- Голомт Капитал ҮЦК
- Posts
- GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Америкчуудын ажилгүйдэл | Carvana +68% | Tesla, GM-ийн хамтрал

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Golomt Capital Championship уралдааны бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ | Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
БИЧИЛ 2.0 ХБҮЦ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛӨӨ СЗХ-ООС АВЛАА | Арван таван жилийн түүхэн замналтай "Бичил Глобус санхүүгийн байгууллага" нь "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос БИЧИЛ 2.0 ХБҮЦ гаргах зөвшөөрлөө авлаа.
АНУ-ын ажилгүйдлийн түвшин огцом өсөв | АНУ-д шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 28 мянгаар нэмэгдэж 261,000-д хүрчээ. Энэ нь 2021 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Carvana 68 хувийн өсөлт үзүүллээ | Хуучин автомашин борлуулагч Carvana Co-ийн хувьцаа пүрэв гарагийн арилжаагаар 56 хувийн өсөлттэй хаагдлаа.
Цахилгаан автомашины цэнэглэх төхөөрөмжийг нэгтгэх асуудлаар General Motors болон Tesla хамтран ажиллана | General Motors-ийн гүйцэтгэх захирал Mary Barra, Tesla-гийн гүйцэтгэх захирал Elon Musk нар уулзаж 2025 он гэхэд Хойд Америкийн цахилгаан автомашины цэнэглэх станцуудын холболтын стандартыг нэгтгэх асуудлаар ярилцжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.53% буурч, 35,818.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,150,271,974,405 төгрөг боллоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.
Уралдааны бүртгэл 2023.06.16-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын ажилгүйдлийн түвшин огцом өсөв
АНУ-д шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрсөн долоо хоногт 28 мянгаар нэмэгдэж 261,000-д хүрчээ. Энэ нь 2021 оны 10 дугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна.
Эдийн засагчдын хувьд энэ тоог 235 мянга гарна хэмээн таамаглаж байсан билээ. Гэхдээ эдийн засагчид ажилгүйдлийн тоон үзүүлэлт нь мөнгөний бодлогын шийдвэрт нөлөөлнө гэж үзэхгүй байна. ХНС ирэх долоо хоногийн лхагва гарагт мөнгөний бодлогын шийдвэрээ танилцуулахаар хүлээгдэж байгаа бөгөөд энэ удаад бодлогын хүүг өөрчлөхгүй гэж зах зээл хүлээж байгаа юм.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ӨСӨЛТ
Carvana 68 хувийн өсөлт үзүүллээ
Хуучин автомашин борлуулагч Carvana Co-ийн хувьцаа пүрэв гарагийн арилжаагаар 56 хувийн өсөлттэй хаагдлаа.
Арилжааны цонх нээлттэй үеэр компанийн хувьцаа дээд тал нь 68 хувийн өсөлт үзүүлж 26.09 ам.доллар хүрсэн нь сүүлийн 8 сарын хамгийн дээд ханш байлаа. Хаалтын ханш 24.23 ам.доллар бөгөөд нийт 173 сая ширхэг хувьцаа арилжигдсан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.
Компанийн хоёрдугаар улирлын татварын өмнөх ашиг 50 сая ам.доллар давсан байна. Зарим шинжээч тус компанийн хөрөнгө орлого 6 сая ам.доллараар буурч 1 сая хүрнэ хэмээн таамаглаж байсан билээ.
Carvana-гийн хувьцаа 2022 оныг 4.74 ам.долларын дээр хаасан билээ. Гэхдээ өчигдрийн ханш нь 2021 онд 376.83 ам.доллар хүрч байсантай харьцуулахад маш доогуур үнэ юм.


💙БИЧИЛ 2.0💙 ХБҮЦ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛӨӨ СЗХ-ООС АВЛАА
Арван таван жилийн түүхэн замналтай "Бичил Глобус санхүүгийн байгууллага" нь "Санхүүгийн зохицуулах хороо"-ноос БИЧИЛ 2.0 ХБҮЦ гаргах зөвшөөрлөө авлаа.
Бичил Глобус санхүүгийн байгууллага нь Улаанбаатар хот дахь 16 салбар нэгжээрээ дамжуулан 15,000 гаруй харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хурдан шуурхай, уян хатан нөхцөлтэйгээр хүргэн ажиллаж байна.
Тун удахгүй 💙БИЧИЛ 2.0💙 ХБҮЦ /хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас/ зарлагдах тул та доорх сувгуудаар дансаа нээж, захиалгаа өгөх боломжтой. 🤗
ДАНС НЭЭХ, ЗАХИАЛГА ӨГӨХ:
🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530
Мөн та доорх👇 форумыг бөглөснөөр бид тантай эргэн холбогдох болно.
https://forms.gle/AgNy9uhKmwmMeZSF9
🤝Андеррайтер: Өлзий энд Ко Капитал ҮЦК
🤝Синдикатор: Голомт Капитал ҮЦК


БИЗНЕС
Цахилгаан автомашины цэнэглэх төхөөрөмжийг нэгтгэх асуудлаар General Motors болон Tesla хамтран ажиллана
General Motors-ийн гүйцэтгэх захирал Mary Barra, Tesla-гийн гүйцэтгэх захирал Elon Musk нар уулзаж 2025 он гэхэд Хойд Америкийн цахилгаан автомашины цэнэглэх станцуудын холболтын стандартыг нэгтгэх асуудлаар ярилцжээ.
Barra хэлэхдээ GM-ийн хэрэглэгчид ирэх хавраас эхлэн Tesla-гийн цэнэглэгчийг ашиглах боломжтой болно гэжээ. “Цахилгаан автомашины ирээдүйн төлөө бид цэнэглэлтийн хүчирхэг дэд бүтцийг бий болгох шаардлагатай” хэмээн тэрбээр ярьжээ.


ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондуудын нөхцөл:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 08-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 428,998,841 төгрөгийн үнийн дүн бүхий 1,272,111 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Сонсголон бармат ХК (SSG +14.90%),
Сор ХК (SOR +6.63%),
Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +5.00%)
Хамгийн их бууралттай:
Монноос ХК (MNS -14.81%),
Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.03%),
Ремикон ХК (RMC -7.64% )
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,810 ширхэг нэгж эрх 3,040,801 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 955 ширхэг үнэт цаас 95,500,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 7,838 ширхэг үнэт цаас 265,394,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 0.53% буурч, 35,818.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,150,271,974,405 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
