GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – “Week 12” ҮР ДҮН

АНУ-ын газрын тосны нөөц буурав | Bitcoin сэргэлт | Үнэгүйгээр хиймэл оюун бүтээж сурах уу?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • 💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 – “Week 12” ҮР ДҮН | Өнгөрсөн долоо хоногт оролцогч Munkhzorig, Amka нар эргэн ирж, TOP-10-т багтжээ. Онцлох арилжааг оролцогч “5790”, Minjin болон UG нар хийж, Ashford Hospitality Trust, Inc. /AHT.NYSE/, BioNano Genomics /BNGO.NASDAQ/ болон LYFT /LYFT.NASDAQ/-ийг сонгон арилжаанд оролцжээ.

  • Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно | “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ сарын 30-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

  • АНУ-ын газрын тосны нөөц буурсан гэв | АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 1.71 сая баррелиар буурсан гэж API (American Petroleum Institute) мэдээллээ.

  • Bitcoin нэг өдрийн дотор 1,497 ам.доллараар өсөв | Мягмар гарагийн арилжаагаар Bitcoin 5.84 хувийн өсөлт үзүүлж 27,250 ам.доллар хүрлээ.

  • Google Cloud Generative AI-ийн сургалтыг үнэгүй болгов | Google Cloud нь хиймэл оюун ухааны (AI) системийн үндсийг заах, мөн Generative AI Studio хөгжүүлэлтийн орчныг танилцуулах зорилготой үнэгүй цахим сургалтын багц гаргажээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 1.37% буурч, 35,528.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,229,736,421,182 төгрөг боллоо.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН

💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 – “Week 12” ҮР ДҮН

Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм. Уралдааны бүртгэл дуусахад 9 хоног үлдээд байна.

Өнгөрсөн долоо хоногт оролцогч Munkhzorig, Amka нар эргэн ирж, TOP-10-т багтжээ. Онцлох арилжааг оролцогч “5790”, Minjin болон UG нар хийж, Ashford Hospitality Trust, Inc. /AHT.NYSE/, BioNano Genomics /BNGO.NASDAQ/ болон LYFT /LYFT.NASDAQ/-ийг сонгон арилжаанд оролцжээ.

--------------------------------------

☝️ ТОВЧ ТОЙМ

📈Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын S&P 500, NASDAQ болон DJIA, Хонгконгын Hang Seng болон Японы Nikkei 225 индексүүд өсөлттэй хаагдсан бол Австралийн ASX 200 индекс уналттай хаагджээ.

📈6 сарын 2-ны өдөр нийтлэгдсэн хөдөө аж ахуйгаас бусад салбарын ажил эрхлэлтийн мэдээ нийтлэгдэж тус үзүүлэлт нь шинжээчдийн таамаглалаас дээгүүр гарч шинээр 339 мянган ажлын байр нэмэгджээ.

📈Өнгөрсөн Бямба гарагт Ерөнхийлөгч Жо Байден өрийн таазны тухай хуулийг баталснаар АНУ дефолтыг зайлсхийж чадлаа. Тус хуулийн дагуу 2025 он хүртэл АНУ-д өрийн тавихгүй юм.

📈“Week 12”-ийн үэер TOP-20 оролцогчдын 70 гаруй хувь нь Хойд Америкийн зах зээлд хөрөнгө оруулсан бол 26 орчим хувь Азийн зах зээлд, үлсэн оролцогчид маань Европын зах зээлд хөрөнгө оруулжээ.

“Week 12”-ийн үеэр S&P 500, NASDAQ болон Hang Seng индексүүд дунджаар 2 хувийн өсөлтийг үзүүлсэн бол манай TOP-20 оролцогчид тухайн долоо хоногт 12.54 хувийн өсөлттэй арилжаа хийж зах зээлийн үзүүлэлтийг 6 дахин даваад байна.

--------------------------------------

👆ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН

-Lyft, Inc. /LYFT.NASDAQ/

Lyft, Inc. компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд АНУ болон Канадад үйл ажиллагаа явуулдаг. Тус платформ нь Uber Technologies, Inc.-ийн гол өрсөлдөгчийн нэг бөгөөд автомашины түрээсийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг аж. Өмнө нь Zimride, Inc гэх нэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 2013 оноос Lyft, Inc болгож өөрчилсөн бөгөөд 2019 оны 3 ард хувьцаагаа олон нийтэд санал болгосон юм.

--------------------------------------

МЭДЭЭЛЭЛ АВАХ-БҮРТГҮҮЛЭХ:
🌐http://gcc-academy.mn/

ХОЛБОО БАРИХ:
☎️7012-1530

Хөндлөнгийн хяналт:
⚖️Нексиа Глобал Монголиа Аудит ХХК

Мэдээллийн ивээн тэтгэгч:
🍋Lemon Press

 

Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болно

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг энэ сарын 30-нд цахим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.

Хурал болох газар: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн www.mse.mn цахим хуудас

Огноо: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудал:

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,

  • Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,

  • Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох

  • Бусад

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн www.mse.mn цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 86811212

И-мэйл: [email protected]

 

ТАВААР

АНУ-ын газрын тосны нөөц буурсан гэв

АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 1.71 сая баррелиар буурсан гэж API (American Petroleum Institute) мэдээллээ. Өмнөх долоо хоногийн нөөцийг 5.202 сая баррель хэмээн тус байгууллагаас мэдээлж байсан билээ.

Шатахууны хувьд API-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт нөөц 2.417 сая баррель, нэрэх бодис 4.5 сая баррелиар тус тус өссөн гэж мэдээлэв. Өмнөх долоо хоногт шатахууны нөөц 1.891 сая баррелиар нэмэгдсэн байна.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

КРИПТО

Bitcoin нэг өдрийн дотор 1,497 ам.доллараар өсөв

Мягмар гарагийн арилжаагаар Bitcoin 5.84 хувийн өсөлт үзүүлж 27,250 ам.доллар хүрлээ.

Өмнөх өдөр нь дэлхийн хамгийн алдартай крипто валют 25,739 ам.доллар хүрч 5.17 хувийн унаад байсан юм.

Bitcoin энэ он гарснааас хойш 65 орчим хувийн өсөлт үзүүлээд байгаа бөгөөд нэгдүгээр сарын 1-нд 16,496 ам.долларын ханштай байсан билээ.

 

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондуудын нөхцөл:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

БИЗНЕС

Google Cloud Generative AI-ийн сургалтыг үнэгүй болгов

Google Cloud нь хиймэл оюун ухааны (AI) системийн үндсийг заах, мөн Generative AI Studio хөгжүүлэлтийн орчныг танилцуулах зорилготой үнэгүй цахим сургалтын багц гаргажээ.

Generative AI систем нь 2022 оны 11 дүгээр сард OpenAI өөрийн ChatGPT системийг танилцуулснаас хойш дэлхий даяар алдаршаад байгаа юм. Үүнээс хойш Microsoft, Google, Amazon, Baidu тэргүүтэй технологийн маш олон компани олон нийтэд зориулсан хиймэл оюуны хөгжүүлэлтэд хөрөнгө оруулаад байгаа билээ.

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 06-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 646,353,737 төгрөгийн үнийн дүн бүхий 450,363 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Сонсголон бармат ХК (SSG +10.78%),

  • Худалдаа хөгжлийн банк (TDB +6.03%),

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +6.00%)

Хамгийн их бууралттай:

  • Таван толгой ХК (TTL -7.17%),

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -5.45%),

  • Монгол шуудан ХК (MNP -4.23%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,700 ширхэг нэгж эрх 9,054,382 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,000 ширхэг үнэт цаас 100,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индекс 1.37% буурч, 35,528.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,229,736,421,182 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!