• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • GOOGLE 2 ИХ НАЯД 💵АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ БОЛЛОО. | 🪙ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ 🤗БОНДУУД

GOOGLE 2 ИХ НАЯД 💵АМ.ДОЛЛАРЫН ҮНЭЛГЭЭТЭЙ БОЛЛОО. | 🪙ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ 🤗БОНДУУД

🔴Монголын эдийн засаг - 7.8% өсөлт | ⏲️ХНС-ийн бодлогын шийдвэр- Хэрхэн ашиглах вэ? | 💵Хаан банк- Санхүүгийн тайлан

ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэрийг арилжаанд хэрхэн ашиглах вэ?  

  • Өгөгдөл: ХНС-ийн ээлжит шийдвэр

  • Хэзээ: 2024.05.02-ны 02:00 цагт

  • Хүлээлт: Бодлогын хүүг 5.25-5.50% хооронд хадгалах

Хэрэв бодлогын хүүг өсгөх шийдвэр гарвал яах вэ?

Хувьцаанууд: 

Санхүүгийн болон өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч компаниудын хувьцаа өсөх боломжтой. Мөн технологи болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцаа түлхүү зарагдах хүлээлт байна.

Бондууд: 

2 жилийн хугацаат бондын өгөөж 5.0%-иас давж өсөх боломжтой. 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4.7-5.0%-д хүрч өснө.

Түүхий эдүүд: 

Бодлогын хүүг өсгөх хүлээлт түүхий эдүүдийн ханшид сөргөөр нөлөөлөх магадлал бага байна. Ам.долларын ханшийн чиглэл хүчтэй байх эсэх нь түүхий эдийн ханшид нөлөөлөхөөр байна.

Хэрэв бодлогын хүүг аажмаар бууруулах шийдвэр гарвал яах вэ?

Хувьцаанууд: 

Мөчлөгийн чанартай хэрэглээний салбар, технологийн салбарын хувьцаанууд өсөх боломжтой. Индексүүд оройн цэгээ шалгаад бууж буй энэ үед чиглэл хүчтэй өөрчлөгдөх боломжтой.

Бондууд: 

АНУ-ын 2 жилийн хугацаатай бондуудын өгөөж өөрчлөгдөхгүй бол 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 4.5%-д унах магадлалтай.

Түүхий эдүүд: 

Түүхий эдийн ханшид эергээр нөлөөлж ерөнхий трендийн үндсэн хөдөлгөөнийг үүсгэх магадлалтай. Ялангуяа алт болон мөнгөний ханшийг дэмжинэ.

 

Stock Market Loop GIF by xponentialdesign

МОНГОЛЫН ТОП БАНКНУУДЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ ЦУВРАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 ХААН БАНК ХК

2024 оны 1-р улирлын байдлаар Хаан банкны хүүгийн орлого 34.74%, цэвэр ашиг 21.26%, нийт хөрөнгө 11.68%-ийн өсөлттэй байна.

Монгол Улсын эдийн засаг 2024 оны эхний 2 сард 7.8% өслөө

Монгол Улсын эдийн засгийн онцлох үзүүлэлтүүд зарлагдаад байна. Он гарсаар манай улсын нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оноос 4 сая тонноор өсөж, нийт 18.1 сая тонн нүүрс экспортлоод байна.

Экспортын голлох түүхий эдүүдийн үнэ өссөн буюу  2024 оны 4 сард дэлхийн зах зээл дээрх алтны үнэ түүхэн дээд хэмжээнд, зэсийн үнэ сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрлээ.

БНХАУ-ын гангийн зах зээлийн уналтаас шалтгаалан сүүлийн саруудад нүүрсний үнэ бууралттай байсан ч цар тахлын өмнөх үеэс өндөр байна. 

БНХАУ-ын 1 дүгээр улирлын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давж 5.3 хувь гарсан нь манай улсын экспортыг эрэлт талаас дэмжих гол хүчин зүйл болж байна.

Дээрх үзүүлэлтүүдийн нөлөөгөөр Монгол Улсын хэмжээнд уул уурхай, боловсруулах үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлтийн нөлөөгөөр эдийн засаг 7.8 хувийн өсөлт үзүүллээ.

Мөн 1 дүгээр улиралд улсын хэмжээнд инфляц өмнөх оны мөн үеэс 5.2 нэгж хувиар буурч, 7 хувьд хүрснээр Монголбанкны зорилтот түвшинд хүрч тогтворжоод байна.

 

Эх сурвалж: Сангийн яам

Google 2 их наяд ам.долларын үнэлгээтэй боллоо.

Google-ийн толгой компани болох Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 2 их наяд ам.долларын босго давжээ. Ингэснээр хоёр их наяд ам.долларын үнэлгээтэй болсон АНУ-ын 4 дэх компани болж байна.

Энэ нь тус компанийн улирлын тайлан таамагласнаас өндөр гарч хувьцааны үнэлгээ өссөнтэй холбоотой юм.

google GIF

Alphabet-ийн өнгөрсөн улирлын орлого өмнөх оны мөн үеэс 15%-аар нэмэгдэж, 80.54 тэрбумд хүрсэн бөгөөд компани түүхэндээ анх удаа ногдол ашиг тараах болсноо зарласан.

Тэд нэгж хувьцаанд 20 центийн ногдол ашиг тараах ба цаашид улирал бүрд ашиг тараах зорилготой байгаагаа мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Apple, Microsoft, NVIDIA компаниуд 2 их наяд ам.доллароос дээш үнэлгээтэй хэвээр байгаа бол Саудын Арабын газрын тосны Saudi Aramco групп тэдэнтэй нэгдэхэд тун ойрхон байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

 

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

📊 Өсөлттэй салбар

📱Хүүгийн харьцуулалт

📅Хүү төлөх давтамж, хугацаа

💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” - WEEK-4

 

Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж эхний долоо хоногтоо 19.7% байсан.

Харин 2 дахь долоо хоногтоо ТОП-10 оролцогчийн өгөөж 31.4%, ТОП-1 оролцогчийн өгөөж 36.8%-тай байсан бол 3 дахь долоо хоногт ТОП-10 оролцогчийн өгөөж 14.1%-тай, ТОП-1 оролцогчийн өгөөж 21.3%-тай байв.

Харин Golomt Capital Championship уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 4 дэх долоо хоногтоо 23.4% байна.

Харин ТОП-100 харилцагчийн өгөөж 4 долоо хоногийн хугацаанд 6.25% байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн өгөөж болох -2.9%-иас өндөр байна. 

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд

  • JD.com (NYSE:JD)

  • Xanadu Mines (ASX:XAM)

  • Alibaba Group Holdings (NYSE:BABA)

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд

  • Ganfeng Lithium (HKEX:1772)

  • 3M Co (NYSE:MMM)

  • NIO (NASDAQ:NIO)

Эхний 4 долоо хоногийн үр дүнг харвал уралдаанд оролцогчдын нийт багцын 31.6%-ийг түүхий эд, үндсэн материалын салбарын хувьцаанууд бүрдүүлж байгаа бол  21.5%-ийг мөчлөгийн чанартай бүтээгдэхүүний салбар, 15.8%-ийг технологийн салбарын хувьцаанууд бүрдүүлж байна. 

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

МХБ-ийн 2024.04.30-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 413,060,903 төгрөгийн үнийн дүн бүхий 1,133,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Монгол нэхмэл ХК (MNH +15.00%)

  • Сор ХК (SOR +15.00%)

  • Монгол керамик ХК (KEK +14.97%)

  • Монгол шевро ХК (MVO -14.98%)

  • Бөөний худалдаа ХК (BHL -14.61%)

  • Мерекс ХК (MRX -11.71%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,010 ширхэг нэгж эрх 1,810,840 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 53,000 ширхэг үнэт цаас 2,651,050,000 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 114 ширхэг бонд 11,400,020 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  •  "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,736,870,400 төгрөгөөр

  •  "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,249,136,640 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 768,600 ам.доллар буюу 2,595,585,258 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.22% хувиар буурч, 43,175.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,106,916,114,219  төгрөг боллоо. 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!