- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОДИТООР ХЭРЭГЖДЭГ-🏬GO.TO МARKET
ТАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОДИТООР ХЭРЭГЖДЭГ-🏬GO.TO МARKET
🔴АНУ болон БНХАУ- Сөргөлдөөн | 📊 Жуулчин Дюти Фрий - Ногдол ашиг | 📌Open AI - Шинэ систем | 📍Таны хуримтлалын шинэ болож-🤗 БОНД

ТАНЫ ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОДИТООР ХЭРЭГЖДЭГ

“Go.to Мarket” худалдааны үйлчилгээний төв 5.16-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ 🤗
Мастер Түншлэл ХХК нь Голомт Капитал үнэт цаасны компанитай хамтран хойд бүсий хамгийн том, шинэ үеийн зах "Go.to Market" төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр "МАСТЕР БОНД"-ыг хөрөнгө оруулагчдад санал болгож, шаардлагатай санхүүжилтийг татан төвлөрүүлсэн билээ.
Урьд нь тэд Улаанбаатар хотод Хиймор, Pro One, UB Tower төслүүдээ амжилттай хэрэгжүүлж, олон аж ахуйн нэгж, хувь хүн, бизнес эрхлэгчдийг өөрийн гэсэн ажлын байртай, амжилтын гараатай болгосон.
Тэгвэл энэ удаад Мастер группийн 5 дахь томоохон төсөл болох 🏬"Go.to Market" шинэ төсөл амжилттай хэрэгжиж 2024.05.16-нд үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

"Go.to Market" худалдаа үйлчилгээний 🏬төв нь:
Олон нийтэд зориулсан амрах тухлах ногоон байгууламж
Хүүхдэд ээлтэй аюулгүй орчин
Үйлчлүүлэгчийн урсгалыг татах экосистем
Олон нийтэд зориулсан амрах тухлах ногоон байгууламж
Нэгдсэн маркетинг
Онлайн худалдааны платформыг нэвтрүүлсэн архитектур дизайны өвөрмөц шийдэл бүхий шинэ үеийн худалдаа үйлчилгээний төв юм.
![]() | ![]() |
Голомт Капитал үнэт цаасны компани нь хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үүднээс санхүүжилт татан төвлөрүүлсэн төслүүдийн явц, зарцуулалтад байнга хяналт тавьж, үндсэн болон хүүгийн төлбөрийг 📅1 ч хоногийн хоцролтгүйгээр байршуулан ажилладаг.
![]() | ![]() |
Тиймээс 🏬"Go.to Market" төслийн татан төвлөрүүлсэн хөрөнгө оруулалт зориулалтын дагуу бодитоор хэрэгжиж, удахгүй ашиглалтад орох гэж буйтай газар дээр нь танилцлаа.
![]() | ![]() |
Хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Улаанбаатар хотын хойд бүсэд оршин суугаа болон зуслангийн зүгт зорчиж буй иргэдэд бүх төрлийн худалдаа хийж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж буй Мастер Түншлэл ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.🤗


Жуулчин Дюти Фрий ХК ногдол ашиг хуваарилна
Жуулчин дюти фрий ХК-ийн үйл ажиллагаа эрхэлж байсан нийт хугацаанд хуримтлагдсан ашгийн хэмжээ 2023.12.31-ний байдлаар 💵2,978,330,266 төгрөгт хүрсэн байна.
Тус компанийн ТУЗ-ийн 2024.05.08-ны өдрийн тогтоолоор компанийн нийт хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд ногдох хэмжээг 💵30,600төгрөгөөр тооцож, нийт 💵2,000,077,200 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 📅2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 📅2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

"GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2" БҮРТГЭЛ 2024.06.16-НД ХААГДАНА
Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор "GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2" гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

Эрхэм та Голомт Капитал ҮЦК-ийн зохион байгуулж буй “Golomt Capital Championship-2” гадаад арилжааны уралдаанд оролцож, хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхамаа хийн, мэргэшсэн менторуудаас зөвлөгөө, мэдээлэл аваарай.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20



OpenAI шинэ хайлтын системээ танилцуулна
OpenAI нь Microsoft-ын дэмжлэгтэйгээр Alphabet-ийн Google-тэй өрсөлдөхүйц хиймэл оюун ухаанд суурилсан шинэ хайлтын систем хөгжүүлж танилцуулахаар төлөвлөж байна.
Энэхүү танилцуулгыг Google-ээс жил бүр зохион байгуулдаг I/O бага хурлаас өмнөх өдөр буюу даваа гарагт хийж магадгүй гэж эх сурвалжууд мэдээлжээ.

OpenAI-ийн хайлтын систем нь ChatGPT бүтээгдэхүүний өргөтгөл бөгөөд ChatGPT нь вэбээс шууд мэдээлэл авч оруулах боломжийг олгоно гэж Bloomberg мэдээлэв.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Сургалт орлоо: Эрх нь зөрчигдсөн хөрөнгө оруулагч хэрхэн гомдол гаргах вэ?
Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо болон Монголбанкнаас хамтран хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй иргэдэд зориулсан "Олон нийтийн санхүүгийн боловсролыг дэмжих хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж, анхан шатны сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Голомт Капитал ҮЦК нь тус арга хэмжээний онцлог, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд "Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах" сэдэвт сургалтыг орлоо.

Тус сэдвийн хүрээнд:
Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалт;
Хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалах зохицуулалт;
Эрх нь зөрчигдсөн хөрөнгө оруулагч хэнд, хаана, хэрхэн хандаж гомдол гаргах вэ? зэрэг сэдвүүдийг ярилцлаа.

Quant хөрөнгө оруулалтын загалмайлсан эцэг James Simons 86 насандаа өөд боллоо
Математикч, хүйтэн дайны үеийн ЗХУ-ын тагнуулын код тайлагч, Медаллион тоон хөрөнгө оруулалтын сангийн үндэслэгч, Renaissance Technologies компанийн үүсгэн байгуулагч James Simons 86 насандаа өөд боллоо.
Forbes сэтгүүлийн мэдээлснээр, тэрээр 31 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөс гадна өөрийн хөрөнгө оруулалтын сандаа физикч, математикч, одон орончид болон компьютерын шинжлэх ухааны мэргэжилтнүүдийг ажилд авдаг байснаараа бусад сангуудаас ялгардаг байв.

Сүүлийн 30 жилийн хугацаанд Медаллион хөрөнгө оруулалтын сан нь жилийн 📊60%-ийн дундаж өгөөжтэй ажилласан байна. 2019 онд James Simons-ын тухай “The Man who solved the marlet” ном хэвлэгдсэн юм


БНХАУ-д эрэлт нэмэгдэж эдийн засаг нь “гэсэж” эхэллээ
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс 3 сар дараалан өсөлттэй гарсан нь эрэлт нэмэгдэж буйг илэрхийлж байна.
Тодруулбал:
БНХАУ-ын инфляцын түвшин 4-р сард 0.3% гарлаа
БНХАУ-ын үйлдвэрлэлийн үнийн индекс 2.5% гарлаа
Шинжээчдийн хэлж буйгаар БНХАУ-ын дотоод эрэлт нэмэгдэж байна

2024 оны 4 сарын байдлаар БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс 3 дахь сардаа дараалан өссөн нь эдийн засагт эрэлт өссөнийг илтгэж буй бол үйлдвэрлэгчийн үнийн индекс буурсан нь эдийн засаг сайжирч байгааг харуулж байна.
📍Гэхдээ БНХАУ-ын зах зээлийн шинжээчид, Бээжингийн томоохон компаниуд ажилчдаа цомхотгож буйг, одоогийн өсөлт нь тогтвортой биш бөгөөд үл хөдлөхийн хямрал сунжирч байгааг тодотгож байна.


Зах зээлийн шинжээч таныг урьж байна
Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсч буй хэн бүхэнд Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай
Бизнес болон санхүүгийн шинжилгээ хийх аналитик ур чадвартай
Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой
Python, VBA эзэмшсэн бол давуу тал болно
Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
🤗Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх)
🤗Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.
🤗CV хүлээн авах хугацаа: 2021.05.08 - 2021.05.15

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД
Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
![]() | ![]() |
БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД
📊 Өсөлттэй салбар
📱Хүүгийн харьцуулалт
📅Хүү төлөх давтамж, хугацаа
💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530



АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн сөргөлдөөн
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газар ирэх долоо хоногийн мягмар гарагт Хятадтай баримтлах үнэ тарифын талаарх хуулийн төслийг танилцуулах гэж байна.
Энэхүү хуулийн хүрээнд стратегийн гол салбарууд болох цахилгаан автомашин, батарей, нарны эрчим хүчний төхөөрөмж зэрэгт импортын татвар ногдуулна хэмээн таамаглаж байна.

АНУ болон БНХАУ-ын хооронд эдийн засгийн сөргөлдөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Байдены засгийн газраас өнгөрсөн сард Хятадын ган, хөнгөн цагааны татварыг нэмэгдүүлэх уриалгыг эхлүүлсэн юм.


МХБ-ийн 2024.05.14-ний өдрийн арилжаа
2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 265,511,869 төгрөгийн үнийн дүн бүхий 955,992 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 53,721 ширхэг нэгж эрх 41,757,800 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 99,900 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 378 ширхэг бонд 37,800,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,410,378,240 төгрөгөөр
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,013,217,700 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,145,359,360 төгрөгөөр
"Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 8,089,600 ам.доллар буюу 27,355,548,672 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.66% хувиар өсч, 42,731.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,964,807,937,290 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
