GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ “TOP-100” ОРОЛЦОГЧИЙН ӨГӨӨЖ -34.94%

АНУ-ын 11 банкны-Зээлжих зэрэглэл буурав | Apple-ийн хувьцааг- Авах уу? Зарах уу? | Эрдэнэс Тавантолгой-Түүхэнд тэмдэглэгдэх борлуулалт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Moody's агентлаг АНУ-ын жижиг болон дунд түвшний 11 банкны зээлжих зэрэглэлийг буурууллаа.   | Тус агентлагийн зүгээс M&T Bank, Pinnacle Financial, BOK Financial болон Webster Financial зэрэг банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан байна. Цаашид Bank of New York Mellon, U.S. Bancorp, State Street зэрэг томоохон банкнуудын зээлжих зэрэглэлийг ч бууруулах төлөвтэй байна.

  • Пүрэв гарагаас хойш Apple-ийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум ам.доллараар унаад байна. | Технологийн аварга компани болох Apple-ийн үнэлгээ долоо хоног хүрэхгүй хугацаанд 200 тэрбум гаруй доллараар унасан нь 2022 оны 11 сараас хойшхи хамгийн муу үзүүлэлт болж байна.

  •  Golomt Capital Championship-“WEEK-21” үр дүнг танилцуулж байна. | “Week 21”-ийн TOP-10 жагсаалтыг оролцогч Goldie тэргүүлж байгаа бол тус жагсаалтад шинээр оролцогч Oper орж ирсэн байна. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 34.94 хувьтай байна.

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК түүхэн дэх хамгийн өндөр буюу 15 сая тонн нүүрс борлуулаад байна. | Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм.

  •  WeWork дампуурлаа зарлаж магадгүй. | Компаниудад дундын оффис түрээслэх үйл ажиллагааг эхлүүлж, нэгэн цагт 47 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр дэлхийн хамгийн үнэ цэнэтэй стартапуудын нэг гэгдэж байсан WeWork компани дампуурлаа зарлахад хүрээд байна.

  • МХБ-ийн 2023 оны 08 сарын 08-ны өдрийн арилжааны мэдээ | Энэ өдөр ТOП-20 индекс -0.9% хувиар буурч, 35,505.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,674,121,300,041 төгрөг боллоо.

 

ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ

MOODY’s агентлаг АНУ-ын жижиг болон дунд түвшний 11 банкны зээлжих зэрэглэлийг бууруулав.

Тус агентлагийн зүгээс M&T Bank, Pinnacle Financial, BOK Financial болон Webster Financial зэрэг банкнуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан байна. Цаашид Bank of New York Mellon, U.S. Bancorp, State Street зэрэг томоохон банкнуудын зээлжих зэрэглэлийг ч бууруулах төлөвтэй байгааг мэдэгдлээ. 

Зээлжих зэрэглэл бууруулах болсон шалтгаан:

АНУ-ын бодлогын хүү маш өндөр буюу 5.25%-5.5%-д хүрч өссөн. Энэ нь нэг талаас банкны системийн нөөцийг ХНС руу татаж байгаагаас гадна хүүгийн зардлыг өсгөж буй тул Актив Пассивын удирдлагын хувьд хүндрэлтэй цаг үе ирээд байгааг дурджээ.

Ялангуяа мужуудын банкнуудын тайланд тогтмол орлоготой үнэт цаас өндөр хувийг бүрдүүлж байгаа тул түүний өгөөж өсөж, капитал буурах боломжтой.

Хүүг өсгөж, зах зээлээс мөнгө татсанаар банкнуудын активын чанарыг бууруулж 2024 оны эхэн гэхэд чанаргүй актив нэмэгдэж, хямралд хүргэж болзошгүйг сануулжээ.

 

АВАХ УУ? ЗАРАХ УУ?

Пүрэв гарагаас хойш Apple-ийн зах зээлийн үнэлгээ 200 тэрбум ам.доллараар унаад байна.

Технологийн аварга компани болох Apple-ийн хувьцааны ханш долоо хоног хүрэхгүй хугацаанд 200 тэрбум гаруй доллараар унасан нь 2022 оны 11 сараас хойшхи хамгийн муу үзүүлэлт болж байна.

Энэ нь зах зээлд Apple-ийн хувьцааны ханш цаашид яах бол гэсэн айдсыг төрүүлээд байна.

Шинжээчдийн өгч буй зөвлөгөө, таамаглал

Сүүлийн жилүүдэд Apple-ийн  App Store, iCloud, Apple Music, Apple TV+, Apple Pay зэрэг үйлчилгээний орлого нь өссөн ч iPhone-ын борлуулалт буурсан тул шинжээчид өнгөрсөн 7 хоногоос Apple-ийн хувьцааны үнэлгээг цаашид буурна гэж таамаглаж байна.

IPhone-ийн орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.4%-иар буурч 39.7 тэрбум доллар, Mac-ийн орлого 7.3%-иар буурч 6.8 тэрбум доллар, iPad-ийн орлого 19.8%-иар буурч 5.8 тэрбум доллар болжээ.

Rosenblatt-ын шинжээчид Apple-ийн хувьцааны үнэлгээг "худалдан авах"-аас "төвийг сахисан" болгон бууруулж, компанийн өсөлт "удаашрах үедээ" гацсан гэж үзэж байна.

Харин Loop Capital-ийн шинжээч Ананда Баруах үнэлгээгээ "худалдан авах"-аас "хувьцаагаа барих" болгон бууруулж, iPhone-ийн борлуулалт жилийн туршид өсөхгүй бол Apple-ийн одоогийн орлогын төлөв эрсдэлд орно гэж тэмдэглэжээ.

Есдүгээр сард Apple компани нийт ашгийн хэмжээ 44%-45%-ийн хооронд байх төлөвтэй байгаа бөгөөд орлогын өсөлт жилээс жилд бага зэрэг удаашрахаар байна.

 

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-“WEEK-21”

TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 34.94 хувьтай байна.

“Week 21-ийн TOP-10 жагсаалтыг оролцогч Goldie тэргүүлж байгаа бол тус жагсаалтад шинээр оролцогч Oper орж ирсэн байна. Тэмцээн эхэлснээс хойш TOP-100 оролцогчийн нийт хуримтлагдсан өгөөж 34.94 хувьтай байна.

· “Week 21”-т TOP-100 оролцогчийн 72.50 хувь нь АНУ, 16.81 хувь нь БНХАУ, үлдсэн хэсэг нь Австрали, Их Британи, Хонг Конг болон Канадын зах зээлд арилжаа хийсэн байна. 

· TOP-100 оролцогчийн багцыг бүрдлээр нь авч үзвэл 19.63 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 4 гаруй хувийг технологи болон харилцаа холбооны салбар эзэлж байгаа бол удаах байранд үндсэн бараа материал, эрчим хүч болон аж үйлдвэрийн салбарууд орж байна.  

· Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцааны дунд Rivian /NASDAQ:RIVN/, Meta Platforms Inc /NASDAQ: META/, Apple /NASDAQ: AAPL/ болон Tesla /NASDAQ:TSLA/ орж байна.  

 

ДАМПУУРАЛ

WeWork дампуурлаа зарлаж магадгүй.

Компаниудад дундын оффис түрээслэх үйл ажиллагааг эхлүүлж, нэгэн цагт 47 тэрбум ам.долларын үнэлгээтэйгээр дэлхийн хамгийн үнэ цэнэтэй стартапуудын нэг гэгдэж байсан WeWork компани 2-р улиралд их хэмжээний алдагдал хүлээснээ зарлалаа.

Энэхүү шалтгаанаа үл хөдлөх хөрөнгийн нийлүүлэлтийн илүүдэл, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай холбон тайлбарлажээ.

Мөн  хүмүүсийн ажиллах арга барилд томоохон өөрчлөлт орж байгаагаас хамтран ажиллагч байгууллагууд нь алдагдал хүлээж, бэлэн мөнгөний хомсдолд орж байгаа тул WeWork компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэхдээ эргэлзэж байгаагаа илэрхийлээд байна.

Тус компанийн хувьцаа олон нийтэд нээлттэй болсноос хойш 95 гаруй хувиар буурч, мягмар гарагийн байдлаар зах зээлийн үнэлгээ нь 450 сая орчим ам.долларт хүрсэн бөгөөд хувьцааны үнэд үндэслэн SoftBank компани оруулсан хөрөнгө оруулалтаасаа олон тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.  

Гүйцэтгэх захирал Дэвид Толли улирлын тайлангийн дүнг танилцуулахдаа, өмнө жилтэй харьцуулахад бодож байснаас илүү их гишүүдээ алдаж мөн эрэлт буурсныг онцоллоо. 

БАЙГУУЛЛАГАД ЗОРИУЛСАН БОГИНО ХУГАЦААТ БОНД

ААН, компаниудын хувьд байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой удирдах, тогтмол хугацаанд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхэд тус бонд зориулагдсан юм.

ӨНДӨР БОРЛУУЛАЛТ:

Эрдэнэс Тавантолгой ХК түүхэн дэх хамгийн өндөр буюу 15 сая тонн нүүрс борлуулаад байна.

2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм.

Тодруулбал, бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлсэн байна.

Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн байна.

ЯАГААД INTERACTIVE BROKERS ГЭЖ?

ХҮССЭН ЦАГТАА ДЭЛХИЙН ХӨРӨНГИЙН БИРЖҮҮДИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОХ БОЛОМЖ

Дэлхийд рейтингээрээ 3-т эрэмблэгддэг Interactive Brokers нь платформыг ашиглаж дэлхийн 33 орны 150 хөрөнгийн биржийн арилжаанд 24 валют ашиглан оролцох боломжийг Голомт Капитал компани олгож байна.

Мөн IBKR платформ дээр худалдан авах боломжтой санхүүгийн хэрэгслүүдийн дунд хувьцаа, ETF, опцион, фьючерс, спот валютын хос, криптовалют, алт, бонд, хамтын сан (mutual fund), хамгаалалтын сан (hedge fund), алгоритмын арилжаа болон идэвхтэй багцууд ордог.

☝️ Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.

ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ

☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/

ДОТООДЫН АРИЛЖАА8

МХБ-ийн 2023 оны 08 сарын 07-ны өдрийн арилжааны мэдээ

 

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 229,526,182 төгрөгийн үнийн дүн бүхий 1,639,495 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Өндөрхаан ХК (ONH +14.72%)

  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +9.91%)

  • Инвескор ББСБ ХК (INV +3.87%)

ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -12.50%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN -9.85%)

  • Говь ХК (GOV -6.27%)

Мөн тус өдрийн арилжаагаар:

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 28,010 ширхэг нэгж эрх 13,184,284 төгрөгөөр,

Энержи Ресурс ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 14,720,000 юань буюу 7,093,273,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,335,984,066 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.9% хувиар буурч, 35,505.81 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,674,121,300,041 төгрөг боллоо.

АРИЛЖААНД ОРОЛЦОХ 3 АЛХАМ

Та үнэт цаасны дансгүй бол trader.golomtcapital.com цахим хуудсаар болон Golomt Capital аппликэйшнийг татаж авснаар богино хугацаанд данс нээн, захиалга өгөх боломжтой.

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД: 

8688-9922 | 8083-6622 | 8610-5050 | 8888-0272

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!