- Голомт Капитал ҮЦК
- Posts
- GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – “Week 9” ҮР ДҮН
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – “Week 9” ҮР ДҮН
АНУ өрийн таазыг өсгөх асуудал хойшлов | Алтны ханш унав | Нэгдсэн улсын газрын тосны нөөц өсжээ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – “Week 9” ҮР ДҮН | Өнгөрсөн долоо хоногт TOP-10 жагсаалтад оролцогч Morikhon, Tuguldur болон N6utron нар шинээр багтан оржээ. Онцлох арилжааг оролцогч Geozaya, Billy, Noname22 нар хийсэн бөгөөд ProShares Ultra Bloomberg Natural Gas /BOIL.NYSE/, Aranjin Resources Ltd. /ARJN.TSX/, Rivian Automotive Inc. болон Imperial Petroleum Inc.-ийг сонгож арилжаанд оролцжээ.
АНУ-ын Конгресс болон засгийн газар өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрсэнгүй | АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден, Конгрессын дарга Кевин Маккарти нарын тус улсын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзаж ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрсэнгүй.
Алтны ханш унаж 2000 ам.доллараас доош орлоо | Алт тавдугаар сар гарснаас хойш анх удаагаа 2000 ам.доллараас доош орж уналаа.
АНУ-ын газрын тосны нөөц 3.7 саяар нэмэгдсэн гэв | АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.69 сая баррелиар өссөн болохыг Америкийн Газрын тосны Байгууллагаас мэдээллээ. Өмнөх долоо хоногт нь газрын тос олборлогчдын бүлэг 1.3 сая баррель газрын тос олборлосон хэмээн мэдэгдээд байсан билээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс -1.51 хувиар буурч, 36294.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,675,665,533,557 төгрөг боллоо.

GCC
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – “Week 9” ҮР ДҮН

Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм. Одоогоор тус уралдаанд +300 хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн дор өрсөлдөж байна.
Өнгөрсөн долоо хоногт TOP-10 жагсаалтад оролцогч Morikhon, Tuguldur болон N6utron нар шинээр багтан оржээ. Онцлох арилжааг оролцогч Geozaya, Billy, Noname22 нар хийсэн бөгөөд ProShares Ultra Bloomberg Natural Gas /BOIL.NYSE/, Aranjin Resources Ltd. /ARJN.TSX/, Rivian Automotive Inc. болон Imperial Petroleum Inc.-ийг сонгож арилжаанд оролцжээ.
--------------------------------------
👆 ТОВЧ ТОЙМ
📈 Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын S&P 500, DJIA болон Хонгконгын Hang Seng идексүүд уналттай хаагдсан бол АНУ-ын NASDAQ, Австралийн ASX 200 болон Японы Nнikkei 225 өсөлттэй хаагджээ.
📈 Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын инфляцын түвшин 4.9 хувь буюу шинжээчдийн хүлээлтээс 0.1 хувиар бага гарсан нь Холбооны Нөөцийн Сангийн арга хэмжээ үр дүнгээ өгч АНУ зорилтот түвшин (2 хувь)-д хүрэхэд ойртож буйг илтгэж байна. Мөн тус улсын өрийн таазыг өсгөх асуудлаар Ерөнхийлөгч Жо Байден болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКартигийн уулзалтын үр дүнд хүрэлгүй өндөрлөжээ.
📈 “Week 9”-ийн үеэр TOP-20 оролцогчид Хойд Америк болон Азийн зах зээлд тус бүр хөрөнгө оруулалтынхаа 45 хувийг хуваарилсан бол үлдсэн хувь нь Австралийн зах зээлд хөрөнгө оруулжээ.
Тэмцээн эхэлснээс хойш S&P 500, NASDAQ болон Hang Seng индексүүд 1-14% өсөлтийг үзүүлсэн бол манай TOP-20 оролцогчид 23.19%-ийн өсөлттэй арилжаа хийсэн байна.
--------------------------------------
👆 ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН
ProShares Ultra Bloomberg Natural Gas /BOIL.NYSE/
Proshares Ultra Bloomberg Natural Gas нь Proshares Bloomberg Natural Gas Subindex-ийн үзүүлэлтийг 2 дахин үржүүлсэнтэй тэнцэх ETF юм. Тус ETF байгалийн хийн үнэтэй шууд холбоотой тул богино хугацааны арилжаа хийхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.
--------------------------------------
МЭДЭЭЛЭЛ АВАХ-БҮРТГҮҮЛЭХ:

ЗАХ ЗЭЭЛ
АНУ-ын Конгресс болон засгийн газар өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден, Конгрессын дарга Кевин Маккарти нарын тус улсын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзаж ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрсэнгүй.
Иймд асуудлыг түр хойшлуулсан бөгөөд Ерөнхийлөгч Азийн орнуудаар хийх айчлалыг богиносгохоор болжээ.
Хэдэн цаг үргэлжилсэн уулзалтын дараа Маккарти сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хоёр тал өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрэхэд маш хол байна. Гэхдээ энэ долоо хоногийн эцэс гэхэд ойлголцох боломжтой” гэжээ.
Бүгд Найрамдахчуудын хувьд Ардчилсан намынхан төсвийн зардлыг бууруулах амлалт өгөхгүй бол өрийн таазыг 31.3 их наяд ам.доллараас хэтрүүлэхийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Ерөхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Макконнел “Бид дампуурал зарлахгүй гэдгийг мэдэж байна” гэжээ.

НЭГ ЖИЛД 16.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨГӨӨЖ

Голомт Капитал ҮЦК-ийн гаргасан бондуудад хөрөнгө оруулсан харилцагчид маань сүүлийн 1 жилийн хугацаанд нийт 16.1 тэрбум төгрөгийн өгөөж хүртжээ.
Ухаалаг шийдвэр гаргаж, өндөр өгөөж хүртсэн нийт хөрөнгө оруулагчдадаа баяр хүргэе.
Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

БИЗНЕС
Алтны ханш унаж 2000 ам.доллараас доош орлоо

Алт тавдугаар сар гарснаас хойш анх удаагаа 2000 ам.доллараас доош орж уналаа.
Алтны фьючерс Нью-Йоркын таваарын бирж дээр унци нь 1993 ам.доллар болж 29.7 ам.доллар буюу 1.5 хувиар суларсан бөгөөд арилжааны үеэр доод тал нь 1989.25 ам.доллар хүрсэн байна.
Алтны фьючерс тавдугаар сарын эхний долоо хоногт 2085.4 ам.доллар хүрч бүх цаг үеийн дээд ханшийг тогтоогоод байсан юм.
Спот ханш мөн ижил чиглэлд хөдөлгөөн харуулав. АНУ-ын зүүн эргийн цагаар мягмар гарагийн 13:40 орчимд спот үнэ унци нь 1987.62 ам.доллар байсан нь тухай өдрийн арилжаагаар 28.84 ам.доллар буюу 1.4 хувь суларсан үр дүн юм. Үүнээс өмнө 1985.59 ам.доллар хүрсэн байна. Тавдугаар сарын 4-нд алтны спот ханш 2073.29 ам.доллар хүрч түүхэн амжилтаа шинэчилсэн билээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт Капитал ҮЦК нийт хөрөнгө оруулагч, харилцагчдадаа 🏗️ барилгын салбарын өсөлтөөс өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ
⏱️ Хугацаа: 12-18 сар
🗓️ Хүү төлөлт: Хагас жил тутамд
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲 8688-9922 | 8083-7744 | 8083-6622
👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл доорх холбоосоор👇 орж мэдээллээ бөглөнө үү.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

БИЗНЕС
АНУ-ын газрын тосны нөөц 3.7 саяар нэмэгдсэн гэв

АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.69 сая баррелиар өссөн болохыг Америкийн Газрын тосны Байгууллагаас мэдээллээ. Өмнөх долоо хоногт нь газрын тос олборлогчдын бүлэг 1.3 сая баррель газрын тос олборлосон хэмээн мэдэгдээд байсан билээ.
Америкийн Газрын тосны Байгууллагын мэдээлэл нь хараахан албан ёсны мэдээ биш бөгөөд АНУ-ын Эрчим Хүчний Агентлагийн албан ёсны мэдээлэл өнөөдөр зарлагдах юм.
Эрчим Хүчний Агентлагийн албан ёсны мэдээллээр 5 дугаар сарын 5-нд дууссан долоо хоногт газрын тосны нөөц 2.951 сая барриалаар өссөн бөгөөд шинжээчид дэвшүүлсэн таамгийн дагуу өнгөрсөн долоо хоногт нөөц 0.92 сая баррелиар буурах хүлээлттэй байгаа юм.

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгуудыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.
БОНДУУДЫН НӨХЦӨЛ
🔵Хугацаа: 12-18 сар
🔵Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
🔵Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📲8688-9922
📲8083-6622
📲8610-5050
📲8888-0272
Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 438,800,494 төгрөгийн үнийн дүн бүхий 1,066,106 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Хархорин ХК (HHN +14.97%),
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.38%),
Адуун чулуун ХК (ADL +7.30%)
Хамгийн их бууралттай:
Бэрх Уул ХК (BEU -13.04%),
Улаанбаатар хивс ХК (UBH -9.09%),
Инвескор ББСБ ХК (INV -6.75%)
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,023 ширхэг нэгж эрх 7,358,516 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,820 ширхэг бонд 182,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOP-20 индекс -1.51 хувиар буурч, 36294.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,675,665,533,557 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
