанийн хувьцаагаа аль хэдийн заржээ.
Иймд гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд Shanghai, Shenzhen, болон Beijing хөрөнгийн биржүүд шимтгэлээ бууруулахаа зарлалаа.

ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛ
Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгож буурууллаа.
Даваа гарагт Хятадын Ардын банк 1 жилийн зээлийн хүүг хүлээгдэж байснаас бага хувиар буурууллаа. Харин тус улсын эдийн засгийн идэвхжил удааширч байгаа тул таван жилийн зээлийн хүүгээ өөрчилсөнгүй.
Тодруулбал, Хятадын төв банк 1 жилийн зээлийн хүүг (LPR) 3.55%-иас 3.45% болгож бууруулсан бол ипотекийн 5 жилийн зээлийн хүүг 4.20% хэвээр үлдээлээ.
Энэхүү шийдвэр нь нэг талаас эдийн засгаа дэмжих, нөгөө талаас хүүгийн бууралтаас үүдэн юанийн ханш сулрах эрсдэлийг хязгаарлах буюу тэнцвэрийг хадгалахад чиглэж байна.
Тус улсын эдийн засгийн чухал үзүүлэлтүүд 7 сард бараг өсөөгүй, мөнгөн тэмдэгт нь сүүлийн 9 сарын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүрсэн нь Хятадын эдийн засаг хүндэрч магадгүй гэсэн дохио өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, бизнесийн идэвхжил удааширч, дефляци нэмэгдэх хандлагатай байгаа тул төв банкнаас хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээ удаа дараа амласан билээ.

Хэдийгээр зээлийн хүүг бууруулсныг зах зээл сайшааж байгаа ч хөрөнгө оруулагчдын зүгээс өсөлтийг дэмжихийн тулд илүү зорилтот, санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг засгийн газраас хүсэж байна.
Учир нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хямрал тохиож байгаа бөгөөд Country Garden Holdings (HK:2007) зэрэг томоохон компаниуд одоо дампуурлын ирмэг дээр байна. Тиймээс зээлийн нөхцөлийг цаашид сулруулах замаар үл хөдлөх хөрөнгийн салбарыг дэмжих шаардлагатай гэж тэд үзэж байна.

ТЕХНОЛОГИ
🌎Мета ирэх долоо хоногийн эхээр Threads App-ийн вэб хувилбарыг гаргана. | Ням гарагт Уолл Стрит сэтгүүлээс “ Мета ирэх долоо хоногийн эхээр Threads аппликэйшныхаа вэб хувилбарыг танилцуулахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ.
Хуучнаар Твиттер буюу “Х” платформтой өрсөлдөхөөр гарч ирсэн тус аппликэйшн нь өнөөг хүртэл зөвхөн гар утсан дээр ажиллаж байсан бөгөөд хүлээж байсан шиг олныг хамарч чадаагүй байна.
❌Элон Маск “X” платформ дээрх блоклох үйлчилгээг хаана гэж мэдэгдлээ. | Илон Маск өнгөрсөн оны 10 сард Твиттер платформыг $44 тэрбумаар худалдаж авснаасаа хойш маш олон өөрчлөлтийг хийж байна. Үүний нэг нь хэрэглэгчдийн блоклох үйлчилгээг “хаах” болж байна.
Одоогоор тухайн хэрэглэгч бусдыгаа "блоклоход" "блоклуулсан" хэрэглэгч түүний нийтлэлүүдийг харах, зурвас илгээх боломжгүй болдог.
Apple-ийн App Store, Google-ийн Play Store аппликэйшн нь хэрэглэгчдээ хамгаалах бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд хэрэв Илон Маск шийдвэрээ цуцлахгүй бол “Х” үйлчилгээг дэмжих үйлдлийг ч зогсоож магадгүй юм.

✔iPhone 15 загвар одоогийн Lightning стандартаас USB-C стандартад шилжсэнээр илүү хурдан цэнэглэгддэг болох нь ээ.
iPhone 15 загварын аль нэг хувилбарыг 35W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг болгосноор цэнэглэгдэх хугацаа нь богиносож байна гэж эх сурвалж мэдээлжээ.
Одоогоор iPhone 14 Pro хувилбарууд 27W хүртэл чадалтай цэнэглэгчийг дэмждэг бол iPhone 14 нь 20W чадлаар хязгаарлагддаг бөгөөд бүрэн цэнэглэхэд ойролцоогоор хоёр цаг зарцуулдаг байна.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |



ЯМАР КОМПАНИЙН “БОНД”-ЫГ СОНГОХ ВЭ?
Сүүлийн 2 жилд Биржийн бус зах зээлд нийт 1.2 их наяд төгрөгийн бонд арилжаалагджээ.
Үүнээс 2023 оны эхний хагас жилд Биржийн бус зах зээлд гарсан нийт компанийн бондын 52%-ийг Голомт Капитал ҮЦК андеррайтер дангаар гүйцэтгэсэн байна. Бид эдийн засагт жин дардаг олон салбаруудын компаниудад магадлан шинжилгээ хийж, бонд гаргадаг туршлагатай.
Тиймээс Та өөрийн хүссэн салбарын бондод хөрөнгө оруулах боломжийг Голомт Капитал санал болгож байна.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ🖐️
🔵Хугацаа: 12-24 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
НЭЭЛТТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА.
Инвескор ББСБ ХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, нийт 50 тэрбум төгрөг хүртлэх үнийн дүн бүхий 100,000 ширхэг өрийн хэрэгслийг СЗХ-ны 2022.11.09-ний өдрийн тогтоолоор бүртгэж нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн билээ.
"Инвескор Бонд 2.0"-ын 5-р транчийн нөхцөл:

🟦Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
🟦Нийт татан төвлөрүүлэх: 10 тэрбум төгрөг
🟦Хүү: 18%
🟦Хугацаа: 12 сар
🟦Хүүгийн төлөлт: Улирал тутам
🟦Захиалга авах хугацаа: 2023.08.21-25

ДОТООДЫН АРИЛЖАА

МХБ-ийн долоо хоногийн арилжааны тойм мэдээ
\2023.08.14-18\
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 8 дугаар сарын 14-нээс 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 3 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 166,385,452,324 төгрөгийн арилжаа хийсэн байна.
🟢ХУВЬЦААНЫ АРИЛЖАА | Нийт 71 компанийн 10,169,145.00 ширхэг хувьцааг 2,201,311,606.72 төгрөгөөр арилжааллаа.
🟢КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА | Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1,561 ширхэг үнэт цаасыг 155,381,440 төгрөгөөр арилжаалав.
🟢ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА | Мандал Ирээдүйн Өсөлт болон Үндэсний Хувьчлалын Сангийн нийт 316,583 ширхэг нэгж эрхийн 74,788,076 төгрөгийн арилжааг хийв.
🟢БАГЦЫН АРИЛЖАА | Багцын арилжаагаар нийт 6,328,172 ширхэг үнэт цаасыг 1,150,362,420 төгрөгөөр арилжаалав.
2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 10,438,934,494,779 төгрөг болсон бол ТОП-20 индекс 35,948.57 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.24 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
