GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 14 ХОНОГ ҮЛДЛЭЭ

ХХБ хувьцаа эзэмшигчдийн хурал болно | Dell шалгарч үлдэв | Nikola хасагдах шатанд | Шорт арилжаачид VS хагас дамжуулагч

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 14 ХОНОГ ҮЛДЛЭЭ | Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

  • Худалдаа Хөгжлийн Банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа | Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

  • Dell-ийн ашиг буурсан ч хүлээлтээс бага байлаа | Dell Technologies зардлаа бууруулах арга хэмжээ авснаар ашгаа хамгаалж чадлаа.

  • Nikola Corp хувьцаагаа нэгтгэж магадгүй | Цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч Nikola Corp-ийн хувьцааны ханш нь тодорхой хугацааны тур Nasdaq-ийн арилжааны босго үнийн түвшинд хүрэхээргүй болж унасан тул хувьцаагаа нийлүүлэх шаардлагатай болоод байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Michael Lohscheller мэдэгджээ.

  • Чипний зах зээлийг сөрөгсөд 92 хувийн алдагдал хүлээжээ | Хиймэл оюуны “сэргэн мандалт” чипний эрэлтийг хүчтэй өдөөсөн нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаа унана хэмээн таамаглаж шорт арилжаа хийсэн хөрөнгө оруулагчид маш том алдагдал хүлээжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.06% буурч, 35,638.32 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,573,684,369,737 төгрөг боллоо.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 14 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

Уралдааны бүртгэл 2023.06.16-ныг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/ 

 

Худалдаа Хөгжлийн Банк хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлалаа

Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 45 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан байна.

Энэхүү хурлаар "Худалдаа, хөгжлийн банк" ХХК-ийн дүрмийг баталж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ.

Хугацаа, байршил: 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Туушин зочид буудлын "Соёмбо" танхим

Бүртгэлийн өдөр: 2023.06.19-ний өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох тухай;

  • "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн дүрмийг батлах тухай;

  • "Худалдаа, хөгжлийн банк" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай;

 

IPO

ХАС БАНК IPO | ҮНДСЭН ЗАХИАЛГАА АВЧ БАЙНА👏

ХАС БАНК олон нийтэд 5.01 хувиа санал болгож нийт 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

🟠Нийтэд санал болгох хувь: 5.01%
🟠Нэгж хувьцааны үнэ: 677 төгрөг
🟠Татан төвлөрүүлэх хөрөнгө: 35.7 тэрбум төгрөг
🟠Захиалга авах хугацаа: 2022.05.29-06.05

👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Хас Банкны хувьцааг захиалах боломжтой.

1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх
2️⃣ Мөнгө байршуулах
3️⃣ Захиалга өгөх

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530

-----------------------------------

📯ХасБанкны IPO-той холбоотой мэдээллийг: https://ipo.xacbank.mn

🟠Үндсэн андеррайтер: Rhinos Investment
🟠Туслах андеррайтер: Өлзий энд Ко Капитал

 

ӨСӨЛТ

Dell-ийн ашиг буурсан ч хүлээлтээс бага байлаа

Dell Technologies зардлаа бууруулах арга хэмжээ авсан нь нэгдүгээр улиралд ашгаа хамгаалах боломжийг олголоо.

Компанийн орлого 20 хувь буурч 20.92 тэрбум ам.доллар болсон ч энэ нь шинжээчдийн хүлээлт 20.27 тэрбумаас өндөр байлаа.

Нийт зардал 3.57 тэрбум ам.доллар байсан нь тус улиралд 6 хувь буурсан үзүүлэлт юм.

Ингэснээр компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 1.31 ам.доллар хүрч шинжээчдийн урьдчилсан тооцоолол болох 86 центийг хол давлаа.

Dell-ийн хувьцаа арилжааг 2 хувийн уналттай эхлүүлсэн боловч богино хугацаанд эргэн 5 хувийн өсөлт үзүүлжээ.

 

УНАЛТ

Nikola Corp хувьцаагаа нэгтгэж магадгүй

Цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч Nikola Corp-ийн хувьцааны ханш нь тодорхой хугацааны тур Nasdaq-ийн арилжааны босго үнийн түвшинд хүрэхээргүй болж унасан тул хувьцаагаа нийлүүлэх шаардлагатай болоод байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Michael Lohscheller мэдэгджээ.

Пүрэв гарагт Nikola-гийн хувьцаа 57 цент дээр хаагдсан бөгөөд баттерейгаар ажилладаг ачааны автомашины эрэлт сул үед ихээхэн зардалтай ажиллаж байгаа тус компани өнгөрсөн долоо хоногт биржээс хасах тухай мэдэгдэл хүлээн авсан байна.

Nasdaq бүртгэлтэй компаниудынхаа хувьцааг 1 ам.доллараар дээш үнээр арилжаалагдах шаардлага тавьдаг бөгөөд ажлын 30 өдөр дараалан үүнээс доогуур ханшаар арилжаалагдах үед мэдэгдэл хүргүүлдэг юм. Мэдэгдэл хүлээн авснаас хойш 180 хоног өгөгддөг бөгөөд энэ хугацаанд багтан дор хаяж ажлын 10 өдөр дараалан 1 ам.доллараас дээш үнээр арилжигдах ёстой аж.

 

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Бондуудын нөхцөл:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ЗАХ ЗЭЭЛ

Чипний зах зээлийг сөрөгсөд 92 хувийн алдагдал хүлээжээ

Хиймэл оюуны “сэргэн мандалт” чипний эрэлтийг хүчтэй өдөөсөн нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаа унана хэмээн таамаглаж шорт арилжаа хийсэн хөрөнгө оруулагчид маш том алдагдал хүлээжээ.

Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хувьцаануудыг шортолсон хөрөнгө оруулагчид 2023 он гарснаас хойш 18 тэрбум ам.доллар алдсан болохыг S3 Partners LLC зах зээлийн судалгааны байгууллага тооцоолжээ. Энэ нь шорт арилжаачид бооцоонд тавьсан нэг ам.доллар тутмынхаа 92 центийг нь алдсан гэсэн үг юм.

Филаделфиагийн Хөрөнгийн Биржийн хэмждэг “Хагас дамжуулагчийн индекс” энэ жил 39 хувийн өсөлт үзүүлээд байгаа бөгөөд мягмар гарагийн хаалтын ханш нь 2022 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүн болсон юм.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 31-ний өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 485,533,358 төгрөгийн үнийн дүн бүхий 896,771 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Крипто Үндэстэн ХК (CNF +11.24%),

  • Ариг Гал ХК (EER +10.53%),

  • Бөөний Худалдаа ХК (BHL +9.22%)

Хамгийн их бууралттай:

  • Булигаар ХК (MBG -12.27%),

  • Улаанбаатар Хивс ХК (UBH -4.84%),

  • Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE -4.29%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 153,770 ширхэг нэгж эрх 53,334,260 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 70 ширхэг үнэт цаас 7,000,000 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц / 12,800 тн / баяжуулсан сул коксжих нүүрс 10,240,000 юань буюу 4,978,483,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,211,200 ам.доллар буюу 14,519,880,704 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индекс 0.78% өсөж, 35,917.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,295,313,836,275 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!