- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” сургалт 2023.05.06-нд болно.
“ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” сургалт 2023.05.06-нд болно.
Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөлөө | Төгрөгийн ам.долларын эсрэг ханш чангарсаар 3473 болов. |

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөлөө | Холбооны Нөөцийн Сангийн энэ сарын хуралдааны шийдвэрээр зах зээлд үүсээд байсан хүлээлтийн дагуу бодлогын хүүг 5.00-5.25% өсгөхөөр болжээ.
“Golomt Capital Championship” хөрөнгө оруулалтын марафонд оролцогчдын анхааралд | “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН СЭТГЭЛ ЗҮЙ” ээлжит сургалтын тов гарлаа.
Хинденбург хөрөнгө оруулалтын компани Icahn Enterprises (IEP) холдингийг санхүүгийн луйвар хийсэн гэж буруутгаснаар хөрөнгө нь 10 тэрбумаар буурлаа. | Богино арилжаан дээр түлхүү ажилладаг Hindenburg Research хөрөнгө оруулалтын компани Icahn Enterprises (IEP) холдинг 75%-р илүү үнэлэгдсэн байна хэмээн мэдэгджээ.
“Golomt Capital Championship” хөрөнгө оруулалтын марафоны ТОП оролцогч 47.55 хувийн өгөөжтэй байна. | Өнгөрсөн 7 хоногт хамгийн их өсөлтийг үзүүлсэн харилцагчийн жагсаалтыг Okoso, Maz, Munkhzorig нар тэргүүлж байна. Тэд Jumia (JMIA), Meta (META) болон AST SpaceMobile (ASTS) зэрэг компаниудыг сонгожээ.
Golomt Bank: The open bank vision driving a brighter future for Mongolia | Дэлхийн санхүүгийн зах зээлийн содон мэдээллийг онцолдог “The banker” сэтгүүлд Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг нар ярилцлага өгчээ.
Харилцагчд танд туслая | Хүсэлт илгээсэн ч мөнгө орохгүй удаж байна? Яагаад удаж байгаа вэ?
Төгрөгийн ам.долларын эсрэг ханш чангарсаар 3473 болов. | Нэг сарын өмнө 3525 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байв.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ| ТOP-20 индекс 0.81% хувиар өсч, 38316.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,989,787,617,708 төгрөг боллоо.

ОНЦЛОХ
Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөлөө
Холбооны Нөөцийн Сангийн энэ сарын хуралдааны шийдвэрээр зах зээлд үүсээд байсан хүлээлтийн дагуу бодлогын хүүг 5.00-5.25% өсгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-ийн тэргүүн Жэром Пауэлл инфляци анхаарлын төвд байсаар байгааг онцолсон байна.
Мөн тэрээр “Бид инфляцийг хурдацтай буурна гэж бодохгүй байна. Үүнд хугацаа шаардагдана” гэсэн байна. Зах зээл энэ удаагийн бодлогын хүүгийн өсгөлтийг сүүлийнх байна гэсэн найдлагатай байгаа ч энэ ондоо бодлогын хүүг бууруулах магадлал бага гэдгийг ХНС-ийн тэргүүн тэмдэглэжээ.
2022 оны 3-р сараас хойш Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хорооны 10 уулзалт болсон бөгөөд нийт 500 суурь нэгжийн өсгөлт хийгдээд байгаа юм.

Дараагийн ХНЗЗХ-ны хуралдаан 6-р сарын 13-14 өдрүүдэд болохоор товлогдоод байна.
“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” хөрөнгө оруулалтын марафон
ҮР ДҮН “WEEK – 7”
Оролцогчдын хувьд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм. Одоогоор тус уралдаанд +200 хөрөнгө оруулагч “нууц нэр”-ийн доор өрсөлдөж байна.
ТОП-50 оролцогчийн 61 хувь нь Хойд Америкийн зах зээлд хөрөнгө оруулсан бол 39 хувь нь Ази болон Номхон далайн орнуудад хөрөнгө оруулалт хийжээ.
Өнгөрсөн 7 хоногт хамгийн их өсөлтийг үзүүлсэн харилцагчийн жагсаалтыг Okoso, Maz, Munkhzorig нар тэргүүлж байна. Тэд Jumia (JMIA), Meta (META) болон AST SpaceMobile (ASTS) зэрэг компаниудыг сонгожээ.

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын голлох индексүүд өсөлттэй хаагдсан бол Азийн голлох индексүүд холимог хөдөлгөөнийг үзүүлжээ.
Компаниуд 2023 оны 1-р улирлын орлогын тайлангаа тавьж байна. Alphabet, Microsoft, Meta, Amazon компаниудын мэдээлэл шинжээчдийн хүлээлтийг давсан нь хөрөнгийн зах зээл сэргэх найдварыг дагуулав.
Тэмцээн эхэлснээс хойш S&P 500, Hang Seng Index болон NASDAQ индексүүд 3-12% өсөлтийг үзүүлсэн бол манай TOP-50 оролцогчийн өгөөж 7.2%-тай байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ КОМПАНИ - JUMIA TECHNOLOGIES AG /NYSE: JMIA/
Jumia Technologies AG нь ХБНГУ-д төвтэй онлайн арилжааны платформ юм. Компанийн платформ нь загвар, хувцас, гэр ахуйн болон өргөн хэрэглээний бараа, цахилгаан бараа зэргийг худалдагчаас хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгодог логистикийн сүлжээ болон төлбөрийн систем юм. Мөн тус компани нь хэрэглэгчдэд рестораны хоол хүргэлт, зочид буудал, нислэгийн захиалга, сурталчилгаа зэрэг үйлчилгээг авах боломжийг олгодог.

ОНЦЛОХ
Golomt Bank: The open bank vision driving a brighter future for Mongolia
Дэлхийн санхүүгийн зах зээлийн содон мэдээллийг онцолдог “The banker” сэтгүүлд Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг нар ярилцлага өгчээ.

GCC
“Golomt Capital Championship” хөрөнгө оруулалтын марафонд оролцогчдын анхааралд
ЭЭЛЖИТ СУРГАЛТЫН ТОВ ГАРЛАА

Голомт Капитал ҮЦК ХХК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP гадаад арилжааныг уралдааныг зохион байгуулж байгаа билээ.
Ялагч болоход тань олон улсын мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах бөгөөд эхний сургалтын тов гарлаа.
Тодруулбал, уралдаанд оролцогчдод хамгийн чухал мэдээлэл болох "Хөрөнгө оруулалт, арилжааны сэтгэл зүй" сэдвээр ментор Б.Хулан ирэх бямба гарагт ээлжит сургалтыг орох гэж байна.
Хэзээ: 2023.05.06-нд 15:00 цагаас
Суудлын тоо хязгаартай тул (50 хүн) та 7012-1530 дугаарын утсаар бүртгэлээ баталгаажуулна уу.
Мэдээлэл авах: http://gcc-academy.mn/ | 7012-1530
УНАЛТ
Хинденбург хөрөнгө оруулалтын компани Icahn Enterprises (IEP) холдингийг санхүүгийн луйвар хийсэн гэж буруутгаснаар хөрөнгө нь 10 тэрбумаар буурлаа.
Богино арилжаан дээр түлхүү ажилладаг Hindenburg Research хөрөнгө оруулалтын компани энэ мягмар гарагт гаргасан нийтлэлдээ Icahn Enterprises (IEP) холдингийг 75%-иар илүү үнэлэгдсэн байна хэмээн мэдэгджээ.
Hindenburg-ийн хэлж буйгаар IEP-ийг санхүүгийн луйврын схемээр үйл ажиллагаагаа явуулж шинэ хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг хуучин хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийн хэлбэрээр тарааж байна хэмээн буруутгажээ.
Тус нийтлэл гарсны дараа Icahn Enterprise холдингийн хувьцаа 20 гаруй хувиар буурч Карл Икан Forbes жагсаалтын 58-р байраас 119 рүү шилжлээ.


ХАРИЛЦАГЧД ТАНД ТУСЛАЯ
Хүсэлт илгээсэн ч мөнгө орохгүй удаж байна? Яагаад удаж байгаа вэ?
Э.Санжаа Брокер


ӨСӨЛТ
Төгрөгийн ам.долларын эсрэг ханш чангарсаар 3473 болов.
Гадаад валютын албан нөөц өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 3.6 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь өмнөх сараас 7.5 хувийн, оны эхнээс 8.8 хувийн, өмнөх оны мөн үетэй харьцуулбал 11 хувийн өсөлт юм. Нэг сарын өмнө 3525 төгрөг нэг ам.доллартай тэнцэж байв.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 3-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 5,443,419,199 төгрөгийн үнийн дүн бүхий 6,013,801 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Гутал ХК (GT +15.00%)
Бэрх Уул ХК (BEU +15.00%)
Айтүүлс ХК (ITLS +13.04%)
Хамгийн их бууралттай:
Шарын гол ХК (SHG -14.98%)
Ар баянхангай ХК (ABH -14.89%)
Мерекс ХК (MRX -13.76%
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 57,988 ширхэг нэгж эрх 45,638,673 төгрөгөөj
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5943 ширхэг бонд 594,300,000 төгрөгөөр
Багцын арилжаанд нийт 2,828,661 ширхэг үнэт цаас 1,516,125,390 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,599,483,262 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOP-20 индекс 0.81% хувиар өсч, 38316.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,989,787,617,708 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
