- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🌎GREENLAND АНУ-Д ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
🌎GREENLAND АНУ-Д ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
| Greenland, АНУ🌐 | Венесуэл газрын тос🛢️АНУ | Samsung-ийн ашиг📈огцом өсөв. | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! |

🌎GREENLAND АНУ-Д ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

🔵Greenland нь Арктик ба Хойд Атлантын заагт байрладаг, цөөн хүн амтай ч стратеги, аюулгүй байдал, эдийн засгийн хувьд асар чухал нутаг бөгөөд үүний улмаас АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус газрыг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.
🔵Оросоос АНУ руу чиглэх баллистик пуужингийн хамгийн богино зам Greenland, Хойд туйлын дээгүүр дайрдаг тул АНУ аль хэдийн тухайн бүс нутагт байр сууриа эзэлж эхэлсэн. Мөн Greenland нь Арктикаас Атлантын далай руу гарах GIUK Gap хэмээх тэнгисийн стратегийн зангилаанд оршдог бөгөөд Оросын шумбагч онгоц, цэргийн хөдөлгөөнийг хянахад чухал үүрэгтэй.
🔵Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Арктикийн мөс хайлж, АзиЕвропыг холбох шинэ далайн тээврийн замууд нээгдэж буй нь Greenland-г цэрэг стратеги төдийгүй худалдаа, логистикийн хувьд улам үнэ цэнтэй болгож байна.
🔵Үүнээс гадна Гринланд нь газрын тос, байгалийн хий, ховор элемент, чухал ашигт малтмалын томоохон нөөцтэй бөгөөд эдгээр нь цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах технологид зайлшгүй хэрэгтэй тул Хятадын ховор элементийн давамгай байдалтай өрсөлдөх АНУ-ын стратегитай шууд холбоотой.

ВЕНЕСУЭЛ🛢️ГАЗРЫН ТОСНЫ ОРЛОГООРОО ЗӨВХӨН АНУ-ЫН БАРАА АВНА.

🔵АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлд санал болгосоэ нефтийн гэрээний үр дүнд Венесуэл улсын нефтийн борлуулалтын орлогоороо зөвхөн АНУ-ын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах болно гэж мэдэгдэв.
🔵Энэ мэдээллийг тэрбээр Өөрийн 🌐Truth Social платформд бичсэн постондоо илэрхийлсэн бөгөөд ийм тохиролцоо нь өмнөх өдрүүдэд зарласан нефтийн түншлэлтэй холбоотой гэж тайлбарласан юм.
🔵Трампын хэлснээр Венесуэл улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эм тариа, мөн цахилгаан хангамж, эрчим хүчний системийг сайжруулах тоног төхөөрөмж гэх мэт АНУ-ын бүтээгдэхүүнийг нефтийн борлуулалтын орлогоороо худалдаж авах болно. Тэрээр үүнийг АНУ Венесуэлийн гол бизнесийн түнш болох томоохон алхам гэж тодорхойлсон байна.
🔵АНУ-ын Засгийн газрын төлөвлөгөө нь энэ нефтийн борлуулалтаас олсон мөнгийг Венесуэлийн засгийн газрын харьяаллаас гадна, АНУ-ын хяналт дор ашиглуулах замаар Венесуэлийн эдийн засаг, дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарыг сэргээхэд чиглүүлэх явдал байна.


📈 SAMSUNG-ИЙН АШИГ ОГЦОМ ӨСӨВ.

🔵Samsung Electronics 2025 оны дөрөвдүгээр улиралд зах зээлийн хүлээлтээс давсан ашигтай ажилласан талаараа мэдэгдсэн бөгөөд үүний гол шалтгаан нь хиймэл оюун ухааны эрэлт огцом📈 өсөж, санах ойн чипийн нийлүүлэлт хомсдсоноос үнэ эрчимтэй нэмэгдсэнтэй холбоотой юм.
🔵Тус компани үйл ажиллагааны ашгаа 20 их наяд воон гэж тооцоолсон нь өмнөх оны мөн үеэс гурав дахин 📈өссөн үзүүлэлт бөгөөд борлуулалтын орлого ч огцом нэмэгдэх хандлагатай байна. Санах ойн чипийн үнэ дөрөвдүгээр улиралд 40–50 хувиар 📈өссөн бөгөөд 2026 оны эхний улиралд ч ижил түвшний өсөлт үргэлжлэх төлөвтэй байгаа нь Samsung-ийн ашигт ажиллагааг дэмжиж байна.
🔵Үүнтэй холбоотойгоор компани ашгийн маржин өндөртэй, хиймэл оюун ухааны серверт ашиглагддаг HBM чип дээр илүү төвлөрч, томоохон AI компаниудтай нийлүүлэлтийн гэрээ байгуулах шатандаа явж байна.
🔵Харин нөгөө талд чипийн хомсдол, өртөг өсөлтөөс шалтгаалан ухаалаг утас болон өргөн хэрэглээний электроникийн үнэ нэмэгдэх, улмаар эрэлт саарах эрсдэл байгааг удирдлагууд ☝️анхааруулжээ.Зах зээл дээр Samsung-ийн хувьцаа богино хугацаанд бага зэрэг буурсан ч сүүлийн өдрүүдэд санах ойн чипийн үнийн өсөлтөд суурилсан өөдрөг хүлээлтээр түүхэн 📈 дээд түвшинд хүрээд байсан юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
