ОУВС-ИНФЛЯЦ ӨНДӨР БАИХЫГ АНХААРУУЛЖ БАИНА.

ОУВС-Эдиин засгиин төсөөлөл| Монголбанк-Бодлогын хүү | Golomt Capital Championship-Өрсөлдөөн

aanha

🎯Apple-ийн  хувьцааны ханш 3.39 хувиар унасан шалтгаан

🎯Израйл улс 200 сая ам.долларын бонд гаргана

🎯Ирэх сард АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзана.

🎯3-р улиралд МХБ-ээр 46.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа хийгджээ.

🎯МХБ-ийн 2023.10.18-ны өдрийн арилжааны тойм

АНХААРАЛД⁉

Apple-ийн  хувьцааны ханш 3.39 хувиар унасан шалтгаан

Монголбанк 2024 онд инфляц 7.8 хувь буюу зорилтот түвшин болох 4-8 хувийн түвшинд хүрнэ гэж таамаглаж байна

Тодруулбал, энэ оны эцэст инфляц 9.3 хувьд хадгалагдах төлөвтэй гэж үзэн өмнөх төсөөллөө ахиуллаа. Монгол Улсын инфляц 2011 оны 11 сараас хойш 2 оронтой тоонд хадгалагдаж ирсэн бол 1 оронтой тоонд дөхөхөөр байна.

Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн нь 2017 оны эхэн үеэс хойших хамгийн өндөр түвшин юм.

Хүнсний бус инфляц, импортын барааны үнийн өсөлт саарах, шатахууны үнэ, тогтвортой байхтай холбоотойгоор бодлогын хүү буурахаар хүлээгдэж байна.  

🕹Түүнчлэн энэ онд гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч байгаа ч зэсийн баяжмал, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч өсөж байгаа нь уул уурхайн салбарын өсөлтийг эрчимжүүлж байгааг Монголбанк мэдэгдлээ. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт 2023 онд 5.6 хувь, 2024 онд 6.0 хувь, 2025 онд 5.9 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.

Гэвч БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт буурах, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал нь эдийн засгийн өсөлтийг доош татах хамгийн гол эрсдэл хэвээр байгааг дурджээ.

ШИНЭ МЭДЭЭ

ОУВС БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 5.2 хувиас 5 хувь болгон буурууллаа

Олон Улсын Валютын Сан 3 сарын өмнө  ирэх онд дэлхийн инфляц дунджаар 5.2 хувь байна гэж таамаглаж байсан бол 5.8 хувь болгож нэмэгдүүлснээс гадна ихэнх улс оронд 2025 он хүртэл инфляц Төв банкнуудын зорилтот түвшнээс дээгүүр байна гэж таамаглажээ.

Мөн дэлхийн хэмжээнд эдийн засгийн өсөлтийн түвшнийг бууруулсан байна.

🚩Тиймээс инфляцын түвшин өндөр байхыг анхааруулж, Төв банкнуудад мөнгөний бодлогоо чанга хэвээр хадгалахыг уриаллаа.

Үүнээс гадна Олон Улсын Валютын Сан БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 5.2 хувиар өснө гэж үзэж байснаа 5 хувь болгож, 2024 онд 4.5 хувиар өснө гэж тооцоолсноо 4.2 хувь болгосон байна.

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP

ОНЦЛОХ- WEEK 30🙆🏼‍♂️

“Week 30”-ийн TOP-10 оролцогчийн жагсаалтыг 🥇TJ тэргүүлж эхэлсэн бол оролцогч 🥈GOLDIE нэг байр ухарлаа.

💰“Week 30”-ийн байдлаар TOP-100 оролцогчийн багцын 92.77 хувийг хувьцаа болон ETF эзэлж байгаа бол 7.23 хувь нь 💶бэлэн мөнгө хэлбэрээр байршиж байна. Оролцогчид ихэвчлэн АНУ, БНХАУ-ын зах зээлд хөрөнгө оруулжээ.

💵TOP-100 оролцогчийн багцыг бүрдлээр нь авч үзвэл 26.91 хувь нь мөчлөгийн чанартай хэрэглээний бүтээгдэхүүн, 14.27 хувь нь технологи, 11.25 хувь нь харилцаа холбоо, үлдсэн хувь нь үндсэн бараа материал, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулсан байна.  

💸Өнгөрөгч 7 хоногт TOP-100 оролцогчийн хамгийн их арилжсан хувьцаанд IWM /ISHARES RUSSELL 2000 ETF/, IEF /ISHARES 7-10 YEAR TREASURY B/, NIO INC /NASDAQ:NIO/, ALIBABA /NASDAQ:BABA/ орж байна.

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

☝️ 8610-3636 

/АНУ, Канад, Австрали, Англи/

☝️ 8006-9977 

/Хонгконг, Шанхай, Шинжен/

ХҮНСНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН

“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” БОНД

💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ🤝🏼

  • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг

  • Хүү: 19 хувь / жилийн/

  • Хүү төлөх давтамж: Сар тутам

  • Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст

  • Хугацаа: 18 сар

  • Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт:  Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм. Тухайлбал, Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.

Грийн Интернэшнл компани нь баталгаатай, чанартай, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж буй дэлхийн зах зээлд “Талын Монгол” брэнд нэрийн дор 14 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг экпортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.

 

МХБ-ийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн арилжаа

2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,572,011 төгрөгийн үнийн дүн бүхий 721,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Глобал монголиа холдингс ХК (HML +14.93%)

  • Мандал Даатгал ХК (MNDL +10.47%)

  • Ард кредит ББСБ ХК (ADB +4.27%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Баянгол зочид буудал ХК (BNG -11.17%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG -6.28%)

  • Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -3.15%)

✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 68,435 ширхэг нэгж эрх 48,778,164 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 161 ширхэг бонд 16,073,620 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,920,000 юань буюу 8,484,940,800 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,250 тонн FE 52% төмрийн хүдэр 264,875 ам.доллар буюу 915,000,093 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,616,364,688 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.11% хувиар буурч, 34,775.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,237,166,857,371 төгрөг боллоо. 

/

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!