“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” 🏆 ТОП-10 ОРОЛЦОГЧИЙН ӨГӨӨЖ 📊 48.82%

🔴Shell - Шийдвэр | 📍 БНХАУ - Гол тоглогч | ✈️Singapore Airlines - Харамсалтай | 💵 Таны хуримтлалын шинэ боломж БОНД- 📊18-21%🤗

БНХАУ дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний гол тоглогч хэвээр байх уу?

Хятад улс дэлхийн гол ханган нийлүүлэгч орон хэвээр байгаа ч энэхүү сүлжээг таслах гэсэн зарим улсын оролдлого хүндрэл учруулж болзошгүй хэмээн Alliaz Trade компанийн худалдааны тайланд онцолжээ.

Энэхүү судалгаанд Хятад, Франц, Герман, Итали, Польш, Испани, Их Британи, АНУ-ын 3000 гаруй компани хамрагдсан бөгөөд 2024 оны дэлхийн худалдааны төлөв байдлын талаарх санал асуулгад үндэслэсэн байна.

Судалгаанд хамрагдагсдын гуравны нэгээс илүү хувь нь Хятад дахь үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөж байгаа бол 11 хувь нь хумина гэж хариулсан байна.

Alliaz Trade компанийн Эдийн засгийн судалгааны албаны дарга Ана Боата хэлэхдээ “Европын компаниуд АНУ-тай харьцуулахад Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээг таслах гэсэн оролдлогоос өөр байр суурьтай нь илэрхий байна” гэжээ.

Alliaz Trade компанийн Эдийн засгийн судалгааны албаны дарга Ана Боата

Тодруулбал, Европын орнууд тэр дундаа Герман, Испанийн компаниудын 40 хувь, Францын компаниудын 30 гаруй хувь нь ангид байж Хятадтай худалдааны сүлжээгээ нэмнэ хэмээн төлөвлөж байгаа юм байна.

Харин нөгөө талд АНУ-ын аж ахуйн нэгжүүдийн ердөө 27 хувь нь Хятад улсад үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэгвэл Хятадын компаниуд экспортын хэмжээгээ нэмэх өөдрөг үзэлтэй байгаа бөгөөд 10 экспортлогч тутмын 1 нь экспортын хэмжээгээ 10 гаруй хувиар өснө гэж таамагласан байна.  

Singapore Airlines-ийн нислэгийн үеэрх хүчтэй донсолгооноос болж хүн амиа алджээ

Лондонгоос Сингапурын чиглэлд нисэж байсан Singapore Airlines компанийн нислэг хүчтэй агаарын урсгалд өртсөнөөс хүчтэй донсолж 1 хүн нас барж 30 хүн бэртсэн байна.

Донсолгоо Мьянмарын дээгүүр нисэх үед болсон бөгөөд Бангкокт яаралтай буулт хийсэн байна.

Нисэх онгоцны удирдлагын мэдээлснээр нас барсан иргэн нь 73 настай Британи эрэгтэй байсан бөгөөд үхлийн шалтгаан нь зүрхний шигдээс байх магадлалтай байна.

Сингапурын Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хяналтын газар тус хэргийг шалгахаар мэргэжилтнүүдээ Бангкок руу явуулсан байна.

Shell-ийн хувьцаа эзэмшигчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс татгалзав

 

Мягмар гарагт болсон эрчим хүчний Shell компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнд нэгдэх санал дэмжигдсэнгүй.

Follow This активист хөрөнгө оруулагчдын бүлгэмээс уур амьсгалтай тэмцэх хөдөлгөөнийг санаачилсан бөгөөд нийт 4 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг 27 хөрөнгө оруулагч дэмжсэн байна.

Тус бүлгэмээс тавьсан саналын хүрээнд Shell компанийг үйл ажиллагаагаа Парисын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гэрээний дагуу явуулахыг шаардсан ч нийт хувьцаа эзэмшигчдийн зөвхөн 18.6 хувь нь дэмжжээ.

Харин компанийн ТУЗ-ийн зүгээс боловсруулсан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогын төсөл 78.2 хувийн дэмжлэг авчээ.  

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-7



“Golomt Capital Championship-2” уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 7 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 48.82%-тай байна.

Харин нийт харилцагчийн өгөөж 7 дахь долоо хоногт (05/13-05/17) 4 гаруй хувьтай байгаа нь тухайн хугацааны S&P500 индексийн өгөөжөөс өндөр үзүүлэлт юм.

 

Багц дахь хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд

  • Crown Electrokinetics (NASDAQ:CRKN)

  • Alibaba (NYSE: BABA)

  • Jd.com (NYSE:JD)

Багц дахь хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд

  • Xinyi Solar (HKEX:968)

  • TMK Energy Ltd (ASX:TMK)

  • Petro Matad Ltd (LON:MATD)

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 

 

 БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮРДҮҮЛЭГЧ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН “ГОЛ ТОГЛОГЧ” БОЛОХОД БЭЛЭН ҮҮ?

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан анхны компаниудын нэг юм.  

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр чанартайгаар зуучлан ажиллаж байна.

Та уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан брокеруудтай холбогдоно уу.

МХБ-ийн 2024.05.21-ний өдрийн арилжаа

 

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 306,086,947 төгрөгийн үнийн дүн бүхий 563,388 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15.00%)

  • Улаанбаатар хивс ХК (UBH +14.96%)

  • Монгол нэхмэл ХК (MNH +14.96%)

  • Э-Транс ложистикс ХК (ETR -13.33%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.34%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL -9.35%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,930 ширхэг нэгж эрх 2,520,809 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 199,900 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,300 ширхэг бонд 130,000,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 38,851 ширхэг үнэт цаас 252,531,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,413,273,600 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 250,800 ам.доллар буюу 848,025,024 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 390,600 ам.доллар буюу 1,320,727,968 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,386,176,000 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,192,915,584 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 447,300 ам.доллар буюу 1,512,446,544 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 21,364,903,876 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.28% хувиар өсч, 42,496.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,995,145,564,872 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!