GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 22 ӨДӨР ҮЛДЛЭЭ

Marvell +14% | Алт VS ам.доллар | Америк Хятадын худалдааны төлөөлөгчид уулзана

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • ХАС БАНК IPO УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | ХАС БАНК 2013 оноос хойш 2.3 сая тонн CO2-той тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан.

  • Marvell-ийн хувьцаа 14 хувь өслөө | Marvell Technology пүрэв гарагт нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд орлогын үзүүлэлт төлөвлөгөөг нь давжээ. Хиймэл оюун ухааны салбарын эрэлт өндөр байгаа нь тус чип үйлдвэрлэгч компанийн орлого нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна хэмээжээ.

  • Ам.доллар чангарснаар алтны ханш 2 сарын доод түвшинд хүрлээ | Баасан гарагийн арилжаагаар алтны ханш сүүлийн хоёр сарын ёроолын түвшинд ирээд байна. 

  • БНХАУ, АНУ-ын худалдааны төлөөлөгчид уулзана | БНХАУ-ын Худалдааны сайд Wang Wentao АНУ-д айлчилж байгаа бөгөөд АНУ-ын Худалдааны төрийн нарийн бичгийн дарга Gina Raimondo, АНУ-ын худалдааны төлөөлөгч Katherine Tai нартай уулзахаар төлөвлөж байгаа талаар тус БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдээллээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 0.23% буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо.

 

IPO

ХАС БАНК IPO | УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА👏

ХАС БАНК 2013 оноос хойш 2.3 сая тонн CO2-той тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулсан.

🟠Нийтэд санал болгох хувь: 5.01%
🟠Нэгж хувьцааны үнэ: 677 төгрөг
🟠Татан төвлөрүүлэх хөрөнгө: 35.7 тэрбум төгрөг
🟠Захиалга авах хугацаа: 2022.05.29-06.05

👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Хас Банкны хувьцааг захиалах боломжтой.

1️⃣ Үнэт цаасны данс нээлгэх
2️⃣ Мөнгө байршуулах
3️⃣ Захиалга өгөх

УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ӨГӨХ БОЛОМЖУУД:

🌐 trader.golomtcapital.com
📲 Golomt Capital app
📲 Social Pay app
📞7012-1530

-----------------------------------

📯ХасБанкны IPO-той холбоотой мэдээллийг: https://ipo.xacbank.mn

🟠Үндсэн андеррайтер: Rhinos Investment
🟠Туслах андеррайтер: Өлзий энд Ко Капитал

 

ӨСӨЛТ

Marvell-ийн хувьцаа 14 хувь өслөө

Marvell Technology чип үйлдвэрлэгч компаниас пүрэв гарагт нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд орлогын үзүүлэлт төлөвлөгөөг нь давжээ. Хиймэл оюун ухааны салбарын эрэлт өндөр байгаа нь орлого нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна хэмээжээ.

Энэхүү мэдээний дараа биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа (MRVL) 14 хувийн өсөлт үзүүлээд байна.

Тайланд дурдсанаар компани нэгдүгээр улиралд нэгж хувьцаанд 31 центийн ашигтай ажилласан бөгөөд орлого нь 1.58 тэрбум ам.доллар хүрчээ. Зах зээлийн хүлээлтийн хувьд тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 29 цент, орлого 1.3 тэрбум ам.доллар орчим гарах төсөөлөлтэй байсан билээ.

 

УЛААНБААТАР МАРАФОН

БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?

Энэ жил анх удаа хамт олонтойгоо Улаанбаатар марафонд оролцох гэж байгаадаа баяртай байна. Спорт бол хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл юм. Тийм ч учраас хамт олны уур амьсгалд эерэгээр нөлөөлөхөөс гадна хамтдаа сайхан дурсамжийг бүтээх боломж юм.

Миний хувьд "Golomt Capital Championship" хөрөнгө оруулалтын марафонд оролцож байгаа болон нийт харилцагчдыгаа тус марафонд оролцож, сайхан дурсамжийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Маркетингийн менежер Ц.Элбэгсайхан

УЛААНБААТАР МАРАФОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ 👇👇

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН 

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 22 ӨДӨР ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

Бүртгүүлэх: 🌐 https://gcc-academy.mn/ 

 

ҮНЭТ МЕТАЛ

Ам.доллар чангарснаар алтны ханш 2 сарын доод түвшинд хүрлээ

Баасан гарагийн арилжаагаар алтны ханш сүүлийн хоёр сарын ёроолын түвшинд ирээд байна.

Учир нь АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал шийдэгдэхгүй удааширсан, бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдсэн зэрэг нь зах зээлийг долоо хоног тутамд уналтад хөтөлж буй тул хөрөнгө оруулагчид болзошгүй эрсдэлээс зайлсхийх үүднээс ам.доллар хадгалах сонирхлыг өдөөгөөд байгаа юм.

Энэ долоо хоногт алт 2 орчим хувиар суларснаар нэгдүгээр сарын сүүл үеэс хойш ажиглагдаагүй тааруу долоо хоног болж байна. Харин ам.доллар бусад валютын эсрэг чангарч сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрээд байгаа билээ.

 

ШИНЭ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

ЭДИЙН ЗАСАГ

БНХАУ, АНУ-ын худалдааны төлөөлөгчид уулзана

БНХАУ-ын Худалдааны сайд Wang Wentao АНУ-д айлчилж байгаа бөгөөд АНУ-ын Худалдааны төрийн нарийн бичгийн дарга Gina Raimondo, АНУ-ын худалдааны төлөөлөгч Katherine Tai нартай уулзахаар төлөвлөж байгаа талаар тус БНХАУ-ын Худалдааны яамнаас мэдээллээ.

Уулзалт өнөөдөр болох бөгөөд энэ нь Жое Байденыг ерөнхийлөгч болсноос хойш хоёр улсын засгийн газрын түвшинд зохион байгуулж буй анхны уулзалт юм.

“БНХАУ болон АНУ-ын хооронд сүүлийн үед үүсээд буй асуудлуудын талаар Хятадын талаас байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо солилцоно” хэмээн БНХАУ-ын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Shu Jueting ярьжээ.

БНХАУ-ын Худалдааны сайд Wang Wentao

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 25-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 180,634,298 төгрөгийн үнийн дүн бүхий 624,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Жидакс ХК (SOH +14.97%),

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +5.82%),

  • Үндэсний Хувьчлалын Сан (XOC +3.17%)

Хамгийн их бууралттай:

  • Булигаар ХК (MBG -13.21%),

  • Түшиг Уул ХК (TUS -11.76%),

  • Бүтээлч Үйлс ХК (BLC-2.50%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,199 ширхэг нэгж эрх 20,720,696 төгрөгөөр,

  • Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 5 багц /32,000 тн/ коксжих нүүрс 4,275,200 ам.доллар буюу 14,766,925,568 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индекс 0.23% буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!