- Голомт Капитал ҮЦК
- Posts
- GOLDMAN SACHS:АЛТНЫ ҮНЭ 2026 ОНД 4,900💰АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ!
GOLDMAN SACHS:АЛТНЫ ҮНЭ 2026 ОНД 4,900💰АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ!
|📉ХНС-ийн хурлын тэмдэглэл: Хүүг бууруулах чиглэл хадгалагдав|💰Шинэ Бонд|"Стэйблкойн": Үндэсний төлбөрийн хэрэгсэл болох боломжийг судлана|Nvidia & Nasdaq: Nvidia-ийн өсөлтөөр Nasdaq 23,000-д хүрлээ|

📈GOLDMAN SACHS-ЫН ШИНЭ ТААМАГЛАЛ: АЛТНЫ ҮНЭ 2026 ОНД 4,900 АМ.ДОЛЛАРТ ХҮРНЭ!

💰Goldman Sachs алтны үнийн таамаглалаа шинэчилж, 2026 оны 2-р улиралд унц нь 4,900 ам.доллар болно гэж мэдэгдлээ. Өмнө нь 4,300 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байсан юм.
🏦Энэхүү өсөлт нь 2026 оны эхээр ХНС бодлогын хүүг 1%-иар бууруулна гэсэн хүлээлттэй холбоотой. Мөн дэлхийн төв банкнуудын тогтвортой худалдан авалт ч алтны үнийг өсгөж байна.
Төв банкнуудын худалдан авалтын төлөв:
2025 онд сар бүр 80 тонн алт
2026 онд сар бүр 70 тонн алт


📢 ХНС-ИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ: ХҮҮГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛ ХАДГАЛАГДАВ!

ХНС-ийн 9-р сарын 16-17-ны өдрийн хурлаар ихэнх бодлого боловсруулагчид ажлын зах зээл суларч байгаа тул цаашид хүүг бууруулах нь зүйтэй гэж үзжээ.
💬Гэвч инфляцийн түвшин өндөр хэвээр байгаа тул хүүг хэдэн хувиар бууруулах тал дээр санал зөрөлдсөн байна.
🚀ХНС-ийн захирал Стивен Миран өнгөрсөн сард хүүг 50 суурь нэгжээр бууруулахыг дэмжсэн бөгөөд “хүүг хүчтэй бууруулах боломж хангалттай байгаа” гэж үзжээ.

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ ХӨӨСРӨӨГҮЙ Ч БОЛГООМЖЛОХ ЦАГ ИРЛЭЭ! 💡

🚀Goldman Sachs-ын үзэж байгаагаар технологийн хувьцаануудын өсөлт нь 2000 оны Dot.com-ын хямралын үеийнх шиг хий хоосон хүлээлтээс бус, харин бодит ашиг, орлогын өсөлтөөс үүдэлтэй гэнэ.
Nvidia, Microsoft, Alphabet, AMD, OpenAI зэрэг компаниуд мөнгөн урсгал сайтай, өр багатай, санхүүгийн хувьд тогтвортой байгаа нь онцгой ялгаатайг онцолжээ.
👀Зах зээлийн хөөс гэдэг нь компанийн үнэлгээ ирээдүйн бодит мөнгөн урсгалаасаа хэт давсан үед үүсдэг. Одоогоор нөхцөл байдал тийм биш ч, цаашид болгоомжтой байх нь чухал юм.


40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН 19% ӨГӨӨЖТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 24 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🚀40%-ИЙН ӨСӨЛТТЭЙ САЛБАРЫН БОНД АВААД 19%-ИЙН ӨГӨӨЖ ХҮРТЭЭРЭЙ
Өөрт байгаа мөнгөө өндөр өгөөжөөр өсгөх боломж байна.
✅Учир нь бондын хүү дунджаар 19.5% байгаа нь төгрөгийн хадгаламжийн хүүнээс 6.5-7.5 хувиар илүү байгаа юм.
Тэр дундаа 40%-ийн өсөлттэй салбарын компанийн бондыг авснаар 20%-ийн өгөөж хүртэх боломжтой.

🚀NVIDIA-ИЙН ХУВЬЦАА ӨСӨЖ, NASDAQ АНХ УДАА 23,000 ТҮВШИНД ХҮРЛЭЭ!

📅Өчигдөр технологийн компаниудын хувьцаануудын үнэ өссөнөөр Nasdaq Composite индекс түүхэндээ анх удаа 23,000 нэгжээс дээш түвшинд хаагдлаа.
✨Үүнд AI-д чиглэсэн чипний эрэлт нэмэгдсэн болон АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хурлаар хүүг бууруулах талаар хэлэлцсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн нь гол шалтгаан болжээ.


"СТЭЙБЛКОЙН"-ИЙГ ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛГОХ БОЛОМЖИЙГ СУДЛАНА!

⚖️Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлд үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгохоор зорьж байна.
💡Мөн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, “Стэйблкойн”-ийг төлбөрийн хэрэгсэл болгох боломжийг судалж, олон улсын зарчмын дагуу хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь манай улсын санхүүгийн салбарт томоохон өөрчлөлт авчирч магадгүй юм!

