- Голомт Капитал ҮЦК
- Posts
- GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ
АНУ-ын инфляц буурлаа | Хятадын эрэлт, газрын тосны өсөлт | Microsoft, Activision-ий хэлцэл хойшлов

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP – “WEEK 13” ҮР ДҮН | Өнгөрсөн долоо хоногт оролцогч Ari, Noname612, Tsetse болон Gerel47 нар TOP-10 жагсаалтад шинээр орж ирсэн байна. Онцлох арилжааг оролцогч Ari, Dr. Bo болон Geozaya нар хийж Tesla Inc. /TSLA.NASDAQ/, C3.ai /AI.NYSE/ болон NaaS Technology Inc. /NAAS/ -ийг сонгон оролцжээ.
АНУ-ын инфляц 5 дугаар сард 4 хувь болж буурлаа | АНУ-ын инфляц тавдугаар сард 4 хувь болж өмнөх сарын 4.9 хувиас буурсан төдийгүй эдийн засагчдын урьдчилсан таамаг болох 4.1 хувиас бага гарлаа.
БНХАУ-ын төв банк хүүгээ бууруулж газрын тосны ханш 3 хувь өслөө | Хятадын Ардын банк богино хугацаат зээлийн хүүгээ 10 сарын дараа эргэн бууруулснаар Хятадын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий болжээ.
Microsoft болон Activision Blizzard-ын нэгдэх хэлцлийг шүүх хурал хойшиллоо | Мягмар гарагийн орой АНУ-ын шүүх Холбооны Худалдааны Комиссоос (FTC) Microsoft Corp-ийн видео тоглоом үйлдвэрлэгч Activision Blizzard-ийг худалдан авахыг түр хориглох хүсэлтийг хүлээн авч, ирэх долоо хоногт шүүх хурлыг товложээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 1.28% буурч, 35,686.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,241,384,658,932 төгрөг боллоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Хамгийн том шагналын сантай, хамгийн урт хугацаатай гадаад арилжааны уралдааны бүртгэл 2023.06.16-ныг хүртэл үргэлжилнэ.
*Бүртгэлтэй оролцогчид марафоноо цааш үргэлжлүүлэхийн тулд 06.30-ны дотор дансаа 3000 ам.доллар ба түүнээс дээш дүнгээр цэнэглэх шаардлагатайг анхаарна уу!
💙GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP💙 – “WEEK 13” ҮР ДҮН

Өнгөрсөн долоо хоногт оролцогч Ari, Noname612, Tsetse болон Gerel47 нар TOP-10 жагсаалтад шинээр орж ирсэн байна. Онцлох арилжааг оролцогч Ari, Dr. Bo болон Geozaya нар хийж Tesla Inc. /TSLA.NASDAQ/, C3.ai /AI.NYSE/ болон NaaS Technology Inc. /NAAS/ -ийг сонгон оролцжээ.
--------------------------------------
👆 ТОВЧ ТОЙМ
📈“Week 13”-ийн үеэр TOP-20 оролцогчдын 66 гаруй хувь нь Хойд Америкийн зах зээлд, 30 гаруй хувь нь Азийн зах зээлд хөрөнгө оруулсан бол үлдсэн 4 хувь нь Европын зах зээлийг сонгон арилжаа хийсэн байна.
📈Манай TOP-20 оролцогчдын хөрөнгө оруулалтыг салбарын бүтцээр нь авч үзвэл 36 гаруй хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүний салбарт, 28 гаруй хувь нь технологийн салбарт хөрөнгө оруулсан бол аж үйлдвэрлэлийн салбар, үндсэн бараа материалын салбар болон харилцаа холбооны салбар дараах байранд нь орж байна.
📈Өнгөрсөн долоо хоногт TOP-20 оролцогчдын багцын хамгийн их өсөлт үзүүлсэн хувьцаанууд нь Тesla, Inc. /TSLA.NASDAQ/, Lyft, Inc. /LYFT.NASDAQ/, American Airlines Group Inc. /AAL.NASDAQ/, Alibaba Group Holding Limited /BABA.NYSE/ болон NIO Inc. /NIO.NYSE/ байлаа.
“Week 12”-ийн үеэр S&P 500, NASDAQ болон Hang Seng индекс дунджаар 1.01 хувийн өсөлт үзүүлсэн бол уралдааны TOP-20 оролцогч тухайн долоо хоногт 6.00 хувийн өсөлттэй арилжаа хийж зах зээлийн үзүүлэлтийг 6 дахин даваад байна.
--------------------------------------
👆ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН
C3.ai, Inc /AI.NYSE/
C3.ai нь 2009 онд үүсэн байгуулагдсан АНУ-ын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч компани юм. Тус компани олон чиглэлийн бизнесүүдэд хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамжийг санал болгодог. C3.ai бүтээгдэхүүнүүнийг 5 ангилах бөгөөд тэдгээр нь C3 AI Application Platform, C3 AI Applications, C3 AI Ex Machina, C3 AI CRM болон C3 AI Data Vision болно. Тус компани 2020 оны 12 дугаар сард олон нийтэд санал болгосон бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ нь 4.28 тэрбум ам.доллар байна.

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын инфляц 5 дугаар сард 4 хувь болж буурлаа
АНУ-ын инфляц тавдугаар сард 4 хувь болж өмнөх сарын 4.9 хувиас буурсан төдийгүй эдийн засагчдын урьдчилсан таамаг болох 4.1 хувиас бага гарлаа.
Ингэснээр инфляц 11 сар дараалан буурч 2021 оны эхэн үеэс хойших хамгийн бага түвшинд хүрээд байна. Гэсэн ч ХНС-гийн зорилтот түвшингээс даруй хоёр дахин өндөр хэвээр байгаа билээ.
Сарын инфляц 0.1 хувь болж дөрөвдүгээр сарын 0.4 хувиас буурчээ.
ХНС-гийн мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр, маргааш хуралдаж шийдвэр гаргах бөгөөд инфляц удааширч байгаатай холбоотойгоор энэ удаад бодлогын хүүг өсгөхгүй хэвээр үлдээнэ хэмээн шинжээчид таамаглаж байна.


ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААС (ХБҮЦ) ГЭЖ ЮУ ВЭ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас ХБҮЦ буюу нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг. Онолын хувьд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай үнэт цаасанд тооцогддог.

ТАВААР
БНХАУ-ын төв банк хүүгээ бууруулж газрын тосны ханш 3 хувь өслөө
Мягмар гарагийн арилжаагаар газрын тосны ханш 3 хувь өслөө. Хятадын Ардын банк богино хугацаат зээлийн хүүгээ 10 сарын дараа эргэн бууруулснаар Хятадын эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий болжээ.
Брент газрын тосны фьючерс ханш 2.45 амдоллараар буюу 3.4 хувь өсөж 74.29 ам.доллар бхүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны фьючерс ханш 2.30 ам.доллараар өсөж 69.42 ам.доллар хүрчээ.


ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН
ГОЛОМТ КАПИТАЛ CHAMPIONSHIP УРАЛДААНД БАГААРАА ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Харилцагчдынхаа санал хүсэлтийн дагуу хөрөнгийн зах зээл сонирхогчдын GCC уралдаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, уралдаанд оролцох боломжийг нь өргөжүүлэх зорилгоор Голомт Капитал ҮЦК нь 3 найз хамтарч 3,000 ам.долларыг бүрдүүлэн уралдаандаа оролцох боломжийг нээлээ.

Та өөрийн багийн хамтрагчаа меншион хийж энэхүү мэдээллийг хүргээрэй. Оролцогч бүрийг мэдээлэл, судалгаагаар хангах хаалттай группт оруулна.
❗Мэдээлэл авах хаалттай группт зөвхөн Golomt Capital Championship хөрөнгө оруулалтын марафонд бүртгүүлж, шаардлага хангасан оролцогчид хамрагдах боломжтой.
МЭДЭЭЛЭЛ АВАХ, БҮРТГҮҮЛЭХ:
🌐https://gcc-academy.mn/
🤗Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
🌐 https://forms.gle/uRVN4d7vkraRdtRC6

БИЗНЕС
Microsoft болон Activision Blizzard-ын нэгдэх хэлцлийг шүүх хурал хойшиллоо
Мягмар гарагийн орой АНУ-ын шүүх Холбооны Худалдааны Комиссоос (FTC) Microsoft Corp-ийн видео тоглоом үйлдвэрлэгч Activision Blizzard-ийг худалдан авахыг түр хориглох хүсэлтийг хүлээн авч, ирэх долоо хоногт шүүх хурлыг товложээ.
Хэрэв шүүхийн шийдвэр гараагүй бол баасан гараг гэхэд Microsoft 69 тэрбум ам.доллараар Activision Blizzard-ийг худалдан авах боломжтой болох байлаа.
Холбооны Худалдааны Комиссын хүсэлтээр АНУ-ын дүүргийн шүүгч Edward Davila ирэх долоо хоногт буюу 6 дугаар сарын 22-23-нд дараагийн шүүх хурлыг товлож, уг асуудлаар хоёр өдрийн сонсгол хийхээр болжээ.


АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Эрхэм 👩💼👨💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.
Бондуудын нөхцөл:
💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа
Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 13-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 216,756,927 төгрөгийн үнийн дүн бүхий 866,277 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
Сор ХК (SOR +14.87%),
Би ди сек ХК (BDS +6.58%),
Талх чихэр ХК (TCK +4.69%)
Хамгийн их бууралттай:
Улсын их дэлгүүр ХК (UID -7.38%),
Тахь-ко ХК (TAH -5.88%),
Хар тарвагатай ХК (TVT -5.81% )
Энэ өдрийн арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 61,630 ширхэг нэгж эрх 18,542,034 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 207 ширхэг үнэт цаас 20,700,000 төгрөгөөр,
Багцын арилжаанд 2,894,738 ширхэг үнэт цаас 500,000,200 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ 1/3 коксжих нүүрс 2,377,600 ам.доллар буюу 8,182,106,208 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
ТOП-20 индекс 1.28% буурч, 35,686.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,241,384,658,932 төгрөг боллоо.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
