GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP “TOP-100” ОРОЛЦОГЧИЙН ХУРИМТЛАГДСАН ӨГӨӨЖ - 40.38 ХУВЬ

АНУ-Шинэ цөмийн станц | Ford-870 мянган ачааны тэргээ татна | Хөрөнгөтөн форум-Голомт Капиталын онцлох төсөл

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Golomt Capital Championship-WEEK-20 | “Week 20”-ийн байдлаар TOP-10 жагсаалтыг оролцогч TJ түрүүлж байна. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 40.38 хувьтай байна.

  • АНУ-д 7 жилийн дараа цөмийн шинэ цахилгаан станц ашиглалтад орлоо. | Энэхүү Westinghouse AP1000 цөмийн реактор нь ойролцогоор 1 110 мегаВатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 500 000 айл өрхийн эрчим хүчний хэрэгцээг хангах юм.

  • Хөрөнгөтөн форумд “Голомт Капитал ҮЦК” ХХК онцлох төслөө танилцуулна. | 2023 оны эхний хагас жилийн байдлаар 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, бондын зах зээлийг тэргүүлж буй “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ 300 хөрөнгөтөнд санхүүгийн технологийн салбарын онцлох төслийг танилцуулна.

  • Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г 3 жилээр сунгав. | Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгууллаа.

  • Ford компани F-150 загварын 870 мянган ачааны тэргээ эргүүлэн татлаа. | Ford компанийн үйлдвэрлэсэн F-150 загварын ачааны тэрэгний тоормосонд асуудал үүссэн учраас буцаан татах болсноо мэдэгдлээ.

  • МХБ-ийн 2023 оны 08-р сарын 01-ний өдрийн арилжааны мэдээ |  ТOП-20 индекс -0.07% хувиар буурч, 36,633.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,812,496,814,265 төгрөг боллоо.

 

ДЭЛХИЙД

АНУ-д 7 жилийн дараа цөмийн шинэ цахилгаан станц ашиглалтад орлоо

Энэ даваа гарагаас эхлэн АНУ-д сүүлийн 7 жилийн хугацаанд шинээр ашиглалтад орж буй цөмийн цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүч хэрэглэгчдэд хүрч эхэллээ.

Цөмийн эрчим хүчний гол давуу тал нь нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүйд оршино. Тус цөмийн станцийн үндсэн эзэмшигч Georgia Power компанийн гүйцэтгэх захирал Ким Грин, тус реактор нь хэрэглэчдийг ирэх 60-80 жилд цахилгаан эрчим хүчээр хангана хэмээн мэдэгджээ.

Энэхүү Westinghouse AP1000 цөмийн реактор нь ойролцогоор 1 110 мегаВатт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 500 000 айл өрхийн эрчим хүчний хэрэгцээг хангах юм.

Үүнээс өмнө 2016 оны 10-р сард Tеннесси мужид гаргаж авсан цөмийн эрчим хүч хэрэглэгчдэд хүрч байсан удаатай.

Тус үйл явдал нь АНУ-ын эрчим хүчний зах зээлд чухал үйл явдал байхаас гадна дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжих томоохон алхмуудын нэг болж байна хэмээн Цөмийн Эрчим хүчний Институтын гүйцэтгэх захирал Мариа Корсник тэмдэглэжээ.

 

ОНЦЛОХ ТӨСӨЛ

Хөрөнгөтөн форумд “Голомт Капитал ҮЦК” ХХК онцлох төслөө танилцуулна

2023 оны эхний хагас жилийн байдлаар 152 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, бондын зах зээлийг тэргүүлж буй “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ 300 хөрөнгөтөнд санхүүгийн технологийн салбарын онцлох төслийг танилцуулна.

С.Ган-Эрдэнэ: Сүүлийн жилүүдэд Санхүүгийн сектор тэр дундаа финтекийн зах зээл хүчтэй өсөж байна. Энэ өсөлт Монголын хөрөнгөтнүүдэд ч үлэмж том боломжуудыг нээж байгаа юм.

“Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн хувьд хөрөнгө оруулагч, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Puttable bond буюу бонд эзэмшигч хүссэн үедээ бондоо зарж мөнгөжүүлэх боломжтой бонд, Зээлжих зэрэглэл бүхий бонд, хувьцаанд хөрвөх бонд зэрэг олон шинэлэг үнэт цааснуудыг санал болгож байгаа.

Энэ жилийн Хөрөнгөтөн хаалттай форумд бид “Монголын финтек групп” (MFG) болон түүний охин компаниуд болох Сендли ББСБ, Мони Маркет Фанд ХХК-ийн финтек буюу санхүүгийн зах зээл дээр тэсрэлт хийж буй бүтээгдэхүүнүүдийг онцлон танилцуулах болно.

 

СУНГАЛТ

Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г 3 жилээр сунгав.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанк болон Хятадын Ардын Банк хооронд байгуулсан 15 тэрбум юань буюу 7.25 их наяд төгрөгийн “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээ”-г шинэчлэн байгууллаа.

Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа нь гурван жил буюу 2026 он хүртэл бөгөөд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацааг сунгах боломжтой юм.

 

БАНКНЫ БАТАЛГААТ ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

WEEK-20 үр дүн

“Week 20”-ийн байдлаар TOP-10 жагсаалтыг оролцогч TJ түрүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт тус жагсаалтад оролцогч Tugsuu95, Bukh, Meegii болон Bull нар орж ирсэн байна.

Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 40.38 хувьтай байна.

ТОВЧ ТОЙМ

“Week 20”-ийн хувьд TOP-100 оролцогчдын 71 гаруй хувь нь АНУ-ын зах зээлд, 20 орчим хувь БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулсан бол үлдсэн хэсэг нь Австрали, Их Британи, Хонг Конг болон Канад зэрэг орнуудын бүтээгдэхүүн дээр арилжаа хийсэн байна.

TOP-100 оролцогчдын багцыг бүрдлээр нь авч үзвэл 25 орчим хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт, 15 гаруй хувийг тус тус технологи болон харилцаа холбооны салбар эзэлж байгаа бол удаах байранд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэр зэрэг салбарууд орж байна.

ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Өнгөрөгч долоо хоногт TOP-100 оролцогчдын багцын хамгийн их өсөлт үзүүлсэн хувьцааны дунд NIO Inc /NYSE: NIO/, XPeng Inc /NYSE: XPEV/, Meta Platforms Inc /NASDAQ: META/, Alibaba Group Holding Ltd /NYSE: BABA/ болон Baoshan Iron & Steel Co Ltd /SSE: 600019/ орж байна.

Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

БОЛОМЖ

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИ ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДУУДДАА ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Монголын OTC зах зээл (Биржийн бус зах зээл)-д 2023 онд Голомт Капитал ҮЦК нь нийт 83.4 тэрбум төгрөгийн бондын үндсэн төлөлт, 9.6 тэрбум төгрөгийн хүүгийн өгөөжийг харилцагчдадаа олгоод байна.

Биржийн бус зах зээлийн бондуудын дундаж өгөөж 19.6% байгаа бөгөөд та илүү өндөр өгөөжтэй, барьцаа баталгаа бүхий бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://golomtcapital.com/forms/bond линкээр мэдээллээ үлдээхээс гадна БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД-тэй холбогдоно уу. Бид тантай тун удахгүй холбогдох болно.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

АШИГ

Ford компани F-150 загварын 870 мянган ачааны тэргүүдээ эргүүлэн татна

Ford компанийн үйлдвэрлэсэн F-150 загварын ачааны тэрэгний тоормосонд асуудал үүссэн учраас буцаан татах болсноо мэдэгдлээ.

Тодруулбал, машин жолоодох үед гэнэтийн зогсолт хийх шаардлага тулгарахад жолооны удирдлага алдах эрсдэл үүссэн учраас 2021 оноос 2023 онд үйлдвэрлэгдсэн F-150 загварын ачааны тэргүүдийг энэ оны 9-р сараас эхлэн буцаах болсныг худалдан авагчдадаа мэдэгдлээ.

Тиймээс тус ачааны тэргийг эзэмшигчид машинаа Ford-ын дилерийн төвүүдэд авчран оношлуулах шаардлагатай болж байна.

Тус үйлчилгээ нь үнэ төлбөргүй бөгөөд шаардлагатай тохиолдолд засварын үйлчилгээ хийгдэх юм байна. Ford компанид одоогийн байдлаар тус доголдолтой холбоотой 299 тохиолдлын талаар мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс 19 нь жолоодлогын үеэр тохиолджээ.  

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АМ.ДОЛЛАРЫН БОНД ЭЗЭМШИХ БОЛОМЖ

Хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн бол БОНД юм. Тэр дундаа Монгол Улсын засгийн газрын болон Ам.долларын бонд нь хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж, өндөр баталгааг санал болгодгоороо онцлогтой.

☝️Эрхэм та ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

ДОТООДЫН АРИЛЖАА8

Монголын Хөрөнгийн Биржийн 2023.08.01-ний өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 175,914,280 төгрөгийн үнийн дүн бүхий 1,714,590 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн өндөр өсөлттэй:

  • Хишиг уул ХК (HSX +14.96%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF +9.73%)

  • Айтүүлс ХК (ITLS +8.07%)

Хамгийн өндөр уналттай:

  • Мерекс ХК (MRX -14.98%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL -14.93%)

  • Хай би ойл ХК (HBO -9.68%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,665 ширхэг нэгж эрх 23,054,255 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,000 ширхэг үнэт цаас 493,300,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 1,051,335 ширхэг үнэт цаас 1,190,002,360 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,336,000 юань буюу 6,928,875,520 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,811,146,415 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.07% хувиар буурч, 36,633.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,812,496,814,265 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!