GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА

Хугацаагүй бонд 😲 | Virgin Galactic +22 | Adobe эерэг хүлээлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА | Өнгөрсөн долоо хоногт оролцогч Ari, Noname612, Tsetse болон Gerel47 нар TOP-10 жагсаалтад шинээр орж ирсэн байна. Онцлох арилжааг оролцогч Ari, Dr. Bo болон Geozaya нар хийж Tesla Inc. /TSLA.NASDAQ/, C3.ai /AI.NYSE/ болон NaaS Technology Inc. /NAAS/ -ийг сонгон оролцжээ.

  • ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

  • Virgin Galactic-ийн хувьцаа 22 хувь өслөө | Сансрын аялал жуучлалын үйлчилгээ үзүүлэх Virgin Galactic компани 6 дугаар сарын сүүлээр сурталчилгааны зорилготой сансрын жуулчлал хийхээр болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа биржийн дараах арилжаагаар компанийн хувьцаа хүчтэй өсөлт үзүүллээ.

  • Adobe-ийн 2 дугаар улирлын гүйцэтгэл шинжээчдийн таамгийг эвдлээ | Adobe хоёрдугаар улирлын санхүүгийн үзүүлэлтүүд сайн гарсантай холбогдуулан энэ жилийн орлогын төсөөллөө өсгөжээ. 

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOП-20 индекс 1.33% өсөж, 36,161.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,170,128,094,441 төгрөг боллоо.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА

Хамгийн том шагналын сантай, хамгийн урт хугацаатай гадаад арилжааны уралдааны бүртгэл өнөөдрийг дуустал хүртэл үргэлжилнэ.

*Бүртгэлтэй оролцогчид марафоноо цааш үргэлжлүүлэхийн тулд 06.30-ны дотор дансаа 3000 ам.доллар ба түүнээс дээш дүнгээр цэнэглэх шаардлагатайг анхаарна уу!

 

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА

Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.

 

 

ӨСӨЛТ

Virgin Galactic-ийн хувьцаа 22 хувь өслөө

Сансрын аялал жуучлалын үйлчилгээ үзүүлэх Virgin Galactic компани 6 дугаар сарын сүүлээр сурталчилгааны зорилготой сансрын жуулчлал хийхээр болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсний дараа биржийн дараах арилжаагаар компанийн хувьцаа хүчтэй өсөлт үзүүллээ.

Мэдээ гарсны дараагаар компанийн хувьцаа 22 хувь өссөн байна.

Galactic 01 нэртэй анхны аялал нь Италийн агаарын хүчин, Италийн Үндэсний Судалгааны Зөвлөлөөс бүрдсэн гурван гишүүнтэй аяллыг энэ сарын 27-30-ны хооронд зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн дараагийн аяллыг наймдугаар сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн компани мэдэгджээ.

 

ШУНХЛАЙ БОНД "ТРАНЧ-9" | 45 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ
https://forms.gle/Ncbo1co3acwMcJy86

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондуудын нөхцөл:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

БИЗНЕС

Adobe-ийн 2 дугаар улирлын гүйцэтгэл шинжээчдийн таамгийг эвдлээ

Adobe хоёрдугаар улирлын санхүүгийн үзүүлэлтүүд сайн гарсантай холбогдуулан энэ жилийн орлогын төсөөллөө өсгөжээ.

Программ хангамж хөгжүүлэгч тус компанийн орлого хоёрдугаар улиралд 4.82 тэрбум ам.доллар болж нэгж хувьцаанд ногдох ашиг 3.91 ам.доллар болсон гэж мэдээллээ. Шинжээчдийн урьдчилсан таамаг нь орлого 4.77 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг 3.79 ам.доллар байв.

Ингэснээр тус компанийн жилийн орлого 19.25-19.35 тэрбум ам.доллар болж нэгж хувьцаанд ногдох ашгийг 15.65-15.75 ам.доллар хүрнэ гэж төсөөлжээ. Өмнөх төсөөллөөр нэгж хувьцаанд ногдох ашгийг 15.30-15.60 ам.доллар болно хэмээн тооцоолж байсан билээ.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН

ГОЛОМТ КАПИТАЛ CHAMPIONSHIP УРАЛДААНД БАГААРАА ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Харилцагчдынхаа санал хүсэлтийн дагуу хөрөнгийн зах зээл сонирхогчдын GCC уралдаанд оролцох идэвхийг нэмэгдүүлэх, уралдаанд оролцох боломжийг нь өргөжүүлэх зорилгоор Голомт Капитал ҮЦК нь 3 найз хамтарч 3,000 ам.долларыг бүрдүүлэн уралдаандаа оролцох боломжийг нээлээ.

Та өөрийн багийн хамтрагчаа меншион хийж энэхүү мэдээллийг хүргээрэй. Оролцогч бүрийг мэдээлэл, судалгаагаар хангах хаалттай группт оруулна.

❗Мэдээлэл авах хаалттай группт зөвхөн Golomt Capital Championship хөрөнгө оруулалтын марафонд бүртгүүлж, шаардлага хангасан оролцогчид хамрагдах боломжтой.

МЭДЭЭЛЭЛ АВАХ, БҮРТГҮҮЛЭХ:
🌐https://gcc-academy.mn/ 

🤗Эрхэм та гадаад арилжаанд оролцохыг хүсвэл доорх холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай удахгүй холбогдох болно.
🌐 https://forms.gle/uRVN4d7vkraRdtRC6

 

МИК, ММС Бондын өгөөж 27 хувийг давлаа

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

MFG БОНД "ТРАНЧ-1" | 2 ТЭРБУМ ТӨГРӨГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

ТА ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭЭРЭЙ
https://forms.gle/Ncbo1co3acwMcJy86

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

Бондуудын нөхцөл:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 6 сарын 15-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 364,240,711 төгрөгийн үнийн дүн бүхий 1,306,626 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Сор ХК (SOR +6.86%),

  • Крипто Үндэстэн ХК (CNF +5.26%),

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +3.81%)

Хамгийн их бууралттай:

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB -8.84%),

  • Атар-Өргөө ХК (ATR -8.59%),

  • Тахь-ко ХК (TAH -6.25% )

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,636 ширхэг нэгж эрх 21,199,660 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 26,095 ширхэг үнэт цаас 861,135,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

ТOП-20 индек 0.77% хувиар өсч, 36,441.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,051,991,454,185 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!